loading...
Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА -н зохион явуулдаг хамгийн нэр хүнтэй тэмцээн бол Аваргуудын лиг. Улс болгоны лигт дээгүүр орсон багууд өрсөлддөг, нэг ёсондоо Аварга багуудын аваргыг шалгаруулах энэ тэмцээн даян дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын анхааралд байнга байдаг билээ. Анх 1955 оноос Европын цом нэртэйгээр зохиогдож ирсэн уг тэмцээн 1992 оноос явагдах дүрмээ өөрчлөн Аваргуудийн лиг нэртэй болсон.
Ингээд 1955 оноос 2008 оныг хүртэлх 53 жилийн түүхэн дэх хамгийн гайхалтай 10 шигшээ тоглолтын түүхийг сонирхуулж байна.
10. (1977) Ливерпуль 3 -1 Боруссиа Мюнхенгладбах (МакДермот, Смит, Нил-Симонсен)
Хотон шувуунуудын анхны Европын цомын түрүү. Өмнөх улиралд нь тэд УЕФА -н цомд мөн аваргалаад байсан учир Боб Пайслей улирал дараалан энэ 2 тэмцээнд түрүүлсэн анхны дасгалжуулагч гэсэн гуншинг хүртжээ. Тухайн үед жинхэнэ ид үедээ байсан Кевин Кийган бүх л тэмцээний турш багаа чирж ирсэн ч өөрөө шигшээ тоглолтонд гоолдож чадаагүй харамсалтай түүх бий. Тэрээр дараагийн улирлаас Хамбургт хүчин зүтгэх болсныг та бүхэн мэдэх байх. Ливерпульчууд хагас шигшээд Швейцарийн Цюрихийг бут ниргэсэн болохоор сэтгэлзүйн хувьд ч тэр бүрэлдэхүүний хувьд ч тэр хамаагүй илүү байсан.
Сонирхуулахад шигшээ тоглолтын өдөр Ромын Олимпийн цэнгэлдэхэд 30 мянга гаруй хоосон суудал байсан гэдэг.
9. (1989 ) Милан 4-0 Стяуа Бухарест (Р.Гуллит -2 ,Ван Бастен )
Европын цомын түүхэнд сулхан багууд од нь гийж ,тэмцээний турш том багуудыг мулталсаар шигшээ тоглолтонд бут ниргүүлдэг тохиолдол цөөнгүй бий. 1989 оны финал үүний тод жишээ.
Алдарт ‘их гурвалыг’ зогсоох аргаа олж чадалгүй байсаар Румынчууд ниргүүлсэн бөгөөд Ноу Камп цэнгэлдэхэд тэр өдөр 97 мянган фанат цуглаж, Ф.Баресиг цом өргөхийг харжээ.
Тухайн үед одоо бидний танил олон алдартнууд Миланд хамтдаа хүчин зүтгэж байсан.
Костакурта, Донадони, Анчелотти, Малдини, тэгээд алдарт “гурвал”.
Энэ тоглолтын талаарх бичлэг
8. (1967) Селтик 2-1 Интер Милан (Жеммел , Чалмерс – Маззало)
Их Британий олон шилдэг багууд дотроос хамгийн түрүүнд Европт түрүүлсэн баг нь Селтик – Ногоон эрдэнэс. Энэхүү дурсамжит шигшээ тоглолын дараа тэднийг “Лиссабоны Арслангууд” хэмээн нэрлэх болжээ. Ер нь тэр улиралд Селтик маш азтай ч байсан одтой ч байсан. Харьцангүй сулавтар багуудтай таарч буулган авсаар финалд гарч ирсэн бол эсрэг талд нь Реал Мадридыг гурван гоолоор бут ниргээд байсан Интерчүүд. Тоглолт ч хүнд эхэлж дөнгөж 7 дахь минутад Маззало пеналтиас гоолдчихов. Гэвч угийн Шотланд хүний шазруун, омогтой зангаар бууж өгөлгүй тэмцсээр 62 дахь минутад Жеммел тоог тэнцүүлсэн бол цаг дуусахтай уралдан Чалмерс гайхалтай гоол оруулснаар Селтик аваргалсан түүхтэй. Дашрамд дурьдахад тэр өдөр Лиссабонд цугласан 56.000 хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь шотландчууд байсан, магадгүй фанатуудынх нь дуу тэдэнд эрч хүчийг бэлэглэсэн ч юм уу. Түрүү жил энэхүү шигшээ тоглолын 40 жилийн ой болсон билээ.
7. (1956) Реал Мадрид 4 -3 Реимс (Ди Стефано ,Риал – 2, Маркуйтос – Леблонд ,Темплин ,Идалго)
Домогт Ди Стифано , алдарт Реал Мадридийн ноёрхлын эхлэл. Анхны европын цом ,анхны аварга. Реимсчууд нутагтаа явагдсан шигшээ тоглолтонд бүх л хүч чадлаа дайчлан тэмцсэн ч үнэхээр барсангүй. Парк де Принцесс цэнгэлдэхэд 38.000 мянган үзэгч цуглаж 2 багийн ширүүн тулааныг сонирсон бөгөөд Эзэн хааний багт Испани биш ганцхан тоглогч байсан нь мэдээж Аргентин гаралтай Стифано.
6. ( 1968 ) Манчестер Юнайтед 4 – 1 Бенфика (Б.Чарльтон -2 ,Ж.Бест , Кидд – Граза)
Улаан Чөтгөрүүд Европын цомын финалын түүхэнд 2 гайхалтай түүх бүтээсэн. Эхний нь энэ.
1968 оны 5 сарын 29ний өдөр Уэмбли цэнгэлдэхэд 92 мянган үзэгч нэгэн гайхалтай тоглолтын гэрч болохоор цуглараад байв. Багийн ахлагч Бобби Чарльтон эхний гоолыг оруулсан ч, португальчууд мөчөөгөө өгөлгүй тэнцүүлж чадлаа. Үндсэн цагт 1 -1 -р тэнцэж нэмэлт цаг сунгахад энэ түүх өрнөсөн. Нэмэлт цагийн 93 дахь минутад Бест гоол оруулахад, Бенфикачууд маш их сандарч балмагджээ. Тэд хариу барихын оронд ердөө ганцхан минутын дараа дахиад нэгийг хаалгандаа алдлаа. Цэнгэлдэхэд цугласан фанатууд галзуурч эхлэв. Бүх зүйл үүгээр дуусаагүй бөгөөд 99 дэх минутад Чарльтон тоглолтын эцсийн цэгийг тавьснаар МанЮ анхныхаа Европын цомыг хүртсэн ажээ.
Ер нь Матт Басбигийн жаалууд тэр улиралд тун өнгөтэй байсан, харамсалтай нь лигтээ түрүүлж чадаагүй юм. Тун удалгүй Басби ч багаа орхиж, багийн ч амжилт уруудаж эхэлсэн билээ.
5. (1962) Бенфика 5 – 3 Реал Мадрид (Агуас ,Кавум ,Колуна , Эүсүбио -2 – Пушкаш – 3)
Дээрх харамсалтай түүхээс өмнө Бенфикачууд Европын цомын түүхэн дэх бас нэгэн гайхалтай тоглолтонд оролцож байсан. Энэ бол 1962 оны шигшээ тоглолт.
Өмнөх улиралд нь тэд Европын цомд түрүүлчихсэн байсан учир “Бүргэдүүдийг”‘ шигшээд шалгарсанд хэн ч гайхсангүй.
Амстердамын Олимпийн цэнгэлдэхэд цугларсан 65.000 үзэгч гал гарсан тулааныг хүсэн хүлээж байлаа. Хоёр баг ч үзэгчдийг уйдаалгүй тун гайхалтай тоглосоор эхний үе өндөрлөлөө. Унгарын домог Пушкашийн хет-трик эзэн хааны багт тэргүүлэх боломжийг олгожээ. Гэтэл хоёрдугаар хагас эхлээд ,тоглолт огт өөр тийш эргэв. 51 дэх минутад Колуна тооны харьцааг тэнцүүлсэн бол Португалийн “хар алмаз” Эйсибио 65, 68 дахь минутад дубль хийж багтаа цомыг авчирчээ. 4 жилийн дараа Англид од болон гялалзах тавилантай Эйсибио тэр үед дөнгөж хорь хүрээд байсан бол энэ тоглолт Альфредо Ди Стефаногийн оролцсон сүүлчийн финал байжээ.
4. (1994) Милан 4-0 Барселона (Массаро -2,Савичевич ,Десайи)
Куман,Ромарио ,Стойчков,Гуардиола тэргүүтэй хүчирхэг Барсагийн хувьд энэ үнэхээр гутамшигтай ялагдал болсон. Дөнгөж лигтээ түрүүлээд байсныг ч хэлэх үү, фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон харамсалтай ялагдлыг тэд Афиний Олимпийн цэнгэлдэхэд амссан юм.
Тухайн үед УЕФА -н шийдвэрээр нэг багт 3-аас дээш гадаад тоглогч талбайд гарахыг зөвшөөрдөггүй байсан тул Миланы дасгалжуулагч Капелло Пьер Папин, Бриан Лаудруп нарыг орхиж Десай, Савичевич, Бобан нарыг гараанд гаргав. Энэ нь зөв шийдвр байсан нь дороо харагдаж өрсөлдөгчөө бут ниргэж анхны Аваргуудын лигийн цомоо өргөжээ.

3. (1999) Манчестер Юнайтед 2 – 1 Байерн Мюнхен (Шерингэм ,Сульшэр – Беслер)
1999 оны 5 сарын 26. Барселон. Ноу Камп цэнгэлдэх. Аваргуудын лигийн шигшээд шалгарсан Манчестер – Байерн багуудын тоглолт. Тооны харьцаа 0 -1. Долоо дахь минтад Мюнхений багийн шилдэг тоглогч Беслер гоол оруулж,багтаа тэргүүллийг авчирчээ. Үүнээс хойш хоёр баг олон аюултай довтолгоон гүйцэтгэсэн ч Кан ,Шмейхэл нар тухай бүрд нь багаа аварсаар цаг дуусах дөхөөд байв. 91 дэх минут. Байерны фенүүд баяраа тэмдэглээд аль хэдийнэ эхэлжээ. Оливер Кан хэрхэн цомоо өргөхөө төсөөлж байсан үе. Гэтэл Улаан чөтгөрүүд булангийн цохилт хийх эрхтэй болов. Цохилтыг гүйцэтгэхээр бэлдэж байхдаа Бекхэм ‘Энийг л олиггүй цохиж болохгүй юм шүү, хөөргөөд аюултай бүс рүү өгөхийг хичээ’ хэмээн өөртөө хэлж байсан гэдэг. МанЮ -н фенүүд сэтгэл догдлон залбирч байв. Бекс цохилоо, гоооооооооол. Шерингэм. Тедди Шерингэм. Ноу Камт цугласан олон мянган хөгжөөн дэмжигчдээ баярлуулж тооны харьцааг тэнцүүллээ… Гэтэл үүнээс хойш тун ч удалгүй дахиад нэг булангийн цохилтыг “Чөтгөрүүд” авлаа. Дэвид булангийн туг руу гүйж явахдаа Шерингэмийн гоолыг тэмдэглэн үсэрсээр байгаа фанатуудаа хараад амжив’ энэ бүхэн бараг ганц минутын дотор л болсон байх. Бекхэм цохилоо. Бөмбөг Гиггзийн урдуур өнгөрсөн ч мань эр хальт мөргөчихөв , бөмбөг цааш явсаар газар ойж Сульшерийн хөл дээр ирэв. Гооооооол. Оле Гуннер Сульшер. 93 дахь минут буюу сүүлийн мөчид хожлын гоолыг багтаа , үхлийн гоолыг Байернд бэлэглэлээ. Багийнхан нь түүн рүү баярлан гүйлдэв… Ингээд Харь гаригийн хүн Коллина шүглээ үлээлээ. Цом тэднийх боллоо. Сер Алекс Фергюсон багийхан руугаа баярлан гүйлээ…
Сонирхуулахад энэхүү мартагдашгүй ялалтын өдөр Сэр Матт Басбигийн 90 насны төрсөн өдөр мөн тохиож байжээ.
Энэ тоглолтын талаарх бичлэг
2. (1960) Реал Мадрид 7 – 3 Франкфурт (Ди Стефано – 3 ,Пушкаш -4 – Кресс ,Штеин -2)
Европын цомын түүхэнд энэ тоглолт хамгийн хамгийн хэмээх олон тодотголыг зүүсэн. Хамгийн олон гоол орсон, хамгийн олон үзэгч үзсэн гээд л. Хагас шигшээд Германчууд Шотландын Рэнжерсийг 12 -4 -р ниргэсэн бол Реал заналт өрсөлдөгч Барсагаа 6 -н гоолоор буулган авсан аж. Ди Стифано ,Пушкаш гэсэн супер хослол Франкфуртын хаалгыг гоолоор бөмбөгдөж Мадридчууд 5 дахь Европын цомоо авчээ. Глазго хотын Хэмптөн Паркт 135.000 үзэгч уг тоглолыг үзсэн гэсэн баримт бий.
1. (2005) Милан 3- 3 Ливерпуль (Малдини , Креспо -2 – Жеррард ,Смайсер ,Алонзо)
Багийн ахлагч хүн гэж ямар байх ёстойг С.Жеррард энэ тоглолтонд харуулсан. Хөлбөмбөгт 3 гоол гэдэг бол асар хол зөрүү. Гэвч Ливерпульчууд ердөө зургаахан минутын дотор тооны харьцааг тэнцүүлж чадсан нь хөлбөмбөг хэмээх агуу спортын гайхамшиг гэлтэй. Нэмэлт цаг ,торгуулийн цохилт , Шевченко пенальт алдсан ,Ливерпульчуудын баяр , Милан -ий харуусал гээд та бүхэн энэ мартагдашгүй тоглолтын талаар сайн мэдэх болохоор олон зүйл нуршилгүй орхиё.
loading...




Liverpool bol jinhene avarguud ym shuu. Hezeed
loading...
Тиймээ тэд жинхэнэ аваргууд
loading...
medeej liverpool gaixamshigtai bag gerrad bol aguu axlagch mon aguu toglogch gebch ixenx xumuus odoo messi c.ronaldo ronaldinhio gedeg ted sain l da gebch yaj gerradiig guitsxeb de gerrard bol buxniig xiij chadna bagaa udirdaj xamgaalj dobtolj buxniig chadna gedeg ter aguu xol bombogchin doo
loading...
Liverpool FC бол CL-ийн гайхамшигт багуудын нэг…
loading...
real delhiin shildeg yun liverpool
loading...
oooooooooooooo liverpool we love you
loading...
Manu yah argagui delhiin shildeg
loading...
REAL 9N TURUUSHDE YUN MANU YUN LOSERPOOL
YUN LIVERPOOL TER UED BOMBOG BOORONHII JINHENE AZ BDGIIG HARUULSANDA BOMBOG HAASHAA CH ERGEJ BOLNO
MILAN REAL BOL JINHENE AWARGUUD
MILAN 2005 OND AZAAR HOJIGDCHOOD DARAA JIL N TURUULEED JINHENE AWARGA GEDGEE BATALSAN ODO LOSERPOOL YAJIIN ODO TER UEIINHEES SN BURELDEHUUNTEI BGA SHDE
LOSERCHUULEEEEEEEEEEEEE??????????????????????????
loading...
hulbumbug buren hugjuugui bhad real noyrhsn. odoo bl tiim bish real ungursn jil liverpool d yj hojigdsoniig call muu mal jinhene huduu uzeegui ym blgui.
liverpool milan 2 ymagt shildeg n
loading...
liverpool bol vnexeer gaixamshigtai bag jerrard bol bagtaa vnench jinxene cap xvn zidane jerrardiig vnelesen delxiin nomer neg toglogch gej.cr9 roni messi zvgeer l shouchid tiimee liverpooliinxee
loading...
real bol best of best liverpoold aznaas ni uur naidah yum yuuch bhgui shuu dee ene jil real abarguudiin ligd oilgomjtoi
kaka
loading...
Ливэрпүүл хэзээд жинхэнэ аварга юм бол 2009-2010 оны аваргуудын лигийн хасагдах шатанд орж чадахгүй ийм муу амжилт үзүүлээд байгаан шал балай юм бичиж байхын. навсганасан шувуу минь цаг цагаараа байддаггүй.
loading...
uhsen elentsgiin chini manu arsenal bol sansar ogtorguin shildeg club diildeshgui togs bureldhuun
loading...
liverpool delhiid danstai tom bag shvv
loading...
Arsenal bol jinhene avarguud daanch azguil dee kkkkkkkk
loading...
manchester 1
barsalon2
real madrid 3
inter milan 4
chelsea 5 iim tavan bolomj bna aa yun chelsea bogsoo archij chadahgui bj barsa yahav yun inter jorlongo onj sheeg chadahgui bj realiig hiivel uilchihna rooney maani pormondoo orvol goyo messi ronaldo kaka tevez puyol akinfeev eder manchester uniteded irvel te drogba chini ymgui ym bna leeshd chelsea dood liigt unaval goy tei manchester 3*0 chelsea
loading...
za za jinhene awarga hulhi awarga gej margaad yah we.MANU ene jil hesgeesee garch chadsangui.hamgiin sul hesegt bsan bj.herwee BARCA tai tsug neg zone d orson bol bur hogoo chireh bsan bizdee.LIVERPOOL chuud baharhah ni zowoo.gehdee AC MILAN bol delhiin buh tsomiig hojson shuudee.yamar ch bsan angliin shildeg club bol LIVERPOOL.italias baitugai delhiid bol AC MILAN. MANU bol orilood orilood demjeed bhad ter amarhan zone s garch chaddaggui jinhene awarga
loading...