loading...
Пүрэвдоржийн Сэрдамба өөрийн авьяас чадвар, ур ухаан, хөдөлмөр зүтгэл, тэсвэр хатуужил, тэвчээр тэмцлийнхээ үр дүнд Монголын боксчдоос анхны олимпийн мөнгөн медальт тамирчин боллоо. 
Зуны олимпийн 29-р их наадмын дэвжээнд боксын 48 кг-ийн жинд өрсөлдсөн 23 настай П. Сэрдамба маань эхний тойрогт Угандагийн Рональд Сегундог 9:5-аар, дараагийн тойрогт АНУ-ын Луис Яанезыг 8:7-оор хожиж хүрэл медалийн төлөө Тайландын боксчин Амнат Руэнроэнгийг 5:2-оор буулган авснаар олимпоос медаль хүртсэн Монголын 18 дахь тамирчин болох нь тодорхой болсон юм. Хүрэл медалийн болзлоо нэгэнт хангасныхаа дараа хагас шигшээд боксын эх орон Кубын тамирчин Ямьпиер Эрнандесыг ялж, анхны мөнгөн медальт боксчин боллоо. Энэ баярт үйл явдлын хажуугаар нэгэн таагүй зүйл тохиолдсон нь тоглолтын үеэр өмнө нь авч байсан мөрний гэмтлээ сэдрээж орхисон явдал байлаа. Гэвч манай тамирчин аваргын төлөө тоглолтонд гэмтэлтэй хэдий ч эхний үед тулалдаж, тамирчин хүний эр зориг, тэсвэр хатуужлыг харуулсан юм. Түүний мөнгөн медаль үнэ цэнэтэй бөгөөд хэдхэн минутын дараа араасаа алтан медаль дагуулсан булган сүүлтэй медаль байлаа.
П. Сэрдамбадаа баяр хүргэе, Монгол Улсынхаа нэрийг олимпийн дэвжээнд өндөрт өргөж чадсан шүү.
loading...




bayar hyrgie
loading...
seriyoztoi adil bayr hvrgie
loading...