loading...
З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ хоёр маань харамсалтайгаар Бээжингийн олимпийн Рингийг харьцангуй эрт орхив. Би Боксын спортыг дэмжин сонирхогч Монгол хүнийхээ хувьд харамсалтай гашуун гэмээр дээрх хоёрын хожигдлыг яг л та бүхний адилаар одоог хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй л явна. Гэвч Спорт гэдэг аугаа их Ертөнцөд хожил хожигдлыг дагасан баяр гуниг ээлжлэн байдаг ажгуу. Яг л үүнийг батлах мэт Э.Бадар-Ууган маань өнөөдөр Олимлийн их наадамын Рингнээс бид бүгдийн хүсэн хүлээж байсан ялалтын буухиаг таслалгүй үргэлжлүүлэв. Ай юутай их баяр! хүрэл Медаль халаасанд! үүнийг биднээс одоо хэн ч булаахаасаа өнгөрсөн. Медаль маань харин ч өнгөө цаашид хоёр дахин хувиргах болов уу хэмээх горьдлого, зөн совин Монгол түмний сэтгэлийн гүнд ээлжилнэ. Бас болоогүй Сэрдамба маань маргааш хүрлийн төлөө тоглно “Дайван хөх тэнгэр дайрт бор газар хийгээд есөн есөн есөн ерэн есөн тэнгэр” (Б. Лхагвасүрэн) мэлмий ивээлдээ багааж хайрла хурай хурай хурай.
З.Энхзориг У.Мөнх-Эрдэнэ нарынхаа ялагдалд сонирхгчийн, бас хувь хүнийхээ зүгээс Дүгнэлт хийснээ энд та бүгддтэй хуваалцъя. Энэ бол миний л бодол юм шүү зарим хүнийхтэй зөрж байвал асуудал бүү болгоорой.
З.Энхзориг маань БНКУ ын тамирчин Торентес Идэлтэй тун тэнцүүхэн тоглож харамсмаар ялагдав (10:9). Сүүлийнхээ арав дахь оноог сүүлийн хорин секундэд алдсан гэж бодхоор бүүр ч бачуурмаар.
Тоглолт эхлэнгүүт манай хүн санаачлагыг авч тоглолтыг удирдаж эхлэв. Түүний цохилтуудаас харж байхад урд гар (баруун) шулуун хойд гар (зүүн) мөн шулуун төгсгөлд нь урд гараараа хажуугийн толгойд чиглэсэн угсраа комбинацар Торентесийг нилээдгүй тэвдүүлээд авч байгаа харагдсан. Tөд удалгүй баруун урд гарын хажуугаар З.Энхзориг эхнийхээ оноог авсан юм. Оноо авсан даруйдаа урд гараараа зай барих хатгалтуудыг хийгээд холдох оролдлого хийв. Куба ч үүнийг нь мэдсэн юм шиг сүүдэр мэт дагна. Эхний хэдэн минутаас үзэхэд З.Энхзоригийг ялалтын түлхүүр нь миний л бодлоор зайнаас тоглоход л байгаа нь мэдэгдэж байв. Үүнийгээ ч манай хүн мэдэж байсан байх, Дасгалжуулагч нар ч хараад мэдэж байсан нь лавтай. Дунд болон холын зайнаас л оноо авах цохилт гарч байлаа. Хоёр дахь оноо ч мөн л урд гарын баруун хажуугаас ирсэн. Энэ мэтээр оноогоо ахиулаад байх боломжтой мэт хөндлөнгөөс үзээд сууж байгаа бидэнд санагдаж байв ч яг З.Энхзоригийн хувьд тухайн нөхцөлд л өрсөх юм уу, эсвэл хариулахаас амаар ярих шиг амархан юм биш л дээ!
Куба нөхөр сайн тамирчин болох нь ч харагдаж эхлэв Тэрээр З.Энхзоргийг Сүүдэр мэт дагасаар л. Сэхээ л гарвал хойд урд аль ч гар нь зялалзах мэт ниснэ. З.Энхзориг урд хойд гараа хөлийнхөө ажиллагаан дундаа тун ч хурдтай урамтай холбох юм.
Миний л олж харсанаар эхний үед хоёр ч цэвэр онооны цохилтыг тооцсонгүй өнгөрөх шиг болсон. Энэ бол хажуугийн 5 шүүгчийн доод тал нь 3 нь зэрэг товчлуур дээрээ дараагүйтэй, цаашилбал яг иймэрхүү дэлхийн шилдэг тамирчидын тоглолтын хурдыг жирийн нүдээр тэр болгон гүйцэж харж чаддаггүйтэй зэрэг зэрэг холбоотой. Мөн Шүүгчид рингийг тойроод 4 талаас, өөр өөр өнцөгөөс харж байгаа болохоор цохилтыг үнлэх үнэлгээнд өөрчлөлт ороод байдаг талтай.
Тоглолтын 3-р үе дуусхад З.Энхзориг өөрийн давуу талаа хадгалсаар л байлаа (CUB 6:7 MNG). Гэхдээ л тоглолтын хурд, тамирчины бие дээр ирэх ачаалал нь анхнаасаа л асар өндөр байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Сүүлийн шийдвэрлэх үе эхлэхэд тоглолтын хувь заяа шийдэгдэх яагаа ч үгүй хэвээрээ. Энэ үед тоглолтын хурд улам л нэмэгдэж байгаа нь илт. Хоёр тамирчин хоёулаа л их хичээж буй нь ч илт мэдэгдээд ирсэн. Одоо л Тактикийн зөв өөрчлөлт оновчтой шийдэл гаргах хэрэгтэй байсан юм. З.Энхзориг зайнаас Торентесийг сандаргаж байсан шигээ хариулах, өөрөөр хэлбэл контрлох хэрэгтэй байсан бөгөөд yрд хойд гарын тулгасан юм уу хариулсан шулуун нэг хоёр комбинациар тоглолтыг дуусгах хэрэгтэй байсан болов ч тэрээр дандаа өөрөө эхлэж цохилтуудаа хийж байгаад хариу контрт орж оноо алдаж байгаа харагдсан.
Торентес тоглолт дуусхаас 30 орчим секундын өмнө яг л анаад хүлээгээд зогссон шиг Энхзориг маань ч гэсэн хүлээгээд анаж зогсчихоод (тэр үед оноо тэнцүү 9:9 байсан) Торентесийг түрүүлж эхлүүлсэн бол өөрийнхөө гол зэвсэг болох урт урд гараараа тулгаж юм уу, урд гарын хажуугийн цохилтыг зайлах бултах хөдлгөөнтэй зэрэг хийгээд оноо авбал аваад авахгүй бол тэнцчих хэрэгтэй байлаа. Идвэхээр бол манай хүн хавьгүй илүү харагдсан бөгөөд тоглолтыг удирдаж чадсан шүү дээ.
Шүүгчид З.Энхзоригийн зарим оноог тооцоогүй ч гэсэн энэ тэнцүү хоёр тамирчидын хожил хожигдолыг мянганы нарийвчлалаар л шийддэг!
Мөнх-Эрдэнэ Францын тамирчны арга барилыг эвдэж чадахгүй байсаар хожигдлоо. Франц эр Мөнх-Эрдэнээс урт өндөр бөгөөд түүнтэй хэн гуай нь ч тоглосон эвгүй байх байсан байх. Францын хойд гарын давталттай шидэлтээс оноо их алдсан.
Онолын хувьд бол өндөр хүний гэдэснээс эхлэж ажиллаад толгойд дуусгадаг. Энэ нь гэдсэнд ажиллаж толгойн хамгаалалтыг буулгаж байгаад толгойд нь хүрч цохих арга юм л даа. Ингэхийн тулд ойрын болон дундын зайнаас тоглох хэрэгтэй болно. Бас дээрээс нь өрсөлдөгчөөсөө илүү их хөдөлгөөнтэй ажиллагаатай байна гэсэн үг. Манай Мөнх-Эрдэнэ Гэдсэнд л бага ажилласан болохоос өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү, их ажилласан. Даанч түүнийг нь шүүгчид тэгэж харсангүй юу эсвэл тэд Франц „Вино” ихээр уучихсан байв уу…? Мөнх-Эрдэнийн олон онооны цохилтуудын бараг нэгийг нь ч тооцсонгүй. Би л хувьдаа үүнийг арай л дэндсэн шүүлт гэж нэрлэнэ. Яах вэ нэг хоёр онооны зөрүүг бол мэргэжилийн хүмүүс ч гэсэн нэг их тоохгүй, харин тэр их олон онооны зөрүүг чинь огт Бокс мэддэггүй хүн хүртэл хараад шудрага бишийг нь гайхаад байна.
loading...




Бокс бол угаасаа л булхиатай спорт. Ийм их булхай дундаас гарч ирж медаль хүртсэн Бадар-Ууганаараа бахархаж байна
loading...
Áàäàð-Óóãàíû íàìòàð, ñïîðòûí àìæèëòààñ íü íèéòëýí òàâèà÷ýý. ýíý ë èõ ñîíèðõîëòîé áàéíà
loading...
munh-erdenii ejjig shorond zalilangiin hergeer hisen bsan gee biz dee tgd togloltiin umnu utsaar medsen gsen tgd l beltgel dre neg l hachin bolchihson bsan gd yariad bsan uridnii togloltuud ni yamr goe blaa uul ni hamgiin ih itgej bsan hun maani bsan yum uneheer mundag tamrirchin shuu gehdee shagnalt bair golohoor zuil bish ee gehdee l……………………. ih haramsaj bna
loading...