Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Надаль хэр удаан тэргүүнд байх бол?

GD Star Rating
loading...

Энэ даваа гариг теннисчдийн шинэчилсэн чансааг гаргалаа. ATP буюу эрэгтэйчүүдийн теннисний холбооны уламжлалт чансааг Испаний Рафаель Надаль тэргүүлсэн хэвээр байна. Түүний ард дэлхийн манлай асан Рожер Федерер байгаа ба хэдийгээр Федерер нэг номероо буцааж авна гэж байгаа ч ардаа байгаа Жоковичэд гүйцэгдэх магадлал Надалийг өмнө гишгэхтэй  адилхан боломжтой байж болох юм. Оны төгсгөл рүү шороон гадаргуу дээр тэмцээн бараг зохиогдохгүй тул энэ 3 одоохондоо хэн нь ч хэнийгээ дөнгөж мэднэ. Ялануяа Америкийн нээлттэй тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болох байх. Энэ онд нэг ч “Их дуулга”-д түрүүлээгүй Федерер энд амиа тавьна биз. Энд л түрүүлж чадахгүй бол тэрээр Пим Сампрасын хамгийн олон “Их дуулга”-ын түрүү авсан дээд амжилтыг давтах, эвдэхэд улам л хэцүү болох нь маргаангүй. Эмэгтэйчүүдийг Серби бүсгүйчүүд тэргүүлж, Орос охид эхний 10-т олноороо “чихэлдэж” байна.

Мөн оны эцэст хамгийн шилдгээ шалгаруулдаг ATP-ийн нөгөө нэг аргачлалаар бодогдсон буюу оны эхэнд бүгд 0-оос эхэлдэг чансааг ч Надаль тэргүүлж байна.

Уламжлалт чансаа. (хаалтанд өмнөх чансаа байгаа)

1 (1)*  Надаль (Испани)     6700
2 (2)   Федерер (Швейцар ) 5930
3 (3)   Жокович (Серби)      5105
4 (4)   Феррер (Испани)      2865
5 (5)   Давыденко (ОХУ)      2700
6 (6)   Мюррэй (Их британи) 2415
7 (7)   Налбандян (Аргентин) 1975
8 (8)   Роддик (АНУ)           1845
9 (9)   Блэйк (АНУ)              1725
10 (10)Вавринка (Швейцария) 1670


Оны эцэст шилдэгээ шалгаруулдаг аргачлалаар бодогдсон чансаа

1 (1)  Надаль      1175
2 (2)  Джокович  785
3 (3)  Федерер     721
4 (4)  Давыденко  387
5 (5)  Мюррэй      380
6 (6)  Феррер       322
7 (7)  Блэйк          294
8 (8)  Роддик       279
9 (9)  Вавринка     256
10 (10) Альмагро  238

Эмэгтэйчүүд.

1 (1) Иванович (Серби)  3612
2 (2) Янкович (Серби)    3515
3 (4) С.Уильямс (АНУ)    3341
4 (3) Кузнецова (ОХУ)    3181
5 (6) Шарапова (ОХУ)     3131
6 (5) Дементьева (ОХУ)  3070
7 (7) Сафина (ОХУ)         3047
8 (8) В.Уильямс (АНУ)     2586
9 (11) Чакветадзе (ОХУ)  2230
10 (9) Звонарева  ОХУ     2117

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: