Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг » Шон дахин Манчестерт

GD Star Rating
loading...

Челсид 42 сая доллараар сүр дуулиантайхан ирж байсан Английн шигшээгийн тоглогч Шон Райт Филипс хуучин багтаа эргэн ирлээ. 26 настай вингерийг Манчестер Ситигээс гадна Эвертон мөн сонирхож байсан байна. Шон 1998-2005 оны хооронд Манчестер Ситид байсан бөгөөд Жозе Моуриньод таалагдсан тул тэнгэрийн үнээр Лондонд хөл тавьж байлаа. Олон оддын дундаас Челсид гарааны баттай тоглогч болж чадаагүй юм.

Райт Филипс төрхөмдөө эргэн ирсэндээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд “Би гарааны бүрэлдэхүүнд гарч тоглох мөчөө хүлээж чадахгүй нь” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

 Солилцоо наймааны цонх энэ сарын 31-нд хаагдах болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: