Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Примьер Лиг эхний тойрог

GD Star Rating
loading...

Удаан хүлээсэн Английн дээд лигийн шинэ улирлын эхний тоглолтууд явагдлаа. Эхний тойргоос бүхнийг хэлж чадахгүй ч гэлээ энэ улирлын хамгийн хүчирхэг баг нь Челси байхаар байна.

Арсенал 1-0 Вест Бром

Арсеналчуудын хувьд илүү өндөр үзүүлэлт үзүүлэхээр байсан хэдий ч эхний тоглолтоо гоол алдалгүй хожсоноор эхэлж буйдаа баяртай байгаа байх.

Харин Вест Бромчуудын хувьд хожигдсон ч гэлээ Арсеналын эсрэг 1-0 гэдэг бол муу үзүүлэлт биш.

Болтон 3-1 Стокь

Стокьчууд дээд лигд орж ирсэн анхны тоглолтоо хийн Болтончуудад 3-1 хожигдлоо. Тэдний хувьд дээд лигийн багуудтай тоглох түвшинд арай хүрээгүй л байна.

Болтончууд өнгөрсөн жилтэй харьцуулвал хамгаалалт эрс сайжирсан ба Элмандер анхны тоглолтондоо маш сайн тоглон мэргэн буучдын жагсаалтад бичигдээд байна..

Хулл 2-1 Фулэм

Хуллчууд Фулэмийг талбай дээрээ буулгаж авч чадлаа.

Фулхамчуудыг өнгөрсөн улирал зочилж тоглосон тоглолтуудадаа тааруухан тоглож байсантайгаа адилаар улирлыг эхлүүллээ.

Эвэртон 2-3 Блакбурн

Эвэртоны өрийн асуудал энэ тоглолтонд бодитоор харагдлаа. Моес хүний тоол бөглөхөөр хүүхдүүд гаргасан байв. Гэхдээ Артета, Яакубу нар тоглолтыг удирдан 2-2 тэнцээд байсан хэдий ч цаг дуусах мөчид отон тоглолтноос хийсэн гоолоор харамсалтай хожигдов.

Гувнор Дээд лигийн дасгалжуулагчын гараагаа ялалтаар эхэлсэндээ баяртай байгаа нь дамжиггүй.

Миддлесборо 2-1 Тоттенхам

Энэ тоглолт зарим нэг мөрий тавьсан хүмүүсийн түрүүвчийг зузаатгасан байх. Энэ улирал топ дөрөвтэй Спарсыг л хүчтэй өрсөлдөнө хэмээн олон хүн итгэж байсан билээ. Гэвч өнөөдрийн тоглолтоос хархад тэдэнтэй өрсөлдөнө гэхэд эргэлзээтэй байна.

Хоёр гайхалтай гоол хийж, азгүйгээр өөртөө нэг гоол алдсан энэхүү тоглолтонд Сөүтгэйт сэтгэл хангалуун байгаа нь дамжиггүй.

Сандерланд 0-1 Ливерпүүл

Торрес дахиад л Ливерпүүлийг аварлаа. Тоглолтын хувьд аль аль багууд нь ямар ч идэвхигүй, бүтээлч байдалгүй тоглолоо.

Вест Хэм 2-1 Виган

Аштоны тоглолтын эхэнд 2 гайхалтай гоол оруулан Вест Хэм-д ялалтыг авчирсан хэдий ч үүний дараа харамсалтайгаар гэмтэн тоглолтоос гарсан. Энэхүү гэмтэл дараагын тоглолтуудад Курбишлид хүндрэл учруулах нь дамжиггүй.

Стиве Брюсийн хувьд хэдий хожигдсон ч гэлээ түүний баг өнгөрсөн улирлаас илүү сайн тоглолтыг үзүүллээ.

Астон Вилла 4-2 Ман Сити

Мартин О’Нейл өнгөрсөн улирлын төгсгөлд хожигдсон газраа хожил аван улирлыг амжилттэй эхлүүлж байна. Габби Агбонлахор хэт-трик хийн Гареть Бэрри гайхалтай тоглолтыг үзүүллээ.

Марк Хюгесийн хувьд энэ улиралд тэднээс хүлээж байсан тоглолтыг харуулсангүй. Тэдний хийсэн хоёр гоолын нэг нь торгуулын цохилтоос нөгөөх нь хүний биенд ойсон цохилт байлаа.

Челси 4-0 Портсмоут

Энэ долоо хоногын хамгийн шилдэг тоглолтыг Челсичүүд үзүүллээ. Тэдний Лампард, Жоё Коль, Деко, Баллак нараас бүрдсэн хагас хамгаалалт хэтэрхий хүчирхэг байлаа. Мөн Босинва эхний тоглолтоо гайхалтай хийлээ.

Портсмоутын хувьд өнгөрсөн жил ФА капд тоглож байсан баг биш болсон байв. Гэхдээ Кроуч, Дефое нарт жоохон цаг өгвөл хүчирхэг хамтрагчид болж болхоор байна.

Манчестер Юнайтед 1-1 Ньюкастел

Улаан чөтгөрүүдийн хувьд сайн тоглолтыг үзүүлсэнгүй. Кампбелл сайн тоглосон хэдий ч Тевез, Роналдо нар тутагдаж байв.

Кевин Кееганы баг харин гайхалтай тоглолтыг үзүүллээ. Тэд байрлал бүр дээрээ үнэхээр хүчирхэг байлаа.

Эхний долоо хоногын тоглолтуудад Хэт-Трик, авто гоол гээд нийтдээ 32 гоол орлоо.

GD Star Rating
loading...
Примьер Лиг эхний тойрог, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. snooker says:

    Премьер лигийн мэдээ бичиж байгаа тань их баярлаж байна.
    Нэг санал байна. Нэрүүдийг зөв бичиж сурмаар юм аа.
    Лэмпард, Жоү Коүл, Дэку, Крауч, Кэмпбелл, Кевин Кийган, Мартин О’Нийл, Якүбү, Спёрс
    гэх мэт ядаж хөлбөмбөг сонирхож байгаа олон хүүхдүүд маань нэрийг нь зөв дууддаг болох байлгүй дээ.
    Өөчилсөнд хүлцэл хүсье.

    GD Star Rating
    loading...
  2. ЗҮгээрээ зүгээр. Цаашдаа засаад явна аа. Баярлалаа

    GD Star Rating
    loading...
  3. sukhdeg says:

    Yag sanal neg bna. Minii bodloor manai mgl saituudiin hamgiin dutagdaltai yum n ene gadnii neriig zov bichih. Ugui bol shuud l english-r n bicheed yavj boldoggui yum bh daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: