Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо » Оросын бөх сумогоос хөөгдлөө

GD Star Rating
loading...

Энэ сарын 20-нд болсон хурлаараа Японы Сумогийн холбоо биедээ хар тамхи авч явж байсан ОХУ-ын бөх Ваканохо дэвжээний нэртэй  Сослан Александрович Гаглоеввасыг сумогийн ертөнцөөс насан туршид нь хөөх шийдвэр гаргалаа. Энэ нь одоо барилдаж байгаа бөхчүүдийн хувьд хамгийн том шийтгэл юм. Японы хуулиар хар тамхи биедээ авч явж байсан бол 5 жил хүртэл шоронд хорьдог юм байна. Ваканохог хэрхэх нь одоогоор тодорхойгүй юм байна.

Ваканохо 2005 оны 3-р сард мэргэжлийн сумод элсэн орсон бөгөөд шийтгэл хүлээж байгаа анхны сумоч бас биш юм. Өнгөрсөн жил манай их аварга Асашёорюү зуны тойргийн барилдаанд гэмтлийн улмаас оролцоогүй боловч хөлбөмбөгийн шоу тоглолтонд оролцсон тул Сумогийн холбооноос 2 башёд барилдуулахгүй байхаар шийтгэжээ. Мөн 2000 оны 12 сард Япон сумоч Токи жолоо барьж яваад хүн амины осол гаргаж байсан ба харьцангуй хөнгөн шийтгүүлж байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. aapyyl says:

    Мөн Кёкутэнхо жолоо бариж ябаад хүн шүрэгсэн хэрэгээр 1 башё өнжиж жюрё руу унаж байсан.

    GD Star Rating
    loading...
  2. GOAL says:

    hehe hohino

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: