Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт ба фото, Усан спорт » Гуо Жинжин – Хятадын бахархал

GD Star Rating
loading...

Бээжингийн олимпод Хятадын олон л тамирчид алтан медаль авч байгаа. Гэхдээ дэлхий нийтийн хараанд өртсөн мега одууд гэж байх. Яао Мин, Лиу Сиан, Гуо Жинжин гээд л. Өнөөдөр Гуо Жинжинг танилцуулъя гэж бодлоо. Тэр Бээжингийн олимпод нэг л том зорилго тавин ирсэн. Алтанмедаль гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэрвээ тэр энэ удаа аварга авбал усанд үсрэлтийн түүхэн дэх дараалан ганцаарчилсан төрөлд аварга авсан анхны усчин болно. Түүнийгээ ч биелүүллээ.

Гуо Жинжин 1981 оны 10 сарын 15-нд Баодин хотноо төржээ. 6 настайгаасаа ус руу шумбаж эхэлсэн байна. 1992 онд ердөө 10 настайдаа Хятадын шигшээ багт багтаж томчуудад танигдаж эхэлсэн ба 2000 оны Сиднейн олимпод анх оролцож хошой мөнгөн медалийг хүртжээ. Харин 2004 онд өмнөх амжилтаа ахиулах зорилготой оролцсон тэр зорилгодоо ч хүрч хошой алтан медалийг өөрийн болгожээ. (ганцаарчилсан болон хос төрөлтөд) Дэлхийд олон удаа аваргалсан тэр Хятадын хамгийн алдартай тамирчин боллоо. Дэлхийн хүн амын 5ны нэгийн шүтээн болно гэдэг юутай гайхалтай. Хонг Конгийн тэргүүн баяны ачтай болзож, элдэв янзын рекламанд тоглож гэрлийн хурдаар амжилт нь ахижээ. Энэ удаагийн олимпоос хошой алтан медаль хүртэх зорилго тавьж дөрөв дахь алтан медалиа  авсан хөөрхөн Гуо олимпийн дараа зодог тайлахаа мэдэгджээ.

Гуо-ийн зурагнууд:

GD Star Rating
loading...
Гуо Жинжин - Хятадын бахархал, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Hantulga says:

    Хосоо яагаад ойрд хүүхнүүдээр занималдаад байна?

    GD Star Rating
    loading...
  2. enka says:

    Naad huuhenii chine usiig husyaaa dayar mongoliinhoon! lol :)

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: