Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Европын гран-при

GD Star Rating
loading...

Улирлын 12 дахь уралдаан Испанийн Валенсиа. 22.08-24.08.2008

Формула-1ийн нисэгчид маань хоёр долоо хоногийн өмнөөс л  ажлын хуваарьт нь багтдаг тест, уралдаан, элдвийн арга хэмжээнд оролцолгүй бензин, тос, шатсан хаймарны үнэрээс холхон өнгөрүүлсэн зуны амралт нь дуусах дөхөж байна.

Мадридаас  зүүн өмнө зүгт  320 км зайд орших Валенсиа хот Испанийн гуравдах том хот юм. 800 000  орчим оршин суугчтай бөгөөд газар дундад тэнгисийн   эрэг дээр   өнө эртнээс төвхнөжээ.
2008 оноос Испанийн Валенсиа хотод анх удаа зохиогдож байгаа Формула-1 ийн уралдаан мөн  Европын гран-при нь хотын  далайн боомттой дүүрэгт  явагдана. 2007 онд  тэр үеийн МкЛарэний нисгэгч Ф.Алонсо, Л.Хэмилтон нар, шинэ машин MP4-22 ыг танилцуулсан үзүүлэх тоглолтоор  Формула-1 ийн идэвхитэй үйл ажиллагаа эхэлсэн юм.
Замыг нь нэг жилийн өмнөөс шинэчлэн засварлаж уралдаанд бэлтгэжээ.Нижгэнэсэн их дуу чимээнээс  болж, зарим нэг оршин суугчдын гаргасан гомдлыг эс тооцвол Валенсиагийн уралдааны тойрог зам FIA -гийн ширүүн шалгалтуудыг  амжилттай давсан .Валенсиа хот доторхи уралдааны зам боловч өөр шинжүүдийг агуулснаараа онцлог юм.Ерөнхий агуулага нь Монакогийн замтай ижил учир нисгэгчдээс анхаарлаа маш сайн төвлөрүүлэхийг шаардана. Гэхдээ Монакод гүйцэж түрүүлэх боломжгүй бол энд довтолгоо хийх боломж бий. Монакогоос өөр нэгэн  ялгаа нь аюулгүй байдлын  стандарт юм. Өндөр хурдны хэсэгт (замаас гадагшилсан тохиолдолд) хангалттай орон зай үлдээжээ. Мөн замын хажуу талаар байрлах хавтан, саадыг Индианаполисийн замд  ийм хавтанг анх туршиж, практикт  хэрэгжүүлсэн америкийн компани бүтээж өгсөн байна.  Замын шулуун нь Мелбурний уралдааны тойргын араншинтай ижил юм гэж мэргэжилтнүүд тооцсон аж.
Нисэгчид маань хот дотор адал явдал хайхаас гадна гүүрэн дээгүүр  хурдлах нь бас нэгэн сонирхолтой үзүүлбэр болох юм.
Бриджстоун энэ удаа ,  хамгийн зөөлөн хольцтой хоёр дугуйгаа (Supersoft und Soft) Валенсиад нийлүүлж байгаа.
5440 км урт зам нь цагийн зүүний  чиглэлд  зүүн тийш  11 ,баруун тийш 15 эргэлттэй. Дээд хурд 323 км цаг дундаж хурд нь 200 км цагаар  хэмжигджээ.
Одоогоор Валенсиагийн статистик мэдээ  хоосон цагаан цаас   байгаа .Лхагва гаригаас эхлэн нисгэгчид болон инженерүүд явганаар, дугуйгаар,мопедоор шинэ замын булан ,тохой бүрийг судлан,танилцаж явна.  Баасан гаригын чөлөөт бэлтгэлийн уралдаанаас анхны  чухал мэдээллүүдээ халаасалж,аэродинамикийн эцсийн саналаа тодорхойлно.Баасан гаригт  багууд ,машинаа   удаан хугаацаагаар зам дээр байлгаж, аль болох их мэдээлэл цуглуулахыг чухалчилж байна.
Валенсиа шинэ ,мөн хот доторхи уралдаан .Энэ хоёр зүйлээс улбаалж аюулгүйн машин  нэг биш удаа үүргээ гүйцэтгэнэ гэсэн таамаглалууд бараг баг бүрт байгаа ажээ.Тиймээс тэдний стратеги ,тактик “онц байдлын” шинжтэй байхнээ.

Аль 4-р сарын дундуур Европын гран-пригийн 112,770 ширхэг тасалбар ,зарагдаж эхэлсэн өдрөө л бараг дууссан байна.60 хувь нь Испанид,40 хувийг нь гаднаас ирэх үзэгчид худалдан авчээ.Зохион байгуулагчдын зүгээс ,тасалбар ийм эрт  борлогдож дууссанд туйлын сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн.Сэтгэл хангалуун байгаа нь учир  шалтгаантай .Яагаад гэвэл Формула-1 маань өндөр үнэтэй тасалбартай  спорт ,ийм богино хугацаанд борлогдсон нь ёстой л баярлууштай явдал юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Valenciagiin uraldaan sonirholtoi boloh n gsn setgegdel torloo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: