Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг » “Эрчим” зургаа дахиа аваргаллаа

GD Star Rating
loading...

Монголын хөлбөмбөгийн холбооны 12 дахь удаагийн үндэсний лигийн АШТ-ий шигшээ тоглолтууд өнгөрөгч 16-ны бямба гаригт өндөрлөлөө. Нийт найман багийн 180 гаруй тамирчид хоёр сар хагасын хугацаанд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Хүрэл медалийн төлөөх тоглолт

Хасын хүлгүүд-Сэлэнгэ пресс 3:3 т.ц 5:4
Гоол: Б.Нямжигжид 5, Б.Гомбо-Очир 17, 30-А.Мөрөн 11, Ч.Мөнхбат 25, Н.Наранбат 90+3 (т.ц Б.Золбоо 0:1, Б.Мөнгөнтулга 1:1, Д.Энхтайван 1:2 (хөндлөвч оносон), Т.Батмөнх 2:1, А.Мөрөн 2:2, Д.Чинхүсэл 3:2, М.Алтанхүү 3:3, Т.Ганзориг 4:3, Д.Бямбасүрэн 4:4, А.Эрдэнэбаяр 5:4)
Шар хуудас: Б.Гомбо-Очир 35, Д.Тэрбээтэр 41, Т.Батмөнх 56, Б.Нямжигжид 78, Б.Мөнгөнтулга 85, А.Эрдэнэбаяр 88, С.Гэрэлт-Од 26, Б.Золбоо 93, Ч.Мөнхбат 113
Хасын хүлгүүд: Ш.Насанжаргал, Т.Батмөнх, Г.Молор-Эрдэнэ, Б.Мөнгөнтулга, А.Билгүүн, Т.Ганзориг, А.Эрдэнэбаяр, Д.Тэрбаатар (Б.Мөнхбат 72), Б.Гомбо-Очир (Д.Мөнхзаяа 88, Д.Чинхүсэл 118), Б.Мөнгөнсүх (Ц.Энхтөр 85), Б.Нямжигжид
Сэлэнгэ пресс: Б.Сэргэлэн, Ч.Мөнхбат, С.Гэрэлт-Од (Д.Бямбасүрэн 41), С.Одхүү, М.Алтанхүү, А.Мөрөн, Ц.Түмэнжаргал (Б.Бат-Эрдэнэ 86), Ч.Бадралсүрэн (Н.Наранбат 51), Г.Цогбадрах, Б.Золбоо, Д.Энхтайван

Хүрэл медалийн төлөөх тоглолт энэ жилийн хамгийн олон минут үргэлжилсэн тулаанаар тодорлоо. Хагас шигшээд торгуулийн цохилтоор ялагдсан “Хасын хүлгүүд” тоглолтын тав дахь минутад эхний гоолыг оруулсан. Харин тэнцээний бөмбөгийг 11 дэх минутад улсын шигшээ багийн залуу довтлогч А.Мөрөн оруулжээ. Мөн энэ үед өмнөх тоглолтод дубл хийсэн Б.Гомбо-очир дахин хоёр гоол оруулав. “Сэлэнгэ пресс”-ээс хамгаалагч Ч.Мөнхбат тооны харьцааг багасгасан. Харин хоёрдугаар үед хоёр баг гоол оруулаагүй бөгөөд шүүгч нэмэлт таван минутыг сунгасан юм. Шүүгчийн мэдлийн 93 дахь минутад талбайд сэлгээгээр гарсан “Сэлэнгэ пресс”-ийн Н.Наранбат тооны харьцааг тэнцүүллээ.

Улмаар нэмэлт цагт хоёр багийн аль аль нь гоол оруулаагүй бөгөөд торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахаар болсон. “Сэлэнгэ пресс”-ээс торгуулийн хоёр дахь цохилтыг гүйцэтгэсэн өнгөрсөн жилийн мэргэн бууч Д.Энхтайван хаалгачийн баруун хөндлөвч оносноор багаа хөөдөв. Хариуд нь “Сэлэнгэ пресс”-ийн хаалгач Б.Сэргэлэн “Хүлгүүд”-ийн Д.Чинхүсэлийн цохилтыг хаалаа. Гэвч тэрбээр цохилт гүйцэтгэхээс өмнө урагш хоёр алхан цохилтыг хаасан учраас дахин торгуулийн цохилт хийлгэхээр болсон. Үүнийг Д.Чинхүсэл алдаагүй ба багийн нөхөд нь цохилтуудаа бүгдийг нь оновчтой болгов. Дээрх зүйлээс болж тоглолт нэг цаг гаруй хугацаанд маргалдсаны эцэст бичлэг үзэж дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр энэ жил “Боргио кап” тэмцээнд түрүүлсэн “Хасын хүлгүүд” баг лигийн АШТ-ий анхны медалиа авлаа.

АВАРГЫН төлөөх тоглолт
Эрчим-Хоромхон 3:1
Гоол: Г.Төгсбаяр 23, Э.Чинбаатар 64, 80-Д.Лүмбэнгарав 78
Шар хуудас: Б.Анар 89, Б.Өнөнбаяр 94-С.Пүрэвсүх 84
Улаан хуудас: Б.Ганбат 87
Эрчим: Г.Дэлгэрдалай, Ц.Энхжаргал, Ж.Ариунболд (О.Санжаасүрэн 80), С.Энхтөр, Т.Дүүрэнбаяр (Б.Өнөнбаяр 46), Б.Анар, Б.Гарьдмагнай, З.Баттулга, Э.Чинбаатар (Т.Дүүрэнтөгс), Г.Төгсбаяр, Б.Ганзориг
Хоромхон: Б.Мөнхболд, Д.Лүмбэнгарав, Ц.Дарамбаяр, Б.Сандалай (Б.Ганбат 44), Н.Болор-Эрдэнэ (Ц.Дөлгөөнтамир 36), Б.Ган-Очир, Х.Цэнд-Аюуш, Г.Даваа-Очир, А.Батболд, Б.Жанчивдорж (С.Пүрэвсүх 54), Б.Ганболд

Шигшээ тоглолт тун сонирхолтой өрнөлөө. Тоглолтын анхны аюултай цохилтыг “Эрчим”-ийн довтлогч Б.Ганзориг гүйцэтгэв. Түүний цохилт хаалганы дээгүүр өнгөрсөн. Үүнээс хойш “Эрчим”-ийн довтолгоо ширүүсч, “Хоромхон” цөөн тооны хариу довтолгоог гүйцэтгэж байв. Дараалсан олон довтолгооны эцэст “Эрчим”-ийн Г.Төгсбаяр тоглолтын салхийг хагаллаа. Тэрбээр хамгаалагчдын дундаас хаалгачийг давуулан цохиж эхний гоолыг оруулав. Улмаар хоёрдугаар үеийн 64 дэх минутад “Эрчим”-ийн Э.Чинбаатар “Хоромхон”-ы хаалгач Б.Мөнхболд, хамгаалагч Д.Лүмбэнгарав нарын үл ойлголцлыг ашиглан мөргөж тооны харьцааг 2:0 болгосон. Харин “Хоромхон”-оос Д.Лүмбэнгарав 78 дахь минутад Г.Даваа-Очирын дамжуулалтыг мөргөж тооны харьцааг багасгасан. Довтолгоондоо улайрсан “Хоромхон”-чууд уг гоолын дараа буюу хоёрхон минутын дараа дахин нэг бөмбөг алдсан.

Э.Чинбаатар 16 м-ийн гаднаас гайхамшигтай нэгэн цохилтоор энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Уг гоолын дараагаар “Хоромхон” зүүн жигүүрийн хамгаалагч Б.Ганбат, Г.Төгсбаяр дээр 100 хувийн гоолын боломж дээр алдаа гаргаж улаан хуудсаар торгуулах нь тэр. Ингэснээр 12 жилийн лигийн түүхэнд “Эрчим” клуб зургаа дахь аварга цолоо хүртлээ. Тус багийн довтлогч Г.Төгсбаяр 15 гоолоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж шилдэг довтлогчоор тодорсон. Мөн шилдэг хагас хамгаалагчаар “Эрчим” багийн ахлагч Б.Гарьдмагнайг нэрлэв. Харин шилдэг хаалгачаар “Хасын хүлгүүд”-ийн ахмад хаалгач Ш.Насанжаргал тодорсон бол “Сэлэнгэ пресс”-ийн ахлагч Ч.Мөнхбат шилдэг хамгаалагчаар тус тус тодорлоо.

GD Star Rating
loading...
“Эрчим” зургаа дахиа аваргаллаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Puuje says:

    Gombo-Ochir sain bna shu chamd ulam ih amjilt husey angiin andaas ni

    GD Star Rating
    loading...
  2. panda says:

    manai erchimiinhen uneheer laitai bsoon. horomhonoos hamaagui iluu bsii shd. erchim uragshaa!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: