loading...
Олимпийн өмнө Хятадын спорт сонирхогчдын дунд нэгэн социологийн судалгаа явагджээ. “Та Бээжингийн олимпоос юуг хамгийн их хүсч байгаа вэ?” гэсэн нэртэй. Судалгаанд оролцогчид “БНХАУ багийн дүнгээр тэргүүлэх”, “Хамгийн сайхан олимпийн наадам болоосой” гэх мэт саналууд өгч байсан хэдий ч хамгийн олон дурдагдсан нь эрэгтэйчүүдийн 110 метрийн халхалттай гүйлтийн төрөлд өөрийн орны тамирчин Лью Шианыг түрүүлээсэй гэсэн хүсэ
л байлаа. Гэвч энэ нь биелэхгүй боллоо. Яо Миний хамтаар өнөөгийн Хятадын хамгийн алдартай тамирчин гэж хэлж болох тэрээр 2004 оны Афины олимпод 110 метрийн халхалттай гүйлтэнд хэний ч санаанд оромгүйгээр гайхалтай ялалт байгуулж, үндэсний баатар болсон юм. Тэр цагаас хойш Льюгийн ганц зорилго нь эх орондоо болох олимпод аваргалах байсан бөгөөд Хятадууд ч үүнийг л хүсч байлаа.
Эрэгтэйчүүдийн 110 метрийн халхалттай гүйлтийн урьдчилсан уралдаан өчигдөр болсон бөгөөд 6-р гараанд уралдсан Лью Шиан гэмтлийн улмаас замаасаа гарснаар түүний 4 жилийн мөрөөдөл талаар болж, Хятадуудыг гонсойлголоо.
loading...




хөөрхий тамирчин. маш их өрөвдөж байна. 4 жилийн хөдөлмөр нь хэдхэн секундэд нурсан нь харамсмаар юм. үнэхээр харамсаж байна. тамирчны хувьд агу хүн шүү дээ.
loading...