loading...
Олимпийн наадмын 14 дэх өдөр буюу 8 сарын 22-нд 21 иж бүрдэл медалийн эзэд тодорлоо.
Энэ өдрийн хувьд манай улсын медалийн тоо 2 мөнгөн медалиар нэмэгдэх нь тодорхой болсон сайхан үйл явдал боллоо. Боксын 48 кг-ийн жинд өрсөлдөж байгаа манай тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медалийн төлөө боксын хүчирхэг гүрэн Кубын тамирчин Ямпьер Эрнандес Гонсалесыг ялж, аваргын төлөө БНХАУ-ын боксчин Жоу Шиминтэй 8 сарын 24-нд тоглох болов. 
Харин 54 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар – Ууган хагас шигшээд Молдавын тамирчин Вячеслав Гояныг 15:2 харьцаагаар илт давуу хожлоо. Тэрээр мөн 8 сарын 24-нд олимпийн их наадмын аваргын төлөө Янкьель Леон Аларкон гэх Кубын тамирчинтай тоглоно. 2 шилдэг боксчныхоо гарамгай сайхан тоглолтыг Бээжин хотын боксын ордонд олон зуун Монголчууд үзэж, хөгжөөн дэмжиж, бараг л тэмцээн Монголд болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Манай гайхалтай хөгжөөн дэмжигчид 8 сарын 24-нд аваргын төлөөх тоглолтыг нь ч гэсэн үзэцгээх нь эргэлзээгүй, 2 залуу маань ч олимпийн аваргын агуу алдарт хүрэх нь тодорхой.
Мөн энэ өдөр 4х100 метрийн эрэгтэйчүүдийн уралдаанд Ямайкын гүйгчид түрүүлж, дэлхийн рекорд тогтоолоо. Усэйн Болт 3 дахь алтан медалиа зүүлээ, 3 дахь рекордоо тогтоолоо. Эмэгтэйчүүдийн уртын харайлтын тэмцээнд ОХУ-ын тамирчин Т. Лебедева ердөө ганцхан санимметраар ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна.
Ингээд өнөөдрийн медальтнуудыг танилцуулъя.
Элсний воллейбол
Эрэгтэй
1. Филип ДАЛХОССЕР/Тодд РОДЖЕРС – АНУ
2. МАРСИУ АРАУЖО/ФАБИУ ЛУИЖ – Бразил
3. РИКАРДУ/ЭМАНУЭЛ – Бразил
Хөнгөн атлетик
4×100 метр. эрэгтэй.
1. ЯМАЙКА
2. ТРИНИДАД И ТОБАГО
3. ЯПОН
Спорт алхаа 50 км. эрэгтэй.
1. Алекс ШВАЦЕР – Итали
2. Жаред ТАЛЛЕНТ – Австрали
3. Денис НИЖЕГОРОДОВ – ОХУ
Тулгууртай харайлт. эрэгтэй
1. Стив ХУКЕР – Австрали
2. Евгений ЛУКЬЯНЕНКО – ОХУ
3. Денис ЮРЧЕНКО – Украин
10 төрөлт
1. Брайан КЛЭЙ – АНУ
2. Андрей КРАВЧЕНКО – Белорус
3. Леонель СУАРЕС – Куба
5000 . эмэгтэй.
1. Тирунеш ДИБАБА – Этиоп
2. Элван АБЕЙЛЕГЕССЕ – Турк
3. Месерет ДЕФАР – Этиоп
Буухиа. 4×100 . эмэгтэй
1. ОХУ
2. БЕЛЬГИ
3. НИГЕРИ
Уртын харайлт. эмэгтэй
1. Морин Хига МАГГИ – Бразил
2. Татьяна ЛЕБЕДЕВА – ОХУ
3. Блессинг ОКАГБАРЕ – Нигери
7 төрөлт. эмэгтэй
1. Наталья ДОБРЫНСКАЯ – Украин
2. Хилеас ФОНТЭЙН – АНУ
3. Татьяна ЧЕРНОВА – ОХУ
Каяак ба каноэ
Каяак. ганцаарчилсан. 1000 м. эрэгтэй
1. Тим БРЕБЕНТС - Их британи
2. Эрик ЛАРСЕН – Норвеги
3. Кен УОЛЛЕС – Австрали
Каяак. Хос. 1000 м. эрэгтэй
1. Мартин ХОЛЛШТАЙН/ Андреас ИЛЕ – Герман
2. Ким КНУДСЕН/Рене ПОУЛСЕН – Дани
3. Андреа ФАЧЧИН/Антонио СКАДУТО – Итали
Каяак. Дөрвөл. 1000 м. эрэгтэй
1. БЕЛАРУС
2. СЛОВАК
3. ГЕРМАН
Каноэ. ганцаарчилсан. 1 000 м. эрэгтэй
1. Аттила Шандор ВАЙДА – Унгар
2. Давид КАЛЬ – Испани
3. Томас ХОЛЛ – Канада
Каноэ. Хос. 1 000 м. эрэгтэй
1. Андрей БОГДАНОВИЧ/Александр БОГДАНОВИЧ – Беларус
2. Кристиан ГИЛЛЕ/Томаш ВИЛЕНЦЕК – Герман
3. Дьердьи КОЗМАНН/Тамаш КИШШ – Унгар
Каяак. Дөрвөл. 500 м. эмэгтэй
1. ГЕРМАН
2. Унгар
3. АВСТРАЛИ
Орчин үеийн 5 төрөлт
Эмэгтэй.
1. Лена ШОНЕБОРН – Герман
2. Хитер ФЭЛЛ – Их британи
3. Виктория ТЕРЕЩУК – Украин
ТАЭКВОНДО
80 кг. эрэгтэй
1 . Хади САЕИ – Иран
2. Мауро САРМИЕНТО – Итали
3. Стивен ЛОПЕС – АНУ
3. ЧУ Го – БНХАУ
67 кг. эмэгтэй
1. ХВАН Кюн Сон – БНСУ
2. Карин СЕРЖЕРИ – Канад
3. Патьенс ЭПАНЖУ – Франц
3. Сандра САРИЧ – Хорват
Ширээний ТЕННИС
Ганцаарчилсан эмэгтэй.
1. ЧЖАН Инин – БНХАУ
2. ВАН Нань – БНХАУ
3. ГО Юйэ – БНХАУ
Дугуй
ВМХ. Эрэгтэй
1. Марис СТРОМБЕРГС – Латви
2. Майк ДЭЙ – АНУ
3. Донни РОБИНСОН – АНУ
ВМХ. эмэгтэй
1. Анн-Каролин ШОССО – Франц
2. Летиция ЛЕ КОРГЮЛЬ – Франц
3. Джилл КИНТНЕР – АНУ
Зүлгэн дээрх хоккей
Эмэгтэй.
1. ГОЛЛАНД
2. БНХАУ
3. АРГЕНТИН
loading...





goy goy 2nd gold
loading...
serdamba lag shuu
loading...