Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008 » Пара-Олимп тун удахгүй эхлэх гэж байна.

GD Star Rating
loading...

http://beijingolympicsblog.files.wordpress.com/2008/03/paralympic-logo.jpgХэдхэн хоногийн өмнө хүн төрөлхтний их эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадам амжилттай явагдан өндөрлөсөн билээ. Тэгвэл Их наадмын сүрэнд дарагдан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара-олимп тун удахгүй эхлэх гэж байна. 1960 он Италийн Ромд анхдугаар Пара -Олимп зохиогдож байсан бол түүнээс хойш Олимпын наадам зохиогдсон хотууддаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олимпийг мөн давхар зохион байгуулж ирсэн уламжлалтай болжээ.

Хахир хатуу хорвоод осол эндэгдэлд өртөж ,аль эсвэл ямар нэгэн зүйлээрээ бусдаас дутуу төрсөн эдгээр хүмүүст амьдрал ямар хэцүү байдаг нь ойлгомжтой. Гэвч хүнд хэцүү гээд бууж өгөлгүй бүх чадлаа дайчлан энгийн хүмүүсийн хийж чадахааргүй хүнд хэцүү дасгал сургуулилт хийн, олимп өрсөлдөж байгаа тэдгээр тамирчдад үнэхээр баяр хүргэхгүй байхийн аргагүй билээ. Ингээд 13 дах; Бээжингийн Пара-Олимпийн наадмын мэдээллээс хүргэе

Олон улсын олимпын хорооны мэдэгдсэнээр энэ удаагийн олимпод нийт 148 орны 4200 гаруй тамирчид хурд хүчээ сорих ба 30.000 гаруй сайн дурынхан болон 4000 сэтгүүлчид мөн Бээжинд ажиллахнээ. Ер нь Хятадууд энэ наадамд ч онцгой анхаарал хандуулж байгаа ба Бээжингийн олимпт урьд урьдынхаас илүү олон улс оролцож байгаа гэсэн мэдээ байна.

Нээлтийн ажиллагаа 9 сарын 6 -ны орой Шувууны үүр цэнгэлдэхэд болох ба нээлтийн ажиллагааг БНХАУ -н ерөнхийлөгч Ху Жинтао нээнэ. Ийнхүү 16 өдрийн турш 20 спортын төрлөөр тамирчид өрсөлдсөний эцэст 17 -ны өдөр хаалтын үйл ажиллагаа явагдах ажээ.

Эдгээр спортын төрлүүд нь гэвэл

1.Байт харваа
2. Хөнгөн атлетик
3. Боккиа
4. Поуэрлифтин
5. Ширээний тэннис
6. Далбаат завь
7. Дугүй
8. Усанд сэлэлт
9. сэлүүрт завь
10. Жудо
11. Хөлбөмбөг (7 -а)
12. Морин үзүүлбэр
13. Гоолбал
14. Теннис (тэргэнцэртэй)
15. Туялзуур жад (тэргэнцэртэй)
16. Сагсанбөмбөг (тэргэнцэртэй)
17. Гарбөмбөг (тэргэнцэртэй)
18. Регби (тэгэнцэртэй)
19. Буудлага
20. хөлбөмбөг (5 -а)

http://images.beijing2008.cn/20070509/Img214070924.jpg

Маскот – Маскот буюу бэлгэдэл амьтнаар Хятадууд Фу Ниу Леле нэрт Үнээг сонгожээ. Түүний нэрийг орчуулах юм бол Азтай ,хөгжилтэй үхэр гэсэн утгатай юм.

Сүлд дуу – Хонг Конгийн нэрт дуучин Энди Лау – ‘Хүн бүр шилдэг ‘ хэмээх дууг амилуулсан ба наадмын турш энэ дуу эгшиглэх аж.

Уриа -’Нэг дэлхий – нэг мөрөөдөл’ Зуны 29 -р наадмын уриаг Пара-Олимпт ч мөн уриалж байна.

Пара-олимпийн медалиуд

The image “http://images.beijing2008.cn/20071114/Img214196181.jpg” cannot be displayed, because it contains errors.

Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл наадамд оролцох баг тамирчди эхнээсээ Бээжинд ирж эхэлсэн бөгөөд мөн торч буюу галт бамбар аялуулах үйл ажиллагааг Германы Волксваген груп ивээн тэтгэж байагаа ажээ

Олимпийн үеэр ажиллах 30 мянга гаруй сайн дурынхныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах талаар маш сайн сургалт явуулж байгаа юм байна.

GD Star Rating
loading...
Пара-Олимп тун удахгүй эхлэх гэж байна. , 8.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. ochmaa says:

    para olimp gj neriig n sonsoj bsnaas iim olon sportiin arga hemjee boldog gj medeegui yum bna. shan medee bna. good luck

    GD Star Rating
    loading...
  2. anu says:

    ashgui neg yum medeh gasan yumaa medle

    GD Star Rating
    loading...
  3. сараа says:

    bi mongoliin para volleyballiin bagiinhniig medne. tedendee sportiin amjilt husiye

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: