Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Валенсиад уралдаж эхэллээ

GD Star Rating
loading...

Формула-1 ийн шинэ тоглоомын талбайд наадахаар хүрэлцэн ирэгсэд Валенсиагийн будаг нь ханхалсан замыг, завсар чөлөөгүй талхалцгаав.


Баасан гаригийн чөлөөт уралдааны нэгдүгээр үед Торро Россогийн С.Бурдэ хамгийн анхны, тойргийн цагийг тогтоосон юм. Эхний хэсэгт замтай танилцах, судлах, шинэ зам дээр тохирох, машиныхаа багц, бүтцээ туршсан гараанууд явлаа. Зам бохир, их гулгаатай байсныг бүгд л хэлцгээв. Нэгдүгээр үеийн 90 минут дуусахад Торро Россогийн С.Фэттэль, 1:40.496 минут гэсэн цагаар тэргүүлж Ф.Масса, Л.Хэмилтон нарыг араасаа дагуулав. Дараахан нь Валенсиад цугласан нийтээрээ Мадридад нисэх онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн дуугаа хураалаа.
Хоёрдугаар үед туршилтууд үргэлжилж, баг бүр, замаас олсон шинэ нээлтүүдээ даруйхан тэмдэглэн хэрхэн уралдах стратеги, төлөвлөгөөгөө баяжуулж байлаа. К.Райконэн 1:39.477 минутаар хошуучилж, Ф.Алонсо 0,020 секундээр Б2-т орлоо. Хондагийн Ж.Баттон Алонсогоос 0,069 секундын зайтай Б3-т орсон нь хэдийгээр жинхэнэ уралдаан биш боловч Хондад дэвшил гарсан гэдгийг харуулав.

К.Райконэн хоёрдугаар хэсэгт хошуучилсан нь магадгүй улаанууд энэ долоо хоногт уралдаанд түрүүлэх зорилгын эхлэл байж болох талтай. Ням гаригт хөл дээрээ бат зогсохын тулд Ферраригийн хоёр нисгэгч өнөөдөр хоёулаа 57 тойрог гүйцэтгэлээ. Ямар ч байсан улаанууд эргэж ирэх магадлал  байгаа нь тэдний сэтгэл хангалуун инээмсэглэлээс харагдана.

МкЛарэнийхан дэс дараатай, нарийн хэмжүүрээр бэлтгэл ажлаа базааж байна. Тэд өнөөдөр уралдах биш замтайгаа сайн танилцахаа илүү чухалчиллаа. Үр дүнтэй, сайн өдөр боллоо гэж эднийхэн хэлжээ.

БМВ Заубэрийнхэн илүү харуулахаар ямар ч шинэ үйлдэл хийсэнгүй. Гэхдээ л энэ өдөр муугүй өнгөрснийг дурдав.

Алонсогийн Б2-ыг эзэлсэн үзүүлбэр Рэногийхон бага ч гэсэн урам хайрласан аж. Машинаа ахин илүү тодорхойлохын  тулд Бямба гаригийн өглөө явагдах чөлөөт туршилтыг хүлээх хэрэгтэй болжээ.

Хондагийн инженерүүд хоёрдугаар хэсэгт, машинууддаа өөрчлөлт хийн зарим эд ангиа шинэчилсэн нь машины араншинг өөрчилжээ. Энэ нь Р.Барикэллод тун таалагдсан байна. Машинд хийсэн өөрчлөлтийн үр дүн гарч Ж.Баттон  Б3-т орсон билээ.

Замын коммисарууд хянан шалгах ажлаа үргэлж сонор сэрэмжтэй гүйцэтгэж ирсэн. Хоёр дахь туршилтын үеэр цэнэглэх зогсоолд орох хэсгийн, хориотой шугам дээгүүр зорчсон Ф.Алонсог 10 000 еврогоор торгохоор болов. Мөн цэнэглэх зогсоол дотор хурд хэтрүүлсэн Д.Култхард 2,200, Пүрэв гаригт хэвлэлийн бага хурлаас хоёр минут хожимдсон Л.Хэмилтон 5000 евроний торгууль тус тус төлөхөөр боллоо.
Валенсиагийн зам нисэгч нарын таалалд ихээхэн  нийцэж байгаа. Харин дугуй нийлүүлэгч Брижстоунд замын өө сэвийг олох нь тэдэнд оногдсон үүрэг гэлтэй. Брижстоуны зүгээс FIA-д хандан  гүүрний  асьфалтын талаар гомдол гарган шалгах хүсэлт илгээжээ. Гүүр, газар хоёрын нийлж байгаа хэсгийн  асьфалтийн хоорондох  ан цав нь 15 миллиметрийн  өндрийн ялгаатай байгаа нь энэ удаа ашиглах зөөлөн хольцтой дугуйнд уршиг тарих үр дагавартай хэмээн үзэж байгаа гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: