loading...

Хүн төрөлхтний их баяр наадам Зуны Олимпийн наадам өндөрлөхөд хэдхэн хоног дутуу байна.Одоогийн байдлаар ихэнх спортын төрлийн медальтнууд тодорсон ч сагсанбөмбөг ,хөлбөмбөг ,ширээний теннис гэх мэт зарим спортын аврагууд тодроогүй байгаа. Ингээд Бээжингийн олимпийн ширээний теннисний спортын мэдээллээс хүргэе.
Одоогоор уг спортын эрэгтэй ,эмэгтэй багийн төрлийн аврагууд тодорч медалиа гардаад байна. БНХАУ -н шигшээ баг аргагүй л дэлхийд пинг понг -р ноёлдог орон гэдгээ баталж хоёуланд нь алтан медаль хүртсэн бөгөөд эх нутагтаа тоглож байгаа тэгээд ч дэлхийн эрэгтэй эмэгтэй чансааг тэргүүлдэг шилдэг тамирчиддтай болохоор хөгжөөн дэмжигчид нь тэднээс зөвхөн аваргын цолыг хүлээж байсан нь мэдээж.
Эрэгтэй баг
Алт – БНХАУ (Ma Lin,Wang Hao,Wang Liqin,Chen Qi)
Мөнгө – ХБНГУ (Timo Boll,Dimitrij Ovtcharov,Christian Süß)
Хүрэл – Ө.Солонгос (Oh Sang-Eun,Ryu Seung-Min,Yoon Jae-Young)
Дэлхийн чансааг тэргүүлдэг 3 шилдэг тамирчид болох Ван Хао ,Ма Лин ,Ман Ликун нараас бүрдсэн хүчирхэг Хятадын шигшээ баг замдаа таарсан өрсөлдөгч болгоноо итгэл төгс буулган авсаар ийнхүү аваргалаа. Хагас шигшээд учраа таарсан Японы багтай хамгийн хүнд тулаанаа хийсэн гэж тэд ярьсан бөгөөд финалд Герман эрчүүдийг 3 – 0 3 – 1 3 -1ээр буулган авч төрийн дууллаа эгшиглүүллээ. Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөсөн бөгөөд Ө.Солонгосчууд Австрийн багийг дөрвөн партад буулган авч медаль хүртжээ.
Мөн уг өдөр ширээний теннисний ертөнцийн шилдэг тамирчдад шагнал гардуулах ёслол мөн тохиосон юм. Шведын шилдэг тамирчин Юрген Перссон ,Хорватын Приморак ,Бельгийн Ян Мишель Сеив нарт ITTF -н хүндэт өргөмжлөлийг гардуулжээ.
Эмэгтэй баг
Алт - БНХАУ (Guo Yue, Wang Nan & Zhang Yining)
Мөнгө – Сингапур (Feng Tianwei, Li Jiawei & Wang Yuegu)
Хүрэл – Ө.Солонгос (Dang Ye-Seo, Kim Kyung-Ah & Park Mi-Young)

Яг л эрчүүдтэйгээ адил Хятадын бүсгүйчийд хэсэгтээ Хорват ,Доминикан ,Австрийн шигшээ багуудыг бутниргэж хагас шигшээд Хонг Конг -н хүчтэй багтай таарсан бөгөөд хэдийгээр өрсөлдөгч нь тийм ч сул биш ч ,талбайн эзэд ганц ч парт өгөлгүй 3 -0 -р итгэл төгс буулган авсан юм. Ингээд Бээжингийн Гимнастикийн ордонд аврагын төлөө Сингапур – Хятадын багууд өрсөлдөх болсон байна. Сингапурчууд энэ тэмцээдн чансаагаараа хоёрт эрэмбэлэгдэж байсан ба энэ 2 багийн тулаан үзэгчдийг шуугиулан сайхан өрнөж БНХАУ -н бүсгүйчүүд нугийнхаа алтан медалийн тоог нэгээр нэмжээ.
Хүрэл медалийн төлөө Ө.Солонгос -Японы багууд таарч Гуулин улсын баг медальтэй буцсан байна.
Эмэгтэй ганцаарчилсан төрөл

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөн л Хятадын тамирчид эзэгнэж байна. Хагас шигшээд шалгарсан 4 тамирчний 3 нь БНХАУ -н тоглогчид байгаа нь үүнийг нотлох байх. ITTF -н чансааг тэргүүлэгч Занг Юүнин 4 -р шатанд Японы ирээдүйтэй шилдэг тамирчин Ай Фукухараг , их шөвөгт Сингапурын Фен Тянвеиг ялж хагас шигшээд Сингапурын хашир туршлагатай Ли Жуавеид боломж олголгүй буулган авч финалд шалгарлаа.
Харин түүний өрсөлдөгч болох нутаг нэгт Ван Нан хагас шигшээд мөн өөрийн нутгийн #2 Ван Юүеи -г буулган авч ийнхүү шигшээд шалгараад байна. харин хүрэл төлөө дээрх 2 -т ялагдсан Ли Жуавеи – Ван Юүеи нар өрсөлдөнө.
Эрэгтэй ганцаарчилсан төрөл

Ширээний теннисний төрлүүдээс хамгийн сүүлд эрэгтэй ганцаарчилсан төрлийн медальтнууд тодрохнээ. Өнөөдөр их шөвгийн тоглолтууд дуусч хагас шигшээд орох тамирчдийн нэрс тодрох ба маргааш буюу 23 нд хагас шигшээ ,медалийн тоглолтууд өрнөнө. Tа бүхэн бараг гадарлаж байгаа байх. Одоогоор багийн төрөлд алт авсан Хятадын 3 тамирчин гурвуулаа хагас шигшээд шалгарах боломжтой байгаа ба БНХАУ -н тамирчид гурвуулаа ч медаль хүртэхийг үгүйсгэх аргагүй байна. Эдгээр тамирчид дэлхийн ширээний теннисний холбооны чансааг тэргүүлдэг Ван Хао ,Ван Ликун ,Ма Лин нар гэдгийг мэдэж байгаа байх.
loading...




bi shireenii tennised ih durtai. tiimees ch ene medeelel ih taalagdlaa gehdee oor tamirchdiin medeelel bas baih heregtei dan hytaduud bj bolohgui gj bi bodoj bn. gehdee l bi hytadiin tamirchdiin negend durtai l daa
loading...