loading...

31 настай Аргентины од NBA -ийн Сан Антониод хүчин зүтгэдэг довтлогч, хамгаалагч Ману Жинобили Бээжин 2008 олимпийн үеэр авсан шагайны бэртлийн улмаас хагалгаанд орж үүнийхээ улмаас 6- 8 долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ. Афины олимпийн аварга тэрбээр Бээжингийн олимпийн хагас шигшээд Америкын шигшээ багтай хийсэн тоглолтын нэгдүгээр үед зүүн шагайндаа гэмтэл авснаас болж уг тоглолтыг бүрэн дуусгаж чадаагүйгээр барахгүй хүрлийн төлөөх тоглолтонд талбайд гараагүй юм.
Мөн Алтан мужийн Дайчдын залуу хамгаалагч Монта Эллис бэлтгэлийн үеэр шагайгаа гэмтээж улмаар гурван сар талбайд гарахгүй байхыг эмч нар зөвлөсөн байна. Тэрбээр саяхан багтайгаа байгуулсан гэрээгээ сунгаж зургаан жилийн 66 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан билээ. М.Эллис ийнхүү жагсаалаас гарснаар шинээр ирсэн холбогч Маркус Уйллиамст тоглох боломж олдлоо гэж хэвлэлүүд шуугиж байна.
Чикаго Буллс багын довтлогч Луол Дэнг одооноос эхэлж Английн шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орж болох гэнэ. Одоо 23 настай Дэнг хэдий Суданд төрсөн ч гэлээ багаасаа Англид өссөн юм байна. Английн сагсан бөмбөгийн шигшээ багийнхны гол зорилго нь 2012 онд болох Лондонгийн олимпод сайн бэлтгэх ажээ. Английн шигшээ багийн арын албанд ажилладаг нэгэн хүн 2012 онд бид сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх гүрний нэг болно гэдэгтээ итгэлтэй байна гэж ярьсан гэнэ.
Мэмфис Гриззлис баг саяхан Ираны төвийн тоглогч Хамед Хаддадитай гэрээ байгуулсан байна. 7.2 фүүт өндөр төвийн тоглогч бөгөөд Бээжин 2008 олимпод 16.6 оноо, 11.2 самбар, 2.6 блок шот гүйцэтгэж байжээ. Одоо 23 настай Хамед өнгөрсөн улиралд Ираны Супер лигт Саба Баттери багт тоглож байжээ.
Мөн өнгөрсөн оны NBA ийн дэд аварга баг болох Лос Анжлесийн Нуурынхан Хятадын холбогч Сүн Үетэй олон жилийн гэрээ байгуулжээ. 2007 онд драфтын хоёрдугаар бүсийн 40-өөр NBA д орж байсан ч өдийг хүртэл ганц ч удаа талбайд гараагүй юм.
23 настай Сүн Үегийн гол онцлог нь 6-9 фүүт өндөр буюу довтлогчын хэмжээний өндөртөй ч холбон тоглогчийн байрлалд тоглодог юм байна. Өнгөрсөн нутагтаа болсон олимпод 6.8 оноо, 1.7 самбар, 2.5 дамжуулалт, 1.3 булаалт тус тус гүйцэтгэж байжээ.
loading...




mongoliin leagiin tuhai gargaachee XOCOO bas nbaiig ododiin huviin amidralaas sonirholtoi medeenuud tavibal goe bna shuu ok
loading...
Tanai site ingej bagiin neriig orchuulahaa bolimoor yumaa, yadaj bhad zuv ch orchuulj chadahgui bj.
loading...
Aznii ym spurs amjuulaarai Suns uudaa gogo suns
GVI Shaq ta chadnaaa hurdal….
loading...