Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Шевченко дахин Миланд

GD Star Rating
loading...

Челсид бүтэлгүй 2 улирлыг өнгөрөөсний эцэст Украйны алдарт хөлбөмбөгчин Андрей Шевченко дахин Милан багтаа тоглохоор боллоо.

Шевченко Миланд 7 улирлыг өнгөрөөхдөө 296 тоглолтонд 173 гоол хийж байсан ба 2006 онд 31 сая фунт стерлингээр Милан түүнийг Челсид зарж байлаа. Харамсалтай нь  энэ 2 жилийн хугацаанд Челсийгийн бүрэлдэхүүнд мань хүн ердөө 9-хөн гоол хийсэн байна.

Миланы дэд ерөнхийлөгч Адриано Галлиани “Андрей Милан багаа орхих шийдвэр гаргасан нь түүний алдаа байсан. Бид сүүлийн 50 жилийн турш Миланы цамцтайгаар хамгийн олон гоол хийсэн тоглогчоо эргүүлэн авлаа. Андрейг дахин багтаа ирсэн баяртай байна” гэжээ. 31 настай довтлогч өнөөдөр буюу ням гаригт Миланд буух бөгөөд даваа гаригт гэрээгээ эцэслэн хийх юм байна. Гэхдээ түүний Челсид авдаг байсан асар өндөр цалин болох 7 хоногийн 120 мянган фунт буюу 222000 доллар нэлээн буурах биз ээ.

Ийнхүү Миланд “Алтан бөмбөг” шагналтай 3 тоглогч хамтдаа тоглох боллоо. Өөрөө хэлбэл Роналдиньо, Кака, Шевченко нар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Аагий says:

    Шева Миланын бүрэлдхүүнд дахин амжилт гаргах болтугай.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: