loading...
Нью-Йорк Никс баг 8 сарын 29 ний өдөр Хьюстон Рокетс баг руу Фредерик Вэйсийн драфтын эрхийг шилжүүлэн довтлогч Патрик Юинг Ж.Р-ийг өөрийнх болголоо.
Аавынхаа тоглож байсан багт ирсэн Юинг “Энэ солилцоо миний хувьд том утга учир агуулж байна. Никсд тоглох нь миний мөрөөдөл байсан. Багийн хожлын төлөө бүх хүч бололцоогоо дайчлах болно.” хэмээн мэдэгдэл хийжээ.
Индиана Их сургуулиас гаралтай Юинг, 6 сард драфтын 2 дугаар шатны 43аар Сакраментогийн Хаадууд багт орж, Рон Артэстийн солилцоонд орж Хьюстоны Пуужингуудад нэгдсэн билээ. Аав Патрик Юинг нь 9 сарын 5нд Алдарын танхимд орохоор болоод байгаа юм байна.
Дашрамд Фредерик Вэйс нь Сидней 2000 олимпийн тоглолтонд Францын багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бөгөөд Винс Картэр дээгүүр нь даваж алдарт цагариган дээрээс довтлолтоо хийж байжээ.
loading...



