loading...
Манай чөлөөт бєхийн баг тамирчдын сүүлийн төлөөлөгч болох 84 кг-ын ОУХМ, Ази тивийн аварга Чагнаадоржийн Ганзориг өнөө өглөө Ч.Ганзориг 09:30-д эхний тойргийн барилдаанаа Азербейжаны бөх Темрезовтой хийж ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Манай бөх эхний үедээ 0:3-ээр ялагдсан бол 2-р үед 1:0-ээр ялалт байгуулсан юм. Гэвч шийдвэрлэх 3-р үед 0:3-аар ялагдсан байна. Хэрвээ Темрезов шигшээ барилдаанд хүрч чадвал манай бөх дагах барилдаан хийх боломжтой байсан ч тийм завшаан Ч. Ганзоригт олдсонгүй. Ийнхүү Монголын хамгийн олон олимпийн медальтан төрүүлсэн чөлөөт бөхийн баг тамирчид нийлээд ганцхан ялалт байгуулж, 1980 оноос хойш олимпийн медаль авч чадаагүй хэвээр л үлдлээ. Чөлөөт бөхийн баг тамирчдын энэхүү муу амжилт, үр дүн, топ-4-ийн бусад төрлийнхний сайн амжилт та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Тамирчиддаа ямар ч байсан бурууг тохохыг хүсэхгүй байна. Тэгвэл хэн буруутай вэ???
loading...



