loading...
Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн гишүүн 66 кг жингийн ОУХМ Буянжавын Батзоригийн сугалаа өнөөдөр гарлаа. Монголын ууган спортын төрөл болох чөлөөт бөхийн төрлийнхөн Бээжин 2008 олимпод эрэгтэй, эмэгтэй нийлээд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээсэн ч одоогоор дөрөв нь барилдсан гэхэд нэг ч ялалт авчраагүй байгаа юм.
Гол найдвар болоод байсан Баяраагийн Наранбаатар маань эхний тойрогтоо хийлсэн ч удаад нь Оросын дэлхийн аварга Бесик Кудуховтой барилдаж хоёр үед тус бүр нэг, нэг оноо алдсанаар тэмцээнээ дуусгасан юм.
Тэгвэл 8 сарын 20нд барилдах хуваарьтай байсан Батзоригийн сугалаа өнөөдөр гарчээ. Б.Наранбаатартай харьцуулахад гайгүй сугалжээ.
Эхлээд Өмнөд Африкийн тамирчин Африк тивийн хошой алтан медальт, 22 настай Хэйнрич Барнстэй барилдана. Хэрвээ ялж чадвал хоёр дугаар тойрогтоо Оросын дэлхийн аварга бөх болох Ирбек Фарниев, Арменийн Сурен Маркосян хоёрын ялсантай үзнэ. Эндээс Орос нь гарч ирэх магадлал өндөртөй байгаа билээ.
Батзориг маань Бээжингийн цагаар өглөө 9:30 – аас Б дэвжээн дээр барилдах юм байна.
За юутай ч Буянжавын Батзоригтой амжилт хүсээд Монголчуудынхаа медалын буухиаг таслалгүй үргэлжлүүлэхийг хүсье.
loading...





Baagii zorigtoi barildana shuu
loading...
А.БАСХҮҮ ТАМИРЧДЫН ШАГНАЛЫН МӨНГИЙГ ЗАМААС НЬ ЗАВШИДАГ, ИХ ШУНАЛТАЙ, МОНГОЛЫН ТАМИРЧДЫГ ГАДААДЫН ТАМИРЧДЫН МӨНГӨӨР АРГАЛАХ БУЮУ ХУДАЛДАЖ АВАХЫГ НЭГ БУС УДАА ОРОЛДОЖ БАЙСАН ХҮНИЙ ШААР ЮМ. ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНООС БҮР МӨСӨН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
loading...
А.БАСХҮҮГЭЭС БОЛЖ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ АМЖИЛТ ГАРГААГҮЙ ШҮҮ. А.БАСХҮҮД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
loading...
nambaa sain
loading...