loading...
Тэр жиндээ хамгийн шилдэг нь байсныг, яах аргагүй аварга болох ёстой нь байсныг бид бүгдээрээ өнөөдөр харлаа, хэдий өнөөдөр л аварга болохыг нь харсан ч гэсэн аварга болох нь гарцаагүй гэдэгт шигшээ тоглолтын өмнө бат итгэж байлаа. Бадараа маань ард түмнийхээ итгэлийг алдсангүй, бахдам сайхан ялалт байгууллаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар- Ууган өрсөлдөгч бүрээ онооны илт давуугаар ялж байсан ба тэмцээний туршид 5 тоглохдоо нийтдээ 70 оноо авч, 15-ыг л алдсан нь ямаршуу тоглосныг нь илтгэнэ. Бадараа үнэхээр дэлхийн хамгийн шилдэг боксчин нь байлаа, 54 кг-ийн жиндээ. Түүний тоглолтын тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд болон түүний тоглолтыг дамжуулсан теле сувгуудын тайлбарлагч нар “Монголын тамирчин үнэхээр гайхалтай тоглож байна” хэмээн нэгэн дуугаар шагшин магтаж байв.
Дэлхийн Сонирхогчдын боксын холбооны албан ёсны вэб сайт дээр Э. Бадар – Ууганы аварга болсныхоо дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлага тавигдсан байна. Тэрээр “Би алтан медаль хүртсэндээ их аз жаргалтай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, намайг дэмжиж байсан хүмүүс, миний тоглолтыг үзэхээр Бээжинд ирсэн хөгжөөн дэмжигчид нартаа баярласнаа илэрхийлмээр байна, тэд надад хүч чадал өгч байлаа. Би өөрийн хайртай гэргий, мөн аав ээжтэйгээ утсаар ярьсан. Тэд маш их баяртай байсан, намайг ялалт байгуулсанд баярлаад уйлж байсан” гэжээ. Зөвхөн түүний ойр дотны хүмүүсээр зогсохгүй, Монгол Улсынхаа тамирчнаар бахархсан, түүнд баярласан олон хүн баярын нулимс унагаж байлаа. 10 хоногийн өмнө Н. Түвшинбаярыг олимпийн аварга болсны дараа баярлаж хөөрсөн олон хүн нийслэлийнхээ төв талбайг зорьж байсан явдал өнөөдөр ч мөн давтагдлаа. Мөн түүний тоглолтыг том дэлгэцээр шууд гаргасан ба УБ хотын төвд олон хүн гадаах дэлгэцээр хамтдаа Бадар-Ууганыхаа тоглолтыг үзэцгээж, баяр бахдалаа хуваалцсан юм.
Ойрын өдрүүдэд нэг үг “брэнд” болоод байгаа нь Монгол Улсын гавьяат тамирчин Т. Үйтүмэнгийн тоглолт тайлбарлах явцдаа байнга хэлдэг “илүү илүү, илүү шүү”. Бадараа үнэхээр хамгийн илүү нь байсан, тийм болоод ч олимпийн аварга болсон.
Монгол Улсын ерөнхийлөгчийн хэлснээр Н. Түвшинбаяр, Э. Бадар-Ууган нар хоёулаа олимпийн анхны аваргууд, агуу амжилтын эзэд. О. Гүндэгмаа, П. Сэрдамба нар ч гэсэн тэдэнтэй адилхан хүндлүүлэх эрхтэй жинхэнэ одод бөлгөө.
loading...







tasartsan yum bn l daa..Badraadaa amjilt husey!!!
loading...
ilyy shyy ilyy baisan! olon jil ilyyrheerei!
loading...
Илүү илүү
loading...
хамаагүй илүү л дээ
loading...
Илүүрхэж байна лээ дээ
loading...
Tiimee uneheer tasarhai bailaa ta 4 .. 4uulee uneheer buhnees iluu blaaaaaaaaaaaaa. Sportiin undur amjilt shuu
loading...
Uneheer iluu,iluu, iluu shu
loading...
uneheer Badaruugan Tuwshinbayar 2iigoo shutej amidarya ta 2 uneheer mongoliin od n.buhnees iluu bsan bugdiig umnuu suhruulsen shu ta2 uneheer bahdaltai. harin zahij helhed ard olniihoo hairiig daaj amidraarai.
loading...