loading...
- Олимпод түрүүлсэн АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагч Майк Шишевски уг албандаа үлдэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тиймээс түүнийг хэн орлох талаарх анхны таамгууд гарсан ба одоогоор Сан-Антионогийн Грег Попович, Ютагийн Жерри Слоан, Нью-Йоркийн Майк Д`Антони нарын нэрс дурдагджээ. Эдгээр шилдэг дасгалжуулагч нараас сүүлийнх нь энэ удаагийн олимпийн багийн дасгалжуулагч нарын стаффт Шишевскигийн туслахаар ажилласан билээ. Ямар ч байсан ирээдүйн АНУ-ын багийн дасгалжуулагч нь NBA-ын аль нэг багийн дасгалжуулагч байх болно гэдэгт сэтгүүлч, аналистууд санал нэгдэж байна.
- “Мөрөөдлийн баг”-ийн туслах дасгалжуулагчаар амжилттай ажиллаад ирсэн Портлэнд Трэйл Блазерс багийн дасгалжуулагч Нэйт МакМаллиан олимпоос алтан медаль хүртэн баяр хөөр болсон ч бас нэгэн зүйлд тун сэлтгэл хангалуун байгаа гэнэ. Тэр нь Испаний шигшээ багийн хамгаалагч Руди Фернандез ирэх улирлаас Портлэндэд тоглох болсон явдал юм. Фернандез шигшээ тоглолтонд АНУ-ын эсрэг маш сайн тоглосон бөгөөд ер нь бүх л олимпийн турш тогтвортой сайн тоглосон билээ. МакМиллиан түүний талаар “Тэр маш авьяаслаг. Ирэх улиралд талбай дээр Руди олон минут тоглоно” гэжээ.
- Милоуки Бакс Хятадын легионер И Жинлайныг Нью-Жерси рүү үдсэн ч гэсэн ч энэ жилийн “China Games”-т оролцох юм байна. Баксын өрсөлдөгч нь Голден Стэйт Уориорз байх ба тэд 10-р сард Бээжин, Гуонжоу хотуудад тоглох юм болно.
- Жейсон Кидд шигшээ багаасаа зодог тайлж байна. Олимпийн наадмын 2 алтан медаль, мөн албан ёсны тоглолтуудад Киддтэй АНУ-ын баг 56 хожиж, 1 ч ялагдаагүй гэсэн амжилттайгаар. Кидд энэ удаагийн олимпод бараг л тоглогч-дасгалжуулагчаар оролцсон юм.
- “St. Mary” коллеж болон Австралийн шигшээ багийн хамгаалагч Патрик Миллсийг АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Майк Шишевски өндрөөр үнэлжээ. 5 фут 11 инч өндөртэй хамгаалагч АНУ-ын багтай тоглохдоо нөөц тоглогчийн суудлаас тоглолтонд оролцож 20 оноо, Аргентиний эсрэг тоглолтонд 22 оноо тус тус авчээ. Шишевски хэлэхдээ “Манай Дьюкийн баг “St. Mary” коллежтэй тоглоогүйд би баяртай байна. Тэр шилдэг хамгаалагч, ирээдүйд NBA-ын тоглогч болно” гэжээ. Мань Миллс “Би олимпод шилдэгүүдийн эсрэг тоглолоо.Надад сайн хичээл болсон ба би илүү сайжирсан” гэж сайрхжээ.
- Индианагийн тоглогч Дэнни Гранжер лигт 4 жил тоглож байгаа ч шинэ тоглогч байх үедээ хийсэн гэрээ нь хэвээрээ байгаа. Ирэх улиралд тэр давуу эрхтэй чөлөөт агент болох ба түүнийг Андре Игуодалагийн хэмжээний гэрээ байгуулах эрхтэй тоглогч гэцгээж байна. Игги саяхан томоохон гэрээ байгуулсан билээ.
loading...




