loading...
Европын гран-прид Ф.Масса ялалт байгуулж,Л.Хэмилтон удаалж БМВ Заубэрийн Р.Кубица гуравдугаар байрыг эзлэн цомоо гардацгаалаа.
Валенсиад, Фелиппе Масса өөрийн 100 дах гран-пригээ сайхан амжилтаар мялааж 9 дэх ялалтаа байгуулав .
Гараагаа сайн хийсэн Ф.Масса ,барианд орон ортлоо ажилаа тун сайн ,төгс хийж гүйцэтгэсэн юм.Улаанууд эргэж ирсэн боловч тооцоолж байсан шигээ амжилттай байсангүй. 43 дахь тойрогт К.Райконэний моторт гэмтэл гарч уралдааныг орхисон юм.Унгарын гран-пригийн дараа Массагын моторын гэмтлийг тогтоогоод , Кимид учирч болзошгүй бэрхшээлийг урьдчилан тооцсон гэж бодож байлаа .Ямар учраас гэмтэл гарсан шалтгаан нь ирэх долоо хоногт тодорхой болох бизээ.Феррари европын гран-прид сайн бэлтгэсэн боловч нэг машинаа барианд оруулж чадаагүй нь гол өрсөлдөгч нарт нь ашигтайгаар тусаж байгаа.Аль гурав дөрвөн уралдааны өмнөөс л Ферраригийн дээд удирдлагуудаас, шүүмжлэлүүд янз бүрийн хэлбэрээр ирсээр л байсан.Сүүлийн дөрвөн уралдаанд МкЛарэнийхэн улаануудаас 25 оноо илүү авчээ.Улирал дуусах дөхлөө, зохион бүтээгчдийн цомын жагсаалтанд МкЛарэнаас 8 хан оноогоор илүү явна.
Миний бодлоор Феррари бяцхаан хямралын байдалд ороод байна .Энэ байдал нь хэр удаан үргэлжилхийг хэлж мэдэхгүй юм.Том баг учир нөөц бололцоо,чадвар чадвахиа шавхах хүч хангалттай бий л байх.Багийн дарга Стефано Доменикали өөрөөс шалтгаалах чадах бүхнээ л хийж байгаа ч залуу хүн болхоор , багийг бүхэлд нь зангидан удирдах тал дээр хүчин мөхөсдөж байж болох юм.Гэхдээ Ферраригын зөвлөхүүд ,мэргэжилтнүүдийн эгнээнд ,аргагүй л олон жилийн хур туршлагатай ,жинхэнэ хашир бурхинууд ажиллаж байгаа.Тэдний тоонд Михаэль Шумахер ч багтаж байна. Сахилга бат,нэгдмэл санаагүйгээр амжилт гаргахгүй.Үүний нэг жишээ бол Ферраригийн хайрцаганд болсон явдал.К.Райконэн хоёрдах удаагаа цэнэглэхдээ Б4т уралдаж байсан Х.Ковалайнэний араас бараг л наалдах шахуу зогсоолд орж ирсэн.Райконэнийг хөдөлхөд шатахуун дамжуулах хоолойг,машинаас салгаж амжаагүй байсан механикч, хоолойтой цуг чирэгдэн, ард дугуйнд дайруулан унав.Механик ч хоолойг салгаж амжаагүйд бус Райконэн түрүүлэн ухасхийснээс энэ явдал болжээ.Азаар дугуйнд дайруулсан ажилтан хүнд гэмтсэнгүй. Феррари цэнэглэх зогсоолдоо lollipop man буюу хөдлөх команд өгдөг дохиуртай хүний оронд электрон төхөөрөмж ашиглаж байгаа цорын баг билээ.Ферраригийн шинэ технолог нь яг л гэрлэн дохионы улаан,шар,ногоон гэсэн дараалал, зарчмаар ажилдаг. Гэвч Райконэн гэрлэн дохиог солигдхыг хүлээж завдалгүй , Ковалайнэний урд нь гарах санаатай хөдөлсөн байна.Үр дагавар нь техникч гэмтэж ,нэг байрлалаа Труллид алдав.Энэ бол цэвэр Кимигийн алдаа байлаа.
Гэрлэн дохиотой холбоотой асуудал Массаг бас тойрсонгүй. 38 дах тойрогт Масса цэнэглэж ногоон гэрлээр хөдлөөд зогсоолоос гархын өмнөхөн Форсо Индиагийн А.Сутилтай золтой л мөргөлдсөнгүй. Ферраригийн алдаа болж таарсан бөгөөд цэнэглэх зогсоолын зам чөлөөтэй биш үед, машинаа хөдөлгөөнд оруулж дүрэм зөрчсөн гэж замын коммисарууд үзээд, 10 000 еворгоор Феррари багийг торгов.Райконэний мотор шатсан,цэнэглэх зогсоол болсон хоёр явдал Феррари багийхан анхаарал сул, багийн ажилд нь доголдол байгааг хэлээд байх шиг. Одоо үлдэж байгаа зургаан уралдаанд бүх хүчээ дайчлах үлдлээ.
МкЛарэнийхэн Б2,Б4 байрыг эзэлж нийт 13 оноо авсан амжилтандаа сэтгэл хангалуун байна.Валенсиад тэд ,өөрсдийн байрлалаа алдалгүй барианд орж оноогоо халааслах л гол зорилго нь байсан гэжээ.Тоёотагын Т.Глок ,Л.Хэмилтон хоёр ханиадтай уралджээ. Л.Хэмилтон ханиад хүрсэн дээрээс нь хүзүүний булчин цочисноос болж Баасан,Бямбад муу амарсан гэнэ. Тэр уралдах явцдаа халуурч байсан ч тэвчээр заан ,анхаарлаа төвлөрүүлэн баринд орсон нь гайхалтай. Л.Хэмилтон одоо Ф.Массагаас 6 оноо ,К.Райконэноос 13 оноогоор илүү боллоо.
БМВ Заубэр ,Р.Кубицагын үзүүлсэн амжилтанд баяртай байна.Кубица уралдаан эхлээд хэдэн тойрог явсны дараа ,радио холбоогоор урд хитэг нь хэвийн биш байгааг мэдэгсэн юм.Зам дээр хийсэж явсан гялгар хүүдий ,машины доод хэсэгт наалдсанаас болж жолоодход нь хүндрэлтэй болжээ.Азаар машинаас нь хүүдийний ихэнхи хэсэг салж унасан байна..Кубица гялгар уутнаас болж 3 секунд алдсан.Үлдэгдлийг нь цэнэглэх үед авч хаяжээ.БМВ гийн хоёр нисгэгч өөр өөр амжилт үзүүлж байгаа.Үүнээс болж зарим нэг хов яриа ч гарсан.БМВ Заубэр ,Н.Хайдфэлдтэй хийсэн гэрээгээ сунгаагүй байгаа ба Ф.Алонсо Р.Кубицатай мөр зэрэгцэх байх гэсэн таамаг бий. Харж л байя.
Энэ уралдаанд осол , мөргөлдөөнүүд гарна гэж таамаглацгааж байсан.Харин эхний тойрогт болсон бяцхан мөргөлдөөнөөс өөр ноцтой осол, аваар гараагүй, нисгэгч нар маш дэг журамтай уралдсан юм.Гэхдээ энэ бяцхан тохиодол нь Рэнод томоохон гарз авчирсан.Б12 оос гараагаа хийсэн Ф.Алонсо гараанд К.Накажимаг гүйцэн урд гарч чадсан ч япон залуу хариуг нь өөрөөр барьсан юм.К.Накажима Алонсогын араас мөргөж,ард хитэгнээс нь салгаж ,өөрөө ч багагүй хохирол амслаа.Хоёулаа цэнэглэх зогсоолыг зорьж,Накажима уралдаанаа үргэлжлүүлэн, Алонсогын машиныг инженерүүд ухсаар үлдсэн.
Удалгүй Ф.Алонсо цаашид уралдах боломжгүй болж тэмцээнийг орхилоо.Нутгийнхаа дэвжээнд энэ улиралд хоёрдахь удаагаа уралдаанаас гарсандаа маш харамсаж байгаагаа сүүлд нь мэдэгджээ.
Хондагын Р.Баричэлло,Форса Индиагын А.Сутил нар цэнэглэх зогсоолоос гараагаа хийсэн юм. Машиныхаа зарим эд ангийг өөрчилсөн учир тэднийг ийнхүү шийтгэжээ.Байрлал эзлэх уралдааны өмнө машинуудыг техникийн үзлэг, хяналтаар оруулдаг.Үүнээс хойш машин орсон өөрчлөлтүүд дүрэм зөрчсөнд тооцогдоно.Р.Баричэллогийн машины хурдны хайрцаг, урд хитэг,тохиргоонд өөрчлөлт оржээ.А.Сутил машинд мөн адил хурдны хайрцаг,урд хитгэндээ өөрчлөлт хийж,тоормосны гишгүүрийг нь сольсон гэнэ.
105 хоног ямар ч оноо аваагүй явсан Уиллямсийн Нико Росберг Б6 д орж 1 оноо авав.
Форса Индиагийн Ж.Физикэлла Хонда,Уиллямс,Рэд Буллын нисгэгчдийн өмнө Б14 т орж сайхан амжилт үзүүллээ.
Дэлхийн аваргууд болох Райконэн,Алонсо мөн Форса Индиагын Адриан Сутил нар цагаасаа эрт тэмцээнээ дуусгав . А.Сутил энэ улиралд, хамгийн олон удаа тэмцээнээс гарсан рекордоо 8 болгон шинэчилсэн юм.
|
Ба |
Н\Д |
Нисгэгч |
Баг\Мотор |
Д |
Цаг |
Х\Х |
Т |
|
1 |
2 |
Ф.Масса |
Феррари\ Феррари |
Б |
1:35:32.339 |
|
57 |
|
2 |
22 |
Л.Хамилтон |
МкЛарэн\ Мэрсэдэс |
Б |
1:35:37.950 |
+ 5.611 |
57 |
|
3 |
4 |
Р.Кубица |
БМВ Заубэр\БМВ |
Б |
1:36:09.692 |
+ 37.353 |
57 |
|
4 |
23 |
ХКовалайнэн |
МкЛарэн\ Мэрсэдэс |
Б |
1:36:12.042 |
+ 39.703 |
57 |
|
5 |
11 |
Я.Трулли |
Тоёота\ Тоёота |
Б |
1:36:23.023 |
+ 50.684 |
57 |
|
6 |
15 |
С.Фэттэль |
Торро Россо\ Феррари |
Б |
1:26:24.964 |
+ 52.625 |
57 |
|
7 |
12 |
Т.Глок |
Тоёота\ Тоёота |
Б |
1:36:40.329 |
+ 1:07.990 |
57 |
|
8 |
7 |
Н.Росбэрг |
Уиллямс\Тоёота |
Б |
1:36:43.796 |
+ 1:11.457 |
57 |
|
9 |
3 |
Н.Хайдфэлд |
БМВ Заубэр\БМВ |
Б |
1:36:54.516 |
+ 1:22.177 |
57 |
|
10 |
14 |
С.Бурдэ |
Торро Россо\ Феррари |
Б |
1:37:02.133 |
+ 1:29.794 |
57 |
|
11 |
6 |
Н.Пикэ |
Рэно\Рэно |
Б |
1:37:05.056 |
+ 1:32.717 |
57 |
|
12 |
10 |
М.Вэббэр |
Рэд Булл\Рэно |
Б |
1:35:42.553 |
+ 1 Тойрог |
56 |
|
13 |
16 |
Ж.Баттон |
Хонда\Хонда |
Б |
1:35:53.740 |
+ 1 Тойрог |
56 |
|
14 |
21 |
Ж.Физикэлла |
Форса Индиа\ Феррари |
Б |
1:36:04.448 |
+ 1 Тойрог |
56 |
|
15 |
8 |
К.Накажима |
Уиллямс\Тоёота |
Б |
1:36:19.117 |
+ 1 Тойрог |
56 |
|
16 |
17 |
Р.Баричэлло |
Хонда\Хонда |
Б |
1:36:29.660 |
+ 1 Тойрог |
56 |
|
17 |
9 |
Д.Култхард |
Рэд Булл\Рэно |
Б |
1:37:07.559 |
+ 1 Тойрог |
56 |
|
18 |
|
|
|
Б |
|
|
|
|
19 |
|
|
|
Б |
|
|
|
|
20 |
|
|
|
Б |
|
|
|
К.Райконэн, Ф.Алонсо , А.Сутил нар уралдаанаас гарсан
|
Б |
Зохион бүтээгчид |
Оноо |
|
1 |
Феррари |
121 |
|
2 |
МкЛарэн |
113 |
|
3 |
БМВ Заубэр |
96 |
|
4 |
Тоёота |
41 |
|
5 |
Рэно |
31 |
|
6 |
Рэд Булл |
24 |
|
7 |
Уильямс |
17 |
|
8 |
Хонда |
14 |
|
9 |
Торро Россо |
11 |
|
10 |
Форса Индиа |
0 |
loading...





Good job.tnx
loading...
HAMILTON delhiin avarga bolno oo margah hereggui
loading...