Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Аргентинчууд хоёр дараалан түрүүллээ

GD Star Rating
loading...

1996 оны олимпийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ тоглолтыг санагдуулахуйц тоглолт өнөөдөр Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд явагдаж өнгөрлөө.

Тэр жил Аргентин, Нигерийн багууд шигшээ тоглолтонд шалгарч үлдэн Нигерийн баг шуугиан тарьж ялалт байгуулан өөрийн улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилтыг үзүүлсэн билээ.

Тэгвэл энэ жилийн шигшээ тоглолтонд энэ хоёр баг дахин тааран 12 жилийн тэртээх өшөөгөө Аргентинчууд авахаар тоглолтыг эхлэв ээ. Анх багийн бүрэлдэхүүнээ зарласнаас эхлээд л Аргентины багаас бусад багууд жийрхэх болсон. Тэдний багт дэлхийн супер од болон супер од болохоор зэхэж буй олон одууд байгаа болохоор тэр. Тэдэнтэй ганц хүчтэй эсэргүүцэл үзүүлэхээр баг нь Бразилын самбачид байв. Харин тэд хоорондоо хагас шигшээд таарч Аргентины тангочид ялсан билээ.

Харин нөгөө талаас энэ тэмцээнд одтой байгаа Бельги, нисдэг Голландууд, Калугийн ЗЯЭ гээд л улсуудыг хожсоор шигшээд шалгарсан.

Шигшээ тоглолт ч эхэлж аль аль багууд болгоомжилсноор эхэлсэн. Тоглолт ерөнхийдөө Аргентинчууд довтолгоог хийж Нигерийн бүргэдүүд Рикельме, Мессиг хаах гэсэн байдалтайгаар л үргэлжилж байлаа. Харин Аргентинчууд гоол хийж чадахгүй байсаар л эхний хагасыг дуусгав.

Олон хүн Аргентинийг гоол хийнэ гэдэгт эргэлзэхгүй байсан ч 12 жилийн тэртээх зүйл болчих вий гэсэн хар бас байсан байх. Энэ харыг энэ тэмцээний турш тун гайхалтай тоглолтыг үзүүлсэн Анжел Ди Мариа 58 дахь минутад гоол хийн арилгасан. Үүний дараа Нигеричүүд хэд хэдэн тэнцүүлэх боломжийг хайсан ч хаалгач Ромеро зогсоож байсан юм. Ийнхүү тоглолтын цаг дуусч өчигдөрхөн хожигдсон сагсан бөмбөгчдийнхөө гэмийг хөлбөмбөгчид нь цайруулан олимпийн аварга хэмээх эрхэм цолыг хоёр дахиа дараалан хүртлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: