Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Б.Сэр-Од 52 дугаар байранд орлоо

GD Star Rating
loading...

Монгол улсаа төлөөлж марафон гүйлтийн төрөлд оролцсон Бат-Очирын Сэр-Од өнөөдөр амжилттай уралдаж тэмцээнээ дуусгажээ. Нийт 94 тамирчин уралдааны замд гарсанаас 76 нь барианд орж чаджээ. Тэдний дунд Ази тивийн дэд аварга Монголын тамирчин Бат-Очирын Сэр-Од 52 дугаар байранд 2 цаг 24 минут 19 секунтийн амжилтаар жагссан байна. Манай тамирчин гараагаа хорин хэддээр эхэлж байсан ч зам туулах тусмаа байр хойшилсон байна.

Энэ төрөлд таамаглаж байсан ёсоор Кени улсын гүйгч Камау Самуйл Вансеру олимпийн рекордыг бараг гурван минутаар эвдэв. Тэрбээр 2 цаг 6 минут 32 секунтийн амжилтаар нэгт орж иржээ. Өмнөх олимпийн рекордыг Португалийн гүйгч Карлос Лопес 1984 онд 2 цаг 9 минут 21 секундийн амжилтаар бүтэн 24 жил эзэмшиж байж.

Камаугын араас Морокко улсын дэлхийн хошой аварга Жауад Жариб 2 цаг 7 минут 16 секунтийн амжилтаар мөнгөн медалын болзол хангажээ. Мөн хүрэл медалийг Этиоф улсын Цегэй Кебеде 2 цаг 10 минутын амжилтаар хүртсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Түүний хувьд жаахан хангалтгүй уралдлаа. Уг нь эхний аравт ороод ирэх болов уу гэсэн тэгсэнгүй. Яг өөрийн цагаараа уралдсан бол болох л байлаа.

    GD Star Rating
    loading...
  2. hERERA says:

    За яахав дараа сайн уралданаа…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: