loading...
Талбайн теннисний спортын түүхэн дэх хамгийн их мөнгө буюу 1 дор 2.5 сая доллар авах боломж Рафаель Надаль, Динара Сафина нарт байна.
Эдгээр тоглогчид эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрдээ 2008 Olympus US Open Series-т ялагч болоод байгаа юм. Хэрэв “Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж чадвал 1.5 сая доллар, нэмээд 2008 Olympus US Open Series болон US OPEN 2008-д хамтад нь түрүүлсний бонус болох 1 сая доллар. Нийлээд 2.5 сая доллар. Энэ мөнгө нь нэг дор олгогдох хамгийн их мөнгө юм, талбайн теннист.
2008 Olympus US Open Series гэж 6 долоо хоногийн турш Хойд Америкт болдог ATP болон Sony Ericsson WTA Tour-ын албан ёсны зуны тэмцээнүүд бөгөөд эдгээр тэмцээнд хамгийн өндөр амжилт гаргасан тамирчин эхний байранд бичигддэг болно. Дэлхийн №1 Надал хэдийгээр Британы Энди Мюррейтэй оноо тэнцүү байгаа ч Торонтод болсон цувралын хагас шигшээд Мюррейг ялсан учир хоорондын тоглолтонд хожсон гэдгээрээ тэргүүнд бичигдлээ.
Эмэгтэйчүүдийн хувьд Динара илт тасархай эхний байранд орсон ба түүний ард Марион Бартоли, Доминика Чибулкова нар оржээ.
Энэ цувралын нийлбэрээр 2-р байранд орсон тамирчин “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлвэл 500 000 доллар, 3-р байранд орсон тамирчин түрүүлвэл 250 000 долларын бонус хүртэх юм байна.
Энэ жилийн уг бонусны мөнгөний гол спонсор нь OLYMPUS бөгөөд American Express, Evian, MassMutual Financial Group, Valspar Paint, болон Wolf Blass Wines нар мөн ивээн тэтгэж байгаа гэнэ.
Өнгөрсөн жил энэ цувралын рейтингээрээ Рожер Федерер, Мариа Шарапова нар манлайлж байсан ба Рожер “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж чадсанаар 1.4 сая долларын шагнал дээрээ тухайн үеийн спонсор OUSOS-аас 1 сая долларын бонус авч, нийтдээ 2.4 саяыг халаасалж байсан нь одоогоор хамгийн ихэд тооцогдож байна.
loading...




