loading...
Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхлэх гэж байна. Тамирчид өнөөдөр сугалаагаа сугаллаа. Манай медалийн найдваруудын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б. Наранбаатар нэлээн хатуухан сугалаа татлаа.
55 кг-ийн жинд барилдах түүний эхний өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд Намбааг ялж байсан, дараа нь нутагтаа манай Намбаад ялагдаж байсан ОХУ-ын бөх Бесик Кудухов байх нь. Ийнхүү олимпийн дэвжээн дээр хайнаа хагалах боллоо. Оросын бөхийг ялвал 1987 онд төрсөн Ираны залуу бөх, Азийн аваргын хүрэл медальт Аббас Даббагитай хүч үзэх нь.
Чөлөөт бөхийн дүрмээр хэрэв тухайн бөхийг ялсан бөх нь шигшээ барилдаанд гарсан тохиолдолд л дагаж барилдах эрхтэй болдог юм байна.
loading...





Hicheegeeree dee bid abarga humuus shuu
loading...