loading...
Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд 9.69 секунд гүйж, дэлхийн дээд амжилт тогтоосон Ямайкын тамирчин Усэйн Болт энэ олимпийн томоохон оддын нэг болж байна. Магадгүй Майкл Фелпсийн дараа л түүний нэр дурдагдах байх.
Өнөөдөр болсон 200 метрийн шигшээ уралдаанд тэрээр бусдаас хамгийн хурдан байж алтан медаль аваад зогссонгүй АНУ-ын агуу гүйгч Майкл Жонсоны 1996 оны Атлантын олимпод тогтоож байсан 19.32 секундын амжилтыг 19.30 секунд болгон өөрчиллөө. 2 алтан медаль, 2 дэлхийн дээд амжилт. Гайхалтай. Түүгээр зогсохгүй Карл Льюисээс хойш нэг удаагийн олимпийн 100 метр болон 200 метрийн зайд зэрэг түрүүлсэн анхны гүйгч болж байна.
200 метрийн уралдаан. Эрэгтэй. 8 сарын 20. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн
1. Усэйн Болт (Ямайк) – 19,30 (дэлхийн рекорд)
2. Мартина (Голланд- Антиль) – 19,82
3. Кроуфорд (АНУ) – 19,96
loading...




