Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Б.Батзориг эхнийхээ ялалтыг авлаа

GD Star Rating
loading...

Монголын тамирчин чөлөөт бөхийн ОУХМ Буянжавын Батзориг эхнийхээ барилдааныг сая хийлээ. Манай хүн эхний тойрогтоо Өмнөд Африкын аварга Хэйнрич Барнестэй 2 үе барилдаж эхний үед 2:1, дараагийн үед 7:1ээр яллаа. Манай хүн эхэлж нэг оноо алдсан ч тун сайн нөхөж байсан бөгөөд бяр хүчний хувьд өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү харагдаж байна билээ. Тэрбээр гол оноогоо ард нь гарч улмаар хүнд байдалд оруулж авсан юм.

Ийнхүү Б.Батзориг чөлөөтийнхнөөс хамгийн анхны ялалтыг энэ олимпод авлаа. Б.Батзоригийн дараагийн өрсөлдөгч нь Оросын Дэлхийн аварга Ирбек Фарниевтэй барилдах нь тодорхой боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: