loading...
Олимпийн наадамд, тэр тусмаа зуны олимпийн наадамд багийн дүнгээр тэргүүлнэ гэдэг тухайн улсад спорт хэр өндөр хөгжсөнийг харуулахаас гадна нөгөө талаараа тэрхүү улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг илтгэж, дэлхий дахинаа эзлэх байр суурьт ч томоохон нөлөө үзүүлдэг билээ. 90-ээд оноос өмнө капиталист болон социалист 2 лагерийн хүйтэн дайны өрсөлдөөн олимпийн талбарт маш ихээр илрэн гардаг, багийн дүнгээр тэргүүлэхийн төлөө ЗХУ болон АНУ улайран тэмцдэг байлаа. Тэгвэл өнөө үед капиталист, социалистаараа ялгарахаа больсон ч гэсэн дээрх 2 улс дээр БНХАУ гэсэн бас нэгэн өрсөлдөгч гарч ирсэн юм. Сүүлийн 4 олимпийн багийн дүнг харахад БНХАУ-ын баг тамирчдын амжилт асар хурдан ахиж байгаа юм. Тэд багийн дүнгээр Атлантад 4, Сиднейд 3, Афинд 2-р байр эзэлж байсан бол энэ удаа алтан медалийн тоогоор хол давамгай ялалт байгууллаа. Энэ улсын хөгжил дэвшил ч гэсэн хурдацтай урагшилж буй. Ингээд сүүлийн 4 олимпийн наадамд багийн дүнгээр буюу алтан медалийн тоогоор эхний 5 байрт шалгарсан улсуудыг танилцуулж байна.
|
Атланта – 96 |
|||||
|
|
улс |
алт |
мөнгө |
хүрэл |
нийт |
| 1 | АНУ |
44 |
32 |
25 |
101 |
| 2 | ОХУ |
26 |
21 |
16 |
63 |
| 3 | Герман |
20 |
18 |
27 |
65 |
| 4 | БНХАУ |
16 |
22 |
12 |
50 |
| 5 | Франц |
15 |
7 |
15 |
37 |
|
Сидней – 2000 |
|||||
|
|
улс |
алт |
мөнгө |
хүрэл |
нийт |
| 1 | АНУ |
37 |
24 |
33 |
92 |
| 2 | ОХУ |
32 |
28 |
28 |
88 |
| 3 | БНХАУ |
28 |
16 |
15 |
59 |
| 4 | Австрали |
16 |
25 |
17 |
58 |
| 5 | Герман |
13 |
17 |
26 |
56 |
|
Афин – 2004 |
|||||
|
|
улс |
алт |
мөнгө |
хүрэл |
нийт |
| 1 | АНУ |
36 |
39 |
27 |
102 |
| 2 | БНХАУ |
32 |
17 |
14 |
63 |
| 3 | ОХУ |
27 |
27 |
38 |
92 |
| 4 | Австрали |
17 |
16 |
16 |
49 |
| 5 | Япон |
16 |
9 |
12 |
37 |
|
Бээжин – 2008 |
|||||
|
|
улс |
алт |
мөнгө |
хүрэл |
нийт |
| 1 | БНХАУ |
51 |
21 |
28 |
100 |
| 2 | АНУ |
36 |
38 |
36 |
110 |
| 3 | ОХУ |
23 |
21 |
28 |
72 |
| 4 | Их британи |
19 |
13 |
15 |
47 |
| 5 | Герман |
16 |
10 |
15 |
41 |
loading...








хятадыг одоо спортоор дийлэхээ байна даа
loading...