loading...
БНХАУ-ын Бээжин хотод болж буй зуны олимпийн 29-р их наадамд манай тамирчид амжилттай оролцож байна. Бидний гол найдваруудын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ын мөнгөн медальт, Ази тивийн аварга Энхбатын Бадар-Ууган олимпийн наадмын боксын 54 кг-ийн жинд эхний 2 учраагаа онооны илт давуугаар ялаад байсан билээ. Тэ
гвэл өнөөдөр тэрээр хүрэл медалийн төлөө Ботсваны тамирчин Кумисо Икгополентай учраа таарч, тоглолоо. Манай тамирчин тоглолтын эхнээс л санаачилгыг бүрэн авч, ур чадвар, арга техникийн илт давуутай тоглолтыг үзүүлэн 15:2-оор бахдалтай сайхан ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Гавьяат маань ийнхүү олимп дэлхийн медальтай болж байна. Хэдий хүрэл медаль халаасанд нэгэнт орсон ч үүндээ сэтгэл ханалгүй медалийнхаа өнгийг хувиргах нь тодорхой. Түүнд дахиад 2 ялалт дутуу байна. Одоо эхний учраа нь Молдавын Гояан Вьячеслав бөгөөд түүнийг ялвал олимпийн аваргын төлөө тоглох болно.
loading...




Ботсваныг арай дэндүүлчихвүүдээ
loading...
Chamaar baharhaj bn, ALTIIN TOLOO URAGSHAAA!!!
loading...
Ботсваныг сүүлийн хэдэн секундэд мөргөчих вий гэж их айсан шүү
loading...
Baas hureed baina
loading...