loading...

АНУ -н Нью Иорк хотноо US open буюу Aмерикийн нээлттэй тэмцээн амжилттай үргэлжлэн явагдаж байна. Одоогоор тэмцээний 3 -р шатанд өрсөлдөх тамирчдийн нэрс тодроод байна. Ингээд тэмцээний эргэн тойрон дахь мэдээллээс хүргэе.
Эрэгтэй ганцаарчилсан төрөл.
Эрэгтэйчүүдийн хувьд бүх шилдэгүүд өрсөлдөгчдөө ээлж дараалан буулган авсаар байгаа учир ямар нэгэн дуулиан шуугиан одоохондоо гараагүй байна.
Надаль хоёрдугаар шатанд Ди Хөртийг 6 – 1 ,6-2 ,6 -4 -р төвөггүй буулган авч ,Серби залуу Виктор Троицкитой тоглохоор болоод байгаа бол түүнии гол өрсөлдөгч Фед Бразилийн Алвес -г гурван сетэд нилээд хүч заран ялсан нь , түүний дараагийн учраа болох Чехийн Степаникт нилээд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд үзүж байгаа. Гэхдээ Рожер бол Рожер. Мөн дэлхийн чансааны #3 Жойкович Хорватын өсөх ирээдүйтэй залуу Силичтэй ээлжит шатандаа учраа таарчээ.
Ингээд 3 -р шатны бусад сонирхолтой учраанууд :
1.
Рафаел Надаль (Испани) – Виктор Троицки (Серби)
14 Иван Карлович (Хорват) – Куерреой (АНУ)
2.
9 Жеимс Блеик (АНУ) – Мардин Фиш (АНУ)
32 Геил Монфилс (Франц) – Давид Налбандиан (Аргентин)
3.
4 Девид Феррер (Испани) – Нишикори (Япон)
17 Дел Потро (Аргентин) – 16 Гиллес Саймон (Франц)
4.
10 Вавранка (Швеицарь) – Флавиа Кипола (Итали)
Юрген Мелзер (Австри) – 6 Энди Мюрреи (Их Британи)
5.
8 Энди Роддик (АНУ) – 31 Андрес Сеппи (Итали)
Яарко Ниеминен (Финлянд) – 11 Фернандо Гонзалез (Чили)
6.
15 Томми Рабредо (Испани) – 19 Уйлфред Цонга (Франц)
30 Цилич (Хорват) – 3 Новак Жойкович (Серби)
7.
5 Николай Давыденко (ОХУ) – 26 Турсунов (ОХУ)
18 Алмагро (Испани) – Гиллес Мюллер (Люксембург)
8.
13 Вердаско (Испани) – 23 Игорь Андреев (ОХУ)
28 Степаник (Чех) – 2 Рожер Федерер (Швеицарь)
Эмэгтэй ганцаарчилсан төрөл

Бүсгүйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд нилээд дуулиан ихтэйгээр үргэлжилж байна. Юуны түрүүнд бэртлийн улмаас Бээжингийн олимпийг өнжсөн Ана Иванович ,Америкийн нээлттэй тэмцээнд эргэн ирсэн боловч бэртэл нь бүрэн эдгэрээгүй ,тэгээд ч форм муутай байсан гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас дөнгөж хоёрдугаар шатнаас хасагдлаа. Түүнийг ялсан бүсгүй нь одоо 25 настай Жюли Койн. Энэ франц эмэгтэйн хувьд Ана -г мулталсан нь кареер дахь хамгийн том ялалт нь ба дасгалжуулагч нь шавийнхаа энэ амжилтад тун сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ. Гэхдээ түүний баярлах болоогүй бөгөөд ээлжит учраа болох Амела Моресмаг буулган авч ,саяны ялалтаа тохиолдлынх биш гэдгийг батлах үлдээд байна.
Ер нь энэ жилийн us open орос бүсгүйчүүдэд тун халгаатай байна гэж хэлэхэд үнэнээс нэг их зөрөхгүй. Хэдийгээр цөөнгүй олон Хойд хөршийн маань бүсгүйчүүд Америкт зодоглосон ч эхнээсээ л нутгийн зүг буцах болзлоо хангаж байна. Эхний шатанд #10 Чакветадзе , #22 Кириле́нко хоер , дараа нь #8 Звонарёва , ингээд 3 -р шатнаас #3 Светлана Кузнецова хасагдлаа. Одоо оросын тавхан бүсгүй үлдээд байгаа аж.
Ингээд эмэгтэйчүүдийн 3 , 4 -р шатны оноолтууд
1.
Жюли Койн (Франц) – 32 Амела Моресма (Франц)
19 Надежда Петрова (ОХУ) – 16 Флавиа Пеннетта (Итали)
2.
Гронифелд (Герман) – 17 Ализе Корнет (Франц)
Бацинсзки (Швеицарь) – 6 Динара Сафина (ОХУ)
3.
4 Серена Уйлиамс (АНУ) – 30 Сугияама (Япон)
С.Бремонд (Франц) – Татьяна Гарбин (Итали)
4.
9 Радванска (Польш) – 18 Кибулкова (Серби)
27 Бондаренко (Украйн) – 7 Венус Уйлиамс (АНУ)
5. 4 -р шат
5 Елена Дементьева – На Ли (БНХАУ)
6.
15 Патти Шнайдер – 28 Катерина Шреботник (Словен)
7.
29 Сибил Баммер (Австри) – 12 Бартоли (Франц)
8.
21 Визняки (Дани) – 2 Елена Янкович (Серби)
loading...




Шарапоюагүй, Ивановичгүй мяа US опен байна
loading...
Hamgiin suuliin ueiin medee sonsmoor bna final eregtei gantsaarchilsan turliin yuhai iluu ihiig medmeer bna
loading...