Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Ярилцлага » Х.Болдбаатар: Би нэг оньсого таалгая

GD Star Rating
loading...

Удирдсан тамирчин нь олимпийн аварга болсонд баярлаж хөөрсөн Монгол Улсын гавьяат тамирчин Х.Болдбаатар ярилцлага эхлэхийн өмнө ингэж асуув. Тэрбээр “Жижигхэн хүн том хүнийг ялна, тэр юу вэ?” гэлээ. Үүнийг Рио-де-Жанейрогийн ДАШТ-ий дараа Ц.Цэрэнпунцаг гарьд, Ц.Гэрэлт-Од начин нар “зохиожээ”.Жиндээ жижигт орох Н.Түвшинбаяр үнэмлэхүйд үлэмж биетнүүдийг хазайлгасаар хүрэл медалийн төлөө барилдаанд шалгарахад нь догдолсон тэдний онгод ийм оньсогыг төрүүлсэн аж.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр 2002 онд “Аварга” БТДС-д орсноор гавьяат тамирчин Х.Болдбаатарын шавь болж байсан юм.

-2002 оноос та аваргыг удирдаж байгаа бил үү?
-Би 2001-ээс 2003 оны хооронд Японд мэргэжил дээшлүүлэхээр урт богино хугацаагаар хэдэн удаа явсан. 2002 оны намар Н.Түвшинбаяр “Аварга” БТДС-д элсэхэд миний явах таараад шинэ оюутныг сургаж чадаагүй. Харин дараа жилийн гуравдугаар сараас энэ хэдэн хүүхдийг бэлтгэл хийлгэх болсон. Тэр үед манай “Аварга”-ын бэлтгэл их сайн байсан. Шигшээгийнхэн ирээд манай бэлтгэлийн ачааллыг даадаггүй байлаа. Тэгэхэд тэнд тэсч үлдсэн хэд одоо шигшээгийн тамирчин болоод явж байна.

-Та бэлтгэлдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Би Кога, Такэмото, Ёшида нарын олимпийн аваргуудыг төрүүлсэн нэр хүндтэй сургуульд байснаараа бахархдаг. Одоогийн Японы шигшээгийнхнээс Мүнэта, Оно, Изүми нарын дэлхийн аварга, медальт жүдочид байна. Энэ сургуулийн дэглэм маш хатуу, бэлтгэлийг хийсэн шиг хийдэг. Дөнгөж орсон арваадхан настай хүүхдүүд ах нарынхаа кимоног орой 11 цагт угаагаад өглөө 5 цагийн бэлтгэлийн өмнө өмсөж жаврыг нь гаргаж дулаацуулж өгөхийг харсан. Японы өвөл Монголынхоос ч хүйтэн. Би энэ хэмжээнд хүрэхгүй ч ёс журмыг нь сургахсан гэсэн үзлээр шавь нараа хүмүүжүүлдэг. “Аварга”-д багшилж байсан тэр үе одоогийнхоос хамаагүй жаргалтай байжээ. Өөрийн гаргасан төлөвлөгөөгөөр ажиллаж, дураараа байдаг. Гэтэл одоо хамаг юмыг дээрээс гаргаад өгчихнө. Түүнд таалагдах ч юм байна, таалагдахгүй ч юм бий. Яг хүссэнээрээ байж чадахгүй болохоор шигшээгээс гараад өөрөө клубт ажиллахсан гэж боддог байлаа.

-Н.Түвшинбаяр гарны гэмтлээс болоод нэг хэсэг барилдаагүй. Магадгүй энэ нь арай хожуу амжилт гаргахад нөлөөлсөн юм болов уу?
-Чиндаод болдог олон улсын тэмцээнд манай хүүхдүүд л оролцдог байсан. 2004 онд бас яваад ирэхэд Н.Түвшинбаяр гараа сойчихсон мөнгөн медаль авсан гээд ирж байлаа. Гэтэл Изүми хөшөөд хугалчихсан юм билээ. Энэ мэт гэмтэл их авсан. Сая л гэхэд баруун өвдөг, зүүн мөргүйгээр л аварга боллоо шүү дээ. Бид олимпийн дараа эмчлүүлье гэж ярьж байсан. Харин аварга болчихлоо, одоо эрүүл сайхан болж байгаад амжилтаа давтана аа.

-Шавийнхаа барилдааны талаар ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Маш олон хүний хөдөлмөр шингэсэн медаль, энэ. Шигшээ багийн таван дасгалжуулагч, бэлтгэл хангагч, багийнхан, мөн хөрөнгө санхүү болон сэтгэл санаагаар дэмжиж байсан бүхий л хүний хүч шингэсэн медаль.

GD Star Rating
loading...
Х.Болдбаатар: Би нэг оньсого таалгая, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Тэшка says:

    Үнэхээр сайн бэлтгэсэн нь тэмцээний үеэр харагдаж байсан. Үүний төлөө сэтгэл санаа, бие хүчээ дайчилсан дасгалжуулагч Х.Болдбаатарт баяр хүргэе. Таныг олимпийн хүрэл медаль авахыг гадаадад байхдаа хараад нулимс гарч байж билээ. Та улс орныхоо төлөө их зүйлийг хийлээ. Ард түмэн таныг харсан шүү. Ахиад олон аваргуудыг төрүүлээрэй.

    GD Star Rating
    loading...
  2. Оно says:

    Болдоо ч дажгүй залуу шүү

    GD Star Rating
    loading...
  3. Изүми says:

    хөөх Оно чи энэ site-ийг уншдаг юм уу? лайтай site-шүү

    GD Star Rating
    loading...
  4. raldii says:

    ta bol Mongoloo geh setgeltei Mongoliin huu olon olon avarga shavi toruuleerei. amjilt husey

    GD Star Rating
    loading...
  5. orhon says:

    tanid bayr hurgie odoo bg shigshee bagiinhandaa anhaaral sularsan ym shig sanagdah bolloo beltgeluud olimpoos medali awsnii umnuh hurtel sn bsan ch odoo tegj sn beltgel hiilgehku bg ym bishuu anhaarlaa uur ymand handuulaad bh shigee boldoo bagshaa

    GD Star Rating
    loading...
  6. ТЭШКА гэдэг МАЛД: Х.БОЛДБААТАР ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ АВААГҮЙ. АВААГҮЙ МЕДАЛЬ “АВАХ”-ЫГ ХАРААД ЧИ МӨН ЛУТ ЭР ЭЭ. ХАХАХА ХЭХЭХЭ ХОХОХО
    ГАДААДАД ГЭНЭ ҮҮ, ДИВААЖИНД ЮМ УУ ЯМАР Ч БАЙСАН ӨӨР ЕРТӨНЦӨД Л БАЙСАН БАЙНА ДАА. ТЭНДЭЭС Л АВААГҮЙ МЕДАЛИЙГ ХАРДАГ БАЙХ ДАА. ХАХА ХОХО ХИХИ ХЭХЭ

    GD Star Rating
    loading...
  7. МАЛ АЖ АХУЙ, ХЭДЭН ОНЫ ОЛИМП ГЭЖ ХУДЛАА БҮЛТРЭХ ГЭЖ БАЙНА ДАА. БАЙХГҮЙ ЮМЫГ ОЛЖ ХАРДАГ ТЭ….. ЭЭ ХАХХАХАХАХАХ ХОХОХОХОХОХОХОХОХОХОХХО

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: