loading...
Хэн нэгнийг хорвоогоос нь хальснийх нь дараа магтан өргөмжилж ,бишрэн шүтэх шахдаг нь нь хүмүүс бидний араншин. Тэдгээр хүмүүс дотор тийнхүү магтуулж , сайшаалгах эрхгүй нэгэн нь байхад бас алдар цуу гавьяаг нь үеийн үед дурсаж , магтах ёстой нэгэн ч байдаг. Франко Сенси тэдгээр хүмүүсийн нэг яах аргагүй мөн . Ром хотдоо төдийгүй Итали даяараа хүндлэгддэг байсан энэ эрхэм хэдхэн хоногийн өмнө мөнх бусыг үзүүүлж нарт хорвоог орхисон. Бидний хувьд түүнийг нэр хүндтэй бизнесмен , Рома багийн ерөнхийлөгч гэдэг талаас нь л мэддэг ч хувь хүн талаас нь төдийлөн сайн мэддэггүй байсан болохоор эрхэм хүндэт Сенсигийн дурсгалд зориулж доорх бяцхан түүхийг бэлдлээ.
Түүний хувьд гэр бүл бол хамгаас эрхэм зүйл нь байсан бөгөөд гэр бүл хэмээс ойлголтондоо AS Roma ,Ром хотоо ч багтаадаг байсан гэдгийг дурьдах хэрэгтэй.
Нэгэн удаа түүнээс ‘Скудетто -г хүртэх нь таны амьдралын хамгийн том аз жаргал мөн үү гэж асуухад :
Миний амьдралын хамгийн том аз жаргал бол гэр бүлтэйгээ хамт байх , харин скудуетто бол үүний дараа 2 -т тавьж болох юм гэжээ.

Франческо Сенси 1926 оны 6 сарын 29 нд Ром хотод мэндэлжээ.
Багаасаа сурлага сайтай ,үеийхэн дундаа толгой цохидог байсан хүү их Сургуулиа дүүргээд математикийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан ба үүний дараа бизнесийн салбарт хүчээ сорихоор шийдэв. Хөдөлмөрч зан ,гүйлгээ ухаан ,цэгцтэй бодлогоынхоо ачаар тун ч удалгүй газрын тос , хэвлэлын бизнест амжилт олж нэр хүндээ өсгөж эхэлсэн бөгөөд өөрийнхөө нөлөөг улс төрд ч хүргээд амжсан. Тэдний гэр бүлийн эзэмшдэг Италпетроли компаныг та бүхэн мэдэх байх.
1995 онд түүний Италийн бизнесийн зах зээлд үзүүлсэн амжилтийг нь үнэлж Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагналаар шагнажээ.
Хэдийгээр их хөрөнгө мөнгөтэй болж түүний бүх хүсэл нь биелж байсан ч ганцхан мөрөөдөл нь биелээгүй байлаа. Бага байхаасаа шүтэн биширч , дэмждэг байсан Рома клубыг худалдан авч ,дэлхийн топ багуудын нэг болгох хүсэл нь биелж амжихгүй байсаар ерээд он гарчаа. Тухайн үед (1993) клубыг эзэмшиж байсан Жусеппе Киарапико хэмээх бүтэлгүй эр хээл хахуулийн хэргээс болж өөрөө аавын хаалга татаж ,багийг нэгмөсөн уналтанд оруулаад байсан үе. Хэрвээ яаралтай арга хэмжээ авагүй л бол мөнхийн хотын рома хэзээ ч буцаж сэхэхээргүй ,хүнд байдалд ороход бэлэн байв. Энэ байдлийг Сенси харж тэвчсангүй ,бизнесийн анд П.Меззарома -н туслалцаатайгаар клубыг худалдан авсан бөгөөд хэдэн сарын дараа дангаараа Рома -н хувьцааг эзэмших болсон юм. Ингээд Рома багийн түүхэн дэх 20 дахь ерөнхийлгөч Франко Сенси -н эрин эхэллээ. Киарапико -н хутгаж хаясан бантангийн ачаар клубын ихэнх шилдэг тоглогчид явж ,санхүүгийн хувьд тун хүнд байсан учраас Сенси маш ул суурьтай алсыг харсан бодлого явуулах болсон бөгөөд үүний үр дүн ч гарч жилээс жилд Ромагын амжилт сайжирч байв. Гэхдээ л хангаллттай биш. Хэд хэдэн урагшгүй дасгалжуулагч сольж ,залуу тоглогч нараар багийнхаа цусыг сэлбэсээр 20-р зуун гарлаа. 2000 он.
Заналт өрсөлдөгч Лацио нь дэндүү хүчирхэгжиж ,Скудетто хүртсэн нь Сенси -н цухлыг дэндүү хүргэв. Иймээс өөрийн компаниа алдагдалд оруулан байж супер шилдэг тоглогч нарыг цуглуулснаар ,Рома түүхэндээ байгаагүйгээр хүчирхэгжсэн бөгөөд ойролцоогоот 120 орчим сая итали лир -г энэ наймаануудад зарцуулсан гэдэг.

2001 он. Сенсигийн 8 жилийн хөдөлмөрийн үр ашиг гарч , түүхэн дэх 3 дахь Скудеттогоо хүртсэн бөгөөд , тухайн Ром хот ямар их баяртай байсныг төсөөлөхөд ч бэрх. Гэвч ингээд зогсохгүй гэж тэр мэдэгдсэн. Дараа дараагийн скудетто хүртэх тэр мөчийг би харах болно хэмээн итгэл төгс ярьж байсан Сенси – н биеийн байдал муудаж эхлэв. Шалтгаан нь мэдээж цаг зайгүй их ажиллаж ,өөрийгөө гаргуунд гаргаснаар болсон гэж олон хүн үздэг. 2004 он. Бараг өдөр болгон хүнд хагалгаанд орж ,бие нь тун тааруу байсан ерөнхийлөгчийнхөө төлөө Ром хотынхон бүгд санаа зовниж байсан үе. Нэгэнт цаашид клубын ажлыг гүйцэтгэх чадалгүй болсноо мэдсэн учраас тэрээр охин Роселла -даа энэ нэр хүндтэй албаа шилжүүлжээ. Үүнээс хойш Роселла эцгийнхээ үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн италийн цомд түрүүлж ,калчио -д муугүй үзэж байгаа бөгөөд охиноороо бахархаж байгаагаа тэр хэзээ ч нууж байгаагүй. 2008.8.17. Удаанд хугацааны турш өвчинтэй тэмцэлдсэн Франко тэнгэрийн оронд заларлаа. Ийнхүү Рома багийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатай нэгэн эрхэм энэ ертөнцийг орхиж байна. Ром хот ,итали орон гашуудаж байна.
Дэлхий дээрх Ромын фенууд гашуудаж байна. Сенси – н амьдралын ганц зорилго Ромаг дэлхийн шилдэг болгох байсан. Та чадсаан. Таны хүсэл биелсэн. Ромын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Grazie Presidenti !

Тотти : Сенси нас барсан нь бидэнд маш том цохилт боллоо ,тэр бидэнтэй хамт гайхалтай 15 жилийг өнгөрөж мартагдашгүй дусамж үлдээсэн. Түүнтэй хамт өнгөөрөсөн хором бүрийг би хэзээ ч мартахгүй ,ялангуяа 2001 оны Скудетто -н баярыг Массимус циркэд тэмдэглэж байхад царай ямар жаргалтай байснийг би одоо ч санаж байна.
Капелло : Түүнтэй хамт байсан 5 жил надад мартагашгүй дурсамж үлдээсэн , Сенси бол гайхалтай нэгэн , тэр өөртөө байгаа бүх чадвар ,бололцоогоо энэ багийг сайжруулахад л зориулдаг байсан.
loading...



