loading...
Бямба гаригт болсон байр эзлэх уралдаанд Ф.Масса Валенсиагийн анхны гарааны түрүүг авлаа.Бразил нисгэгч энэ улиралд дөрөвдэх удаагаа хамгийн урд шугамыг эзэлж байгаа юм.
Замын нөхцөл байдал өчигдөр байсан шигээ өөрчлөгдсөнгүй.Нар халхлах саарал үүлс хааяа нэг бороо дусааж байсан ч энэ нь зам , зангаа хувиргах онцын шалтаг биш байв.
Массагын ард Б2 т дэлхийн аваргыг хошуучилж яваа Л.Хэмилтон орж ,Б3т Р.Кубица удаалав.К.Райконэн Б4 т,Х.Ковалайнэн Б5 аас хөдлөхөөр боллоо.Өнөөдөр олныг гайхуулсан хүн бол С.Вэттэл байлаа.Рэд Буллын хоёрдугаар хувилбар , дүү багынхан энэ долоо хоногт тун сайн байгаа билээ.Торро Россогийн хоёр машин шилдэг аравт багтсан нь маш их ахиц ,дэвшил гарсныг илтгэж байна. Б6 д С.Вэттэл, С.Боурдэ Б10 т орлоо. Эсрэгээрээ Рэд Буллынхан , тун муу үзүүлэлтээр Б14,Б17 д орлоо.
Рэногын хоёр машин Кү-2 оос мултарч шилдэг аравт багтсангүй.Ф.Алонсо ,Н.Пикэ нар өөрсдийн чадвахи боломжоо бүрэн ашиглаж чадалгүйдээ тун харамсалтай байгаа ажээ.
Байр эзлэх уралдаанд Феррари хамгийн дээд 316 км цагийн хурданд хүрсэн байна.Масса Унгарт гайхуулсан шиг амжилттай гараа хийвэл энэ нь гарцаагүй ялалт болно.Дахин техникийн эвдрэл гарахгүй гэж найдаж л байна.
Одоогоор Валенсиагийн хамгаалалтын ханыг “мялаасан” тохиолдол гараагүй байгаа .Харин уралдаан адал явдалаар дүүрэн ,аюулгүйн машинаар элбэг байх болно гэж тооцож байна.Топ аравт багтаагүй зарим багийнхан ч яг л ийм үйл явц болохыг хүсэж байгаагаа нуусангүй.
loading...



