Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Хүн бас нисдэг л юм байна

GD Star Rating
loading...

Елена Исенбаева олимпийн хошой аварга боллоо. Зүгээр ч болсонгүй. “Уламжлал ёсоороо” дэлхийн рекордоо тогтоолоо. Тэр өөрийн сар хүрэхгүй хугацааны өмнө тогтоосон 5,04 гэдэг супер амжилтаа давтах зорилгоор л олимпод орсон гэж ойлгож болно. Алтан медальбол тодорхой рекорд л байлаа гээд хэлчихвэл болох байх. Гайхалтай техниктэй, тулгуураа барин гайхалтай хурдан гүйдэг харайгч бүсгүй биднээс тасран тээр дээр 5,05м гэдэг амжилтыг үзүүлэн дэлхийн рекордыг тогтоолоо. Энэ түүний 23 дахь дэлхийн рекорд (заалны болон гадаах нийлээд).Энэ олимпод урьд урьдныхаас хамаагүй олон дээд амжилт тогтоогдож байгаа. Гэхдээ Исенбаевагийнх хамгийн тод рекордуудын нэг нь яах аргагүй болжээ. Хүн бас нисдэг л юм байна.

Эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын дүн

1. ИСИНБАЕВА (ОХУ) – 5,05 (Дэлхийн дээд амжилт)

2. Стучински (АНУ) – 4,80

3. ФЕОФАНОВА (ОХУ) – 4,75

4. ГОЛУБЧИКОВА (ОХУ) – 4,75

5. Пырек (Польш) – 4,70

6. Хингст (Герман) – 4,65

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. minii hairtai tamirchin daa… ..orosyn ner hvndiig gancaaraa sergeechlee…ilvv ih amjlit hvsii …

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: