loading...

(8 сарын 2 AFP) Англи, Премьер лиг, Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur) багийн Хуандэ Рамос (Juan de la Cruz Ramos) дасгалжуулагч довтлогч Димитар Бербатовийн (Dimitar Berbatov)хүсэл болсон Манчестэр Юнайтед (Manchester United) рүү явах нь бараг бүтэх байх хэмээн мэдэгджээ. Энэ долоо хоногийн дотор уг асуудлыг шийдэхээр чармайж байна.
23-ны өдөр болох Сандерлэнд (Sunderland A.F.C.)- тай тулах тулаанд Бербатов биеийн байдлын улмаас бүрэлдэхүүнээс хасагдаад байгаа юм.
Солилцооны цонх хаагдахад долоо хоног үлдээд байгаа бөгөөд Хуандэ Рамос дасгалжуулагч багийн вэб сайт дээр “Солилцооны цонх хаагдахаас өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хэрвээ Бербатов шилжнхээр болвол шинэ тоглогч олж авах цаг хэрэгтэй. Бид нарын гарт орж болохоор тоглогчид дундаас төвийн довтлогч хамгийн хэрэгтэй байна” гэж ярьжээ. Асуудлыг 24 гэхэд шийдэхээр дасгалжуулагч, тоглогч, клубын удирдлагууд хоорондоо ярилцаж байгаа юм байна.
Бербатов 2006-07 улиралд Германы Бундэслигийн Баейр Леверкузен (Bayer Leverkusen) клубээс 16 сая еврогоор Тоттэнхамд ирж байжээ.
loading...



