loading...
Нэр : Жусеппе Жианини
Төрсөн огноо : 1964.8.20 (43нас)
Тоглож байсан багууд :
АС Рома 1982 -1996
Стурн Граз 1996 -1997
Наполи – 1997
Леччи – 1997 -1998
Шигшээ багт (Italy) : 1986 – 1991 47 (6)
Тоглож байсан байрлал : Довтлох чиглэлийн х/хамгаалагч
Одоо : Италийн доод лигийн Галлаполи багийн дасгалжуулагч
Өнөө цагийн Рома багийн амьд домог ,шүтээн болсон гайхамшигт Франческо Тотти багадаа хэнийг шүтдэг байсан бэ. Хэний зургийг ханандаа нааж , тоглолтыннх арга барилийг ажиглаж ,хэн шиг болохыг хүсдэг байсан бол.
Энэ асуултын хариулт бол Жусеппе Жианини.
Ер нь Жианини ,Тотти хоерт адил төстэй талууд их. Хоёулаа хичнээн их мөнгө төгрөг амлаж байсан ч Ромдоо үнэнч үлдсэн , гайхалтай өндөр ур чадвартай ,10 дугаарыг эзэмшдэг , Ромын унаган хүүхдүүд мөн хурц ааш араншинтай гээд л. Тоглолтынх нь арга барил болон гадаад байдал нь түүнд ‘Ханхүү’ хэмээх хочыг өгсөн бөгөөд энэ нь ч яг оносон гэж олон хүн үздэг.
‘Би бага байхдаа түүний тоглолтыг үргэлж ажиглаж , тоглолтын стилийг нь дуурайхийг хичээдэг байж билээ…
‘Тэр бол гайхалтай нэгэн , түүүний нуруун дээр гялалзаж байсан 10 дугаарыг эзэмшинэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Би энэ дугаарын нэр төрийг унагаахгүйн төлөө чадах бүхнээ хийж байгаа хийх ч болно …
Жианини надад үргэлж заавар зөвлөгөө өгч надтай хамт байдагт нь би маш их баярладаг. Яг л миний ах шиг. Хүн бүр түүн шиг байсан бол…’ хэмээн Тотти нэгэнтээ ярьжээ.
Жусеппе Жианини 1964 оны 8 сарын 20-нд Мөнхийн хотод мэндэлжээ. Эцэг Жилдо нь Рома багт ажилладаг , үнэнч фен нь байсан учраас түүний хөлбөмбөгч болох нь багаасаа л тодорхой байсан гэдэг. Өдөр хоногоор өсөн бойжиж байсан хүүгийн ур чадвар нь үе тэнгийнхнээсээ хэтэрхий илүү нь илт харагддаг байсан тул хүн бүр л түүнийг энгийн нэгэн биш гэдэгтэй санал нэг байв.
Хэрвээ алгуурлах л юм бол бусад багуудад энэ эрдэнэсээ алдах нь гэдгээ мэдэрсэн Рома 17 настай байхад нь үндсэн багтаа авч гэрээ хийсэн бөгөөд үүнээс өмнө ‘Ханхүүг’ авах гэсэн багуудын оролдлого гэр бүлийг нь багагүй зовоодог байсан гэдэг.
Ялангуяа Лацио ,Милан , Ювентус нар.
1982 оны 1 сарын 31нд Сери А-д анхны тоглолтдоо оролцсоноор ‘Чононуудтай’ хамт хийх түүний урт удаан хугацааний аян эхэлжээ. 1982 -с 1996 оныг хүртэл Ромд хүчин хүчин зүтгэхдээ 437 тоглолтонд оролцож 75 гоол оруулсан ба 1982 онд Скудетто , Италийн цомын 3 удаагийн аварга болсон.
Гэхдээ энэ бол гол биш. Хамгийн гол нь хөгжөөн дэмжигч фанатуудын хайр.
Зарим нэгэн тоглогчдод алдар нэр , алтан медаль , эд хөрөнгө , цом шагнал , аваргын цол байдаг ч хөгжөөн дэмжигчдийн хайр гэсэн хамгийн чухал зүйл байдаггүй. Тэр эд хөрөнгө цом ,медаль эргээд чамайг хайрлаж ,дурсах чадваргүй.
Тэгвэл Жианини , энэ эрхэм карьерийнхаа туршид ганцхан удаа л Италийн аварга болж байсан , гэхдээ үхсэнийх нь дараа ч хайрлан дурсаж ,уйлах фенүүдтэй учраас дээрх тоглогчдоос хавьгүй илүү нэгэн гэж би боддог.
Шигшээ багийн хувьд Жианини 1986 -1991 оны хооронд 47 тоглолт хийж 6 гоол хийсэн бөгөөд эх орноо төлөөлөн Евро 88 , ДАШТ 1990 гэсэн томоохон тэмцээнүүдэд оролцож байжээ.
1996 он буюу 32 насандаа ‘Ханхүү’ ‘эзэнт гүрнээ’ орхиж хилийн чанадын зорив. Гэвч хүний нутагт тэр дассангүй ,ганцхан улирал тоглоод эргэж ирсэн юм. Ингээд Наполи ,Леччи багуудад карьеийнхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсний дараа зодог тайлж их спортттойгоо салах ёс хийжээ.
Зодог тайлаад нэг хэсэг телевизэд ажиллаж байгаад 2003 оноос дасгалжуулагч болж доод лигийн багуудад ажиллаж байна.
АС Рома -н түүний хийсэн бүхэн хэзээ ч мартагдашгүй билээ.
loading...



