loading...
Италийн Сyпер Цом 2008 (Italian Super Cup 2008)
Интер Милан(Inter Milan) vs АС Рома (AS Roma).
Интерийн дасгалжуулагч Жозе Моуриньо Сан Сирод сэтгэл хөдөлгөсөн дебют тоглолтоо хожлоор чимлээ.
Эхний үеийн 18 дахь минутад Салле Мунтаригийн (Sulley Muntari) гоолоор тоглолтыг хошуучилж эхэлсэн Интер, хоёр дугаар үеийн 15 дахь минутад Ромагийн Даниел Дe Россигийн (Daniele De Rossi) бөмбөгийг хаалгандаа алдан тэнцсэн ч, 39 дэх минутад Марио Барва Балотелигийн (Mario Barwauh Balotelli) бөмбөгөөр дахин тоглолтыг хошуучлав. Гэвч Мирко Вучиничийн (Mirko Vucinic) гоолоор дахин тэнцэв.
Нэмэлт цагаар аль аль нь гоол оруулалгүй, 11 метрийн торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяа шийдэгдэх болов. Тав дахь цохилтыг гүйцэтгэсэн Тотти (Francesco Totti), долоо дахь цохилтыг гүйцэтгэсэн Хуан (Juan) нар алдаж, Интерээс нэг тоглогч алдан , долоо дахь цохилтыг хийсэн Хавьер Занетти (Javier Zanetti) оруулснаар Хар хөхүүд 6-5-аар хожин дөрөв дэх удаагаа Италийн Сүпер Цомын эзэд боллоо.
loading...



