loading...
АЗИ ТИВИЙН ДЭВЖЭЭНД
Талын язгууртан морьтон дээдэс маань олон зууны өмнө монгол хүлгийн туурай хүрэх замыг туулж, Адриатын тэнгист тулаад зогссон гэдэг. Монгол аавын шандаст хөвгүүд энэ цагаас хойш олон зууны дараа эр зориг, хүч чадлаа сорьж, Москва, Варшав, Бухарест, Будапешт, Мюнхэн хүртэл аялсан юм. Тэдгээр зоригт дайчин хөвгүүд маань анхны тивийн аваргын тэмцээнд очихдоо л алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.
Ираны Тегеран, Японы Иокогама, Энэтхэгийн Бомбей, Хятадын Бээжин, Кувейтийн Эль – Кувейт Узбекстаны Ташкент хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальгүй буцаж байсангүй.
Ингэж морьтон дээдсийн удам угсаа монгол эцгийн хийморлог хөвгүүд талын монгол оронд ширэн бээлийтэй спорт хөгжсөн цөөхөн жилд тивийн аваргын найман алт, есөн мөнгө, арван дөрвөн хүрэл медаль авчээ.
Ази тивийн аварга шалгаруулах зарим нэгэн тэмцээнд оролцсон байдлыг тодруулья.
Тегеран. 1971 он
Иран улсын Тегеран хотод Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1971 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 7-ныг хүртэл хугацаанд явагдаж манай улсаас Б.Олзот дасгалжуулагчтай В.Батбаяр /48 кг/, Г.Батбилэг /51 кг/, Б.Ганбат /54 кг/, С.Батболд /57 кг/ , Х.Алтанхуяг /60 кг/, С.Гомбо /63,5 кг/, Д.Баяр /67 кг/, Н.Цэнд-Аюуш /71 кг/, Д.Батсуурь /75 кг/, Г.Зориг / 81 кг/ нарын боксчид, багийн ахлагчаар Цэрэндаш, шүүгчээр Д.Ганболд, эмч шүүгчээр Т.Хүчитбаатар явжээ.
60 кг-ийн жинд тоглосон спортын мастер X.Алтанхуяг нэгийн даваанд Израйлийн боксчинг оноогоор, хоёрын даваанд Тайландын боксчинг, гурвын
даваанд Энэтхэгийн боксчин 1970 оны Азийн тоглолтын мөнгөн медальт Вену нарыг илт давуугаар ялж, манай тамирчдаас анх удаа Ази тивийн аварга цол хүртсэн.
67 кг-ийн жинд Д.Баяр Тайланд, Индонезийн боксчдыг төвөггүй ялж, алтан медаль, аварга цолын төлөө Өмнөд Солонгосын Чун-Юн-Кюнтэй өрсөлдөн, оноогоор ялагдаж мөнгөн медаль авсан.
81 кг-ийн жинд Г.Зориг Өмнөд Солонгосын Ким-Спм-Ман, Пакистаны Хизархайлт нарыг ялж, аварга цол алтан медалийн төлөө Энэтхэгийн М.Сингхтэй өрсөлдөн оноогоор ялагдаж мөнгөн медаль,
Н.Цэнд-Аюуш, Д.Батсуурь нар хүрэл медалийн болзол хангасан. В.Батбаяр, Г.Батбилэг, Б.Ганбат нар Өмнөд Солонгос, Пакистан, Ираны боксчдод ялагдаж,медальт байранд шалгарч чадаагүй.
Иокогама. 1975 он
Ази тивийн боксын аварга шалгаруулах ҮП тэмцээн Иокогама хотын спортын ордонд болж, манай улсаас гадна Бруней, Гонконг, Индонез, Иран, Өмнөд Солонгос, Пакистан, Сингапур, Тайланд, Филиппин, Энэтхэг, Японы боксчид оролцжээ.
Манай улсаас В.Батбаяр /51 кг/, Р.Отгонбаяр /57 кг/, Х.Алтанхуяг /60 кг/, С.Гомбо /63,5 кг/, Д.Банди / 71 кг/ , Д.Олзвой /75 кг/, дасгалжуулагчаар Б.Олзот,багийн ахлагчаар тухайн үед МБТСЭ-ийн Төв Зөвлолийн хэлтсийн дарга байсан Г. Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон.
Х.Алтанхуяг нэгийн даваанд Филиппиний, хоёр даваанд Тайландын боксчинг ялж, аварга цол, алтан медалийн төлөө, Сингапурын боксчин, С.Жиристэй өрсөлдөн илт давамгайлан ялж, Ази тивийн хошой аварга боллоо.
Д.Банди алтан медалийн төлөө Японы боксчинтой өрсөлдөн ялагдаж мөнгөн медаль,Д.Олзвой алтан медалийн төлөө Өмнөд солонгосын боксчин Сун-Чун-Ким-тэй өрсөлдөн ялагдаж, мөнгөн медалийн болзол хангав.
В.Батбаяр Гонконгийн тамирчин Хи Хо Хейг илт давуугаар ялж Японы тамирчин Фужио Наганд оноогоор ялагдаж хүрэл медаль авсан. Энэ тэмцээнд Д.Банди, В.Батбаяр хоёр тэмцээнийг зохион байгуулж байсан Японы боксчидтой оноо таараагүй бол аль, аль нь алтан медаль зүүж болох байсан. Аль ч спортын төрөлд тэмцээн зохион байгуулж байгаа орны тамирчинг ялна гэдэг ховор тохиолдол.
Бомбей. 1980 он
Тивийн аварга шалгаруулах IX тэмцээн 1980 оны хоёрдугаар сарын 18-24-нд болж В.Баясгалан /48 кг/, Ц.Мянганцэнд /51 кг/, Р.Отгонбаяр /57 кг/, Г.Батбилэг /60 кг/ , Х.Жамган /63,5 кг/, Т.Баттөр /67 кг/, шүүгчээр Сүрэндорж, багийн ахлагчаар Гүржав нар явж оролцсон юм.
Р.Отгонбаяр эхний даваанд Малайзын боксчинг нокаутаар, дараа нь Энэтхэгийн боксчинг илт давуугаар ялж, алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын О Мин Кимтэй өрсөлдөн ялж Ази тивийн аварга болсон бол, Г.Батбилэг нэгийн даваанд Индонез, хоёрын даваанд Энэтхэгийн боксчдыг илт давуугаар ялж, алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын Ким-Дон-Килтэй өрсөлдөн нокаутаар ялж, энэ тэмцээний хоёр дахь алтан медалийг авлаа. Т.Баттөр, Ш.Баярсайхан хоёр Малайз, Өмнөд Солонгос, Тайланд, Япон, Энэтхэгийн боксчидтой тоглож аль, аль нь хүрэл медалийн болзол хангасан.
Эль-Кувейт. 1987 он
Ази тивийн аварга шалгаруулах XIII тэмцээн 1987 (1987 есдүгээр сарын 19-24-нд болж Монгол, Хятад, Иран, Иемен, Кувейт, Малайз, өмнөд Солонгос, Пакистан, Сири, Бал6a, Индонез, Тайланд, Шри-Ланк, Японы боксчид оролцсон билээ. Манай улсын В.Батбаяр дасгалжуулагчтай ОУХМ И.Амаржаргал /57 кг/, Н.Баярсайхан /60 кг/, Н.Энхбат /63,5 кг/ нарын боксчид оролцсон.
Н.Баярсайхан нэгийн даваанд Балбын боксчинг нокаутаар, дараа нь Өмнөд Солонгосын тамирчинг оноогоор, Пакистаны боксчинг нокаутаар ялж, аварга цол, алтан медалийн төлөө Индонезийн тамирчин Адрианус Тирорентай тоглон илт давуугаар ялж аварга боллоо.
Ц.Амаржаргал нэгийн даваанд Балбын, хоёрын даваанд Ираны, гурвын даваанд Энэтхэгийн боксчинг тус тус ялж Өмнөд Солонгосын боксчин, дэлхийн цомын тэмцээний аварга Ким Ки Тэктэй өрсөлдөн мөнгөн медаль хүртсэн.
Бээжин. 1989 он
Ази тивийн боксын аварга шалгаруулах XIY тэмцээн 1989 оны долдугаар сарын 23-29-ний өдрүүдэд явагдаж Монгол, Хятад, БНАСолонгос, Балба, Иран, Өмнөд Солонгос, Пакистан, Сири, Тайланд, Шри-Ланк, Филиппин, Энэтхэг, Японы 80 гаруй боксчид оролцов. Манай улсаас Э.Цогтжаргал, О.Дэмбэрэл, Ц.Цэрэнням,
Н.Алтанхуяг, Н.Баярсайхан, Н.Энхбат, С.Алтансүх Х.Гантулга, Б.Алтангэрэл, Д.Ганзориг, багийн ахлагчаар Монголын боксын холбооны дарга асан С.Болд дасгалжуулагч В.Батбаяр, Х.Алтанхуяг, шүүгчээр Р.Отгонбаяр эмч Хүчитбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон.
Энэ тэмцээнд 48 кг-ийн жинд тоглосон Э.Цогтжаргал, Н.Алтанхуяг /57 кг/, С.Алтансүх /67 кг/ , Х.Гантулга /71 кг/, В.Алтангэрэл /75 кг/, Д.Ганзориг /91 кг/ нар Балба, Өмнөд Солонгос, Тайланд, Иран Пакистан зэрэг орны боксчидтой тоглож зургуулаа хүрэл медалийн болзол хангалаа.
Н.Баярсайхан /60 кг/ эхний даваанд Энэтхэги хоёрын даваанд Филиппиний боксчдыг ялж, алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын боксчин Хон-Сун Сиктэй тоглон ялж, Ази тивийн хошой аварга болж, Монгол улсын гавьяат тамирчин, Х.Алтанхуяг ахтайгаа эн зэрэгцлээ.
Н.Энхбат /63,5 кг/, нэгийн даваанд гоц мөргөж хоёр, гурвын даваанд Ирак, Энэтхэгийн боксчдыг ялж, шувтаргын тоглолтод Сирийн боксчныг ялж, Ази тивийн| аварга болж, олимпийн их наадмын хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин гэдэг алдар нэрээ хамгаалж чадлаа.
Бангкок. 1992 он
Тивийн аварга шалгаруулах XYI тэмцээн 1992 он хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 4-нийг хүртэл явагдаж манай улсын Э.Цогтжаргал /48 кг/j Ц.Даваацэрэн /51 кг/, Д.Лхагва /54 кг/, С.Эрдэнэбат / 57 кг/, Ц.Амаржаргал /60 кг/, Н.Алтанхуяг /63,5 кг/ Ц.Батнасан /67 кг/ Х.Гантулга /71 кг/, Б.Алтангэрэл /
75кг/ Д.Зул /81 кг/ нар оролцсоноос Н.Алтанхуяг, Б Алтангэрэл нар мөнгө, С.Эрдэнэбат, Д.Зул нар хүрэл медаль. хүртэв.
Ташкент. 1995 он
Ази тивийн аварга шалгаруулах XYIII тэмцээн 1995 оны аравдугаар сарын 7-8-ний өдрүүдэд болж манай улсын Э.Цогтжаргал, Л.Батбилэг, Ч.Цэвээнпүрэв, Ж.Наранцогт, Т.Үйтүмэн, Н.Мөнхсанаа, Ц.Батнасан нарын боксчид,
дасгалжуулагч Б.Ганбат, Д.Банди, шүүгч Г.Батбилэг нарын баг тамирчид оролцсон.
Энэ тэмцээнд Т.Үйтүмэн Ази тивийн ХҮШ удаагийн аварга| шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэн болж 1996 оны олимпийн их наадамд оролцох эрх олж авсан.Мөн манай тамирчин Ц.Батнасан хүрэл медаль хүртэв.
Энд Ази тивийн аваргын хэмжээнд зохиогддог, Ази тивийн спортын их наадам, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксчдын үзүүлсэн амжилт, авсан медалийг бүрэн бүтэн оруулаагүйдээ хүлцэл өчье.
ДЭЛХИЙН АВАРГЫН ДЭВЖЭЭНД
Гавана. 1974 он
Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1974 онд Гавана хотод болж манай улсаас Ази тивийн хошой пиарга, гавьяат тамирчин Х.Алтанхуяг /60 кг/, спортын мастер Ж.Дүгэржав /54 кг/, дасгалжуулагчаар Б.Олзот нар анх удаа орж, монголын боксчдын дэлхийн аваргын тэмцээний салхийг хагалсан юм. Х.Алтанхуяг эхний даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Польшийн боксчин Европ тивийн аварга Р.Томчиктой маш ширүүн өрсөлдөж 3:2 харьцаагаар хожигдсон юм. Ж.Дүгэржав эхний даваанд Канадын боксчинг ялж, хоёрын даваанд Аргентины боксчинд оноогоор ялагджээ.
Белград 1978 он
Дэлхийн аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн 1978 оны тавдугаар сарын 6-20-ны өдрийг дуустал ХБНСЮ улсын Белград хотод болж манай улсаас спортын мастер В.Баясгалан (48 кг), Ц.Мянганцэнд (51 кг), Р.Отгонбаяр (57 кг), Г.Батбилэг (60 кг), Ж.Жамган (63.5 кг), дасгалжуулагчаар Б.Олзот, Б.Мишигдорж хоёр оролцожээ.
Мюнхен 1982 on
Дэлхийн аварга шалгаруулах гурав дахь тэмцээн 1982 оны тавдугаар сарын 4-15-ны хооронд болж В.Батбаяр дасгалжуулагчтай спортын мастер Нарантуяа (51 кг), Р.Отгонбаяр (57 кг), Г.Батбилэг (60 кг), Н.Энхбат (63.5 кг), нарын боксчид оролцсон.
Н.Нарантуяа нэгийн даваанд гоц мөргөөд, хоёрын даваанд энэ тэмцээнд дэлхийн аварга болсон ЗХУ-ын боксчин Ю.Александровтой тоглож хоёрдугаар үедээ өрсөлдөгчөө ногдаунд оруулан амжилтаа бататгахаар довтлохдоо гэнэдэж ялагдсан. Г.Батбилэг Тунисийн боксчинд, Н.Энхбат Финляндын боксчдод оноо алдаж ялагджээ.
Р.Отгонбаяр нэгийн даваанд Болгарын тамирчин Метовыг илт давуугаар, хоёрын даваанд ХБНГУ-ын И.Сукровыг хоёр минут 28 секундэд нокаутаар, гурвын даваанд БНСРУ-ын И.Станыг оноогоор, дөрвийн даваанд АНУ-ын Б.Грейг илт давуугаар ялж, дэлхийн аварга цол алтан медалийн төлөө Кубын алдарт боксчин дэлхийн болон дэлхийн цомын аварга, олимпийн монгөн медальт Пан-Америкийн олон удаагийн аварга А.Ортатай бахдам сайхан өрсөлдөн оноогоор ялагдаж, дэлхийн аваргын мөнгөн медалийг монголын боксчдоос анх удаагаа эх орондоо авчирсан. Дэлхийн аварга шалгаруулах тлмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь монголын боксчид маш богино хугацаанд дэлхийн шилдэг боксчдын төвшинд хүрснийг нотлон харууллаа.
Москва 1989 он
Дэлхийн аварга шалгаруулах IV тэмцээн 1986 онд АНУ-ын Рино хотод болоход манай боксчид оролцоогүй. Дэлхийн аварга шалгаруулах V тэмцээн ЗХУ-ын Москва хотод 1989 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын I -ний өдрүүдэд болж манай улсаас ОУХМ Э.Цогтжаргал, спортын мастер О.Дэмбэрэл, М.Мөнхжаргал, ОУХМ Ц.Амаржаргал, Н.Баярсайхан, Н.Энхбат, С.Алтансүх, Ч.Гантулга нарын боксчид, дасгалжуулагчаар В.Батбаяр, Х.Алтанхуяг, шүүгчээр Р.Отгонбаяр явжээ.
Э.Цогтжаргал эхний даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Италийн боксчин Л.Кастильоныг оноогоор ялж шөвгийн наймд шалгаран хүрэл медалийн төлөө ЗХУ-ын боксчин, Европ тивийн аварга Н.Мунчянтай тэнцүүхэн өрсөлдөж оноогоор ялагдлаа. О.Дэмбэрэл нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Их британийн боксчин Ж.Лаптонтой чадварлаг сайн тоглож ганцхан оноогоор ялалтаа алдлаа.
Энэчлэн М.Мөнхжаргал, Ц.Амаржарга Н.Баярсайхан, Н.Энхбат, С.Алтансүх, Х.Гантулга нар Итали, Австрали Турк, Герман, Энэтхэгийн боксчидтой өрсөлдөн тэмцээнийг дуусгасан. Манай боксчид энэ тэмцээнии медальт байранд ороогүй ч, Э.Цогтжаргал Н.Баярсайхан, Н.Энхбат нар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь монголын боксчдын амжилт ур чадвар муугүй байгааг дахин нотоллоо.
Сидней. 1991 он
Австралийн Сидней хотод 1991 оны арваннэгдүгээр сарын 15-23-нд болсон дэлхийн аварга шалгаруулах VI тэмцээнд Э.Цогтжаргал (48 кг), О.Дэмбэрэл (51 кг) Д.Лхагва (54 кг-д буюу хожим мэргэжлийн боксый дэлхийн аварга болсон гавьяат тамирчин), Т.Үйтүмэн (57 кг), Н.Баярсайхан (60 кг), Н.Алтанхуяг (63.5 кг)С.Алтансүх (67 кг) нарын боксчид, дасгалжуулагч В.Батбаяр оролцсон.
Э.Цогтжаргал эхний даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Бангладешийн боксчинг илт давуу байдлаар ялж шөвгийн наймд шалгаран хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин дэлхийн аварга Э.Гриффинтэй өрсөлдөж нөгөө л номонд бичигдээгүй шүүгчдийн будилаанаар авах ёсто байр медалиа авч чадсангүй. Ийнхүү Э.Цогтжаргал дэлхийн аварга шалгаруулах V, VI удаагийн тэмцээнд хоёр удаа щөвгийн наймд үлдэн хүрэл медалийн сэнжнээс бариад алдсан юм.
51 кг-ийн жинд тоглосон О.Дэмбэрэл, 57 кг-ийн жинд тоглосон Т.Үйтүмэн, 63.5 кг-ийн жинд Н.Алтанхуяг, 67 кг-ийн жинд О.Алтансүх, 75 кг-ийн жинд Б.Алтангэрэл нар Герман, Югослав, АНУ, Канадын боксчидтой тоглож ялагджээ.
54 кг-ийн жинд тоглосон Д.Лхагва Германы боксчин, Европ тивийн аварга Д.Берг, Румыний А.Маркут нарыг ялж, БНАСУ-ын Ли-Хван-Сикт оноогоор ялагдан шөвгийн наймд, 60 кг-ийн жинд Н.Баярсайхан энэ тэмцээнд мөн шөвгийн наймд шалгаран үлдээд, Европ тивийн аварга Румыний тамирчин Б.Нисторт оноогоор ялагджээ.
Ийнхүү манай боксчдоос 1989 онд Москвад болсон д дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Э.Цогтжаргал, Ц.Баярсайхан, Н.Энхбат нар шөвгийн наймд үлдсэн бол 1991 онд Австралийн Сиднейд болсон, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Цогтжаргал, Н.Баяйрсайхан нар хоёр дахь удаагаа Д.Лхагва анх удаагаа шөвгийн наймд шалгаран үлдсэн юм.
Тампере. 1993 он
Дэлхийн аварга шалгаруулах VII тэмцээн Финлянд улсын Тампере хотод 1993 оны тавдугаар сарын 7-16-ний өдрүүдэд болж, Б.Ганбат дасгалжуулагчтай Э.Цогтжаргал (48 кг), Ц.Даваацэрэн (54 кг), Д.Лхагва (57 кг), Н.Баяр ((63.5 кг) нарын баг тамирчид оролцсон. Э.Цогтжаргал Финлянд, Энэтхэгийн боксчдыг ялж, Болгарын Петровт оноогоор ялагдаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг авсан. Ийнхүү ОУХМ Э.Цогтжаргал дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа шовгийн наймд үлдэж гурав дахь удаагаа орохдоо, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг азаар биш хүчээр авч зүүлээ.
54 кг-ийн жинд Ц.Даваацэрэн эхний даваанд гоц мөргөөд Энэтхэгийн боксчин В.Деваржаныг ялж энэ тэмцээнд дэлхийн аварга болсон Болгарын А.Христовт оноогоор ялагдан шөвгийн наймд шалгарчээ. 57 кг-ийн жинд Д.Лхагва Польш, Унгарын боксчдыг ялж, Румыний боксчинд ялагдан, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа шөвгийн наймд шалгаран үлдлээ. 63.5 кг-ийн жинд тоглосон Н.Баяр Румыний боксчинд ялагджээ. Дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд Ц.Даваацэрэн, Д.Лхагва хоёр шөвгийн наймд үлдэн дэлхийд данстай нэртэй боскчдын тоонд багтлаа.
Берлин хот. 1995 он
Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах VIII удаагийн тэмцээн Берлин хотод 1995 оны тавдугаар сард болж, Б.Ганбат дасгалжуулагчтай Ц.Даваацэрэн, Ж.Наранцогт, Д.Лхагва, Д.Энхсайхан нарын баг тамирчид оролцжээ. Манай дөрвөн боксчин БНАСАУ, ОХУ, Өмнөд Африк, Босни зэрэг улсын боксчидтой оноо тааран өрсөлдөж ялагдан, ялж байсан хэдий ч медальт байр болон шөвгийн наймд шалгарч чадаагүй юм билээ.
Будапешт 1997 он
1997 оны аравдугаар сард болсон дэлхийн аварга шалгаруулах VIII удаагийн тэмцээнд Монгол улсаас Т.Үйтүмэн /60 кг/ ….нар дасгалжуулагч Д.Бумансахьяа нар оролцов.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ийн жинд манай тамирчин Т.Үйтүмэн нэгийн даваанд Өмнөд Африкийн тамирчин Элвис Макамаг онооны давуугаар, хоёрын даваанд дэвжээний эзэн орны тамирчин Унгарын Варча Миклостай учраа тааран тоглохдоо түүний хойд гарын буюу баруун гарын шулуун цохилтыг нь гаргаад сөргүүлэн зүүн гараар их биенд нь хүчтэй, оновчтой цохин нэгдүгээр раундад нокаутаар ялжээ.
Гурвын даваанд Украйны тамирчин тоглолт гаргахгүй гурван үеийн турш зугтсаар Монголын тамирчны хүчтэй цохилтонд бага өртөж оноогоор ялагджээ.
Дөрвийн даваанд урьд оны дэлхийн шилдэг 10 боксчдын жагсаалтыг тэргүүлж байсан. Гүржийн боксчин Коба Гогаладзетай учраа таарчээ. К.Гогаладзе 60 кг-ийн жиндээ жинхэнэ зохицсон чацархуу, бие бялдрын тэнцүүхэн хөгжилтэй, сайхан залуу байлаа. Т.Үйтүмэн, Гүржийн тамирчин хоёрын техник, ур чадвар ч ойролцоо тул тоглоход их амар байжээ.
Манай тамирчин Коба Гогаладзег мөн л зүүн гарын үчтэй цохилтоор хугацаанаас нь өмнө, нокаутаар ялж мөнгөн медалийн болзол хангав.
Алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчин Александр Малетинтай тоглохдоо эхний гурван үед оноо илүү тоглож байгаад сүүлийн хоёр раундад оноо алдсан байна.
Ийнхүү 1982 оноос хойш 15 жилийн дараа Монголын боксчин Дэлхийн аваргын хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.
loading...










Үнэхээр гайхалтай. Сайхан бичжээ.
loading...