Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Алтан Лена, Мєнгєн Динара, Хvрэл Вера

GD Star Rating
loading...

Ємнєд хєршид болж буй Олимп-д тааруухан оролцож   буй Хойд хєршvvдэд газрын теннисний эмэгтэйчvvд нь алт, мєнгє, хvрэл медаль хvртэн мартагдашгvй нэгэн агшинг бэлэглэв.

Хvрэл медалийн тєлєєх тоглолтонд Оросын Вера Звонарева нутгийн эзэн Хятадын На Ли-тэй олон мянган хєгжєєн дэмжигчдийнх нь ємнє тоглов. Светлана Кузнецoва, Сeрена Уильямс зэрэг шилдэг тамирчдийг ємнєє сєхрvvлэн, хагас шигшээд Динара Сафинатай бvх хvчээ шавхан, халуухан тоглолт хийж ялагдал хvлээсэн хятад бvсгvй энэ удаад олигтой тоглолт vзvvлж чадсангvй 0-6, 5-7 харьцаагаар хожигдлоо. Ингэснээр эмэгтэйчvvдийн теннисний бvх медалиуд Оросуудын халаасанд очих нь тодорхой болсон юм.

Алтан медалийн тєлєєx тоглолтонд Марат Сафины дvv Динара Сафина, нутаг нэгт Сиднeйн Олимпийн мєнгєн медальт Елена Дементьеватай хvч vзэв. 2 теннисчин бvсгvй маш vзvvштэй, сэтгэл догдлуулсан теннис хуран цугларсан хєгжєєн дэмжигчдэд бэлэглэсний эцэст Eлена Динараг 3-6 7-5 6-3 харьцаатайгаар буулган авч Олимпын аварга боллоо. Хэдийгээр олон жил тогтвортой сайн тоглож байгаа ч ширхэг ч удаа Их Дуулгын аварга авч vзээгvй Ленагийн од энэ єдєр бvхнээс хурц гялалзаж, Бээжингийн тэнгэрт Оросын 3 далбаа намирч, тєрийн дуулал нь эгшиглэв.

Нэг л єдєр Монгол Улсын гурван далбаа нэгэн зэрэг Олимпын тэнгэрт намирах бизээ…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. На Лиг хоёр өдөр дараалаад шоглосондоо. Болж муу хог

    GD Star Rating
    loading...
  2. marco says:

    Сафина сүүлийн үед их сайжираад байгаа.Марат Сафиний дүү мөн шдээ тээ

    GD Star Rating
    loading...
  3. Мөн мөн. Татар

    GD Star Rating
    loading...
  4. Оросуудын энэ олимпийн азгүйтэл үүнээс хойш байхгүй ээ.

    GD Star Rating
    loading...
  5. marco says:

    Татар биш байхаа би Жүүд гэж бодсон урд нь Израилиас тоглож байсан болхоор нь

    GD Star Rating
    loading...
  6. Hantulga says:

    Аль эрт сэтгэлээр унасан нь жоохон тиймэрхүү. Гэхдээ Динарагийн хувьд Мария Шараповаг сайн орлосон. Шарапова бараг мөнгөн медаль ч авч чадахгүй байсан байх

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: