loading...
Испанийн ла лига өнгөрсөн ням гаригт эхэлж эхний тойргийн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Багуудын энэ улирлын өнгө төрхөө тодорхойлох хийгдсэн наймаануудын хир үр дүнтэй болсон эсэхийг харах эхний тойрог болж өнгөрлөө.
Эспаниоль 1-0 Валладолид
Эспаниольчууд европын аваргын бүрэлдэхүүнд багтаж чадсан Луйс Гарсиа-ийн цорын ганц гоолоор Валладолид клубыг нутагтаа буулгаж авч чадаснаар 3 оноогоо халаасаллаа. Уг тоглолтонд Эспаниолийн лидерүүдийн нэг саяхан Олимпийн аварга болсон Забалета оролцсонгүй.
Валенсиа 3-0 Маяьорко
Валенсиа Местелла цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн жил огцом тэсрэлт хийж байсан Маяьорко клубыг хүлээн авч тоглон 3-0 ээр бут ниргэсэн байна. Тоглолтын гоолуудыг Валенсиагийн лидер Давид Вилла, залуу од Хуан Мата, зүүн жигүүрийн вингер Висенте нар оруулжээ. Валенсиагийн хувьд энэ нь шинэ дасгалжуулагч Унай Эмеригийн удирдлаган доор байгуулж буй лигийн анхны ялалт нь болж байна. Маяьоркогийн хувьд өнгөрсөн жил сайхан тоглолтыг үзүүлсэн хэдий ч багийн гол тоглогчид болох Даниель Гуйзаг Фенербахче руу, Ибагазаг Виллареаль руу явуулсанаар багийн хүч суларчээ.
Оссасуна 1-1 Виллареаль
Энэ улирлын аваргын төлөө өрсөлдөөнд нэр дэвшигчдийн нэг Шар шумбагчид Оссасунагийн талбайд зочлон тоглож 1-1 ээр тэнцлээ. Тоглолтын 54 дэхь минутанд Шар шумбагчдийн багийн ахлагч Маркос Сенна тооны харьцааг 1-0 болгосон хэдий ч үүнээс 15 минутын дараа торгуулийн цохилтоор Оссасунагийн Яавад Некоунам тооны харьцааг тэнцүүлсэнээр тоглолт өндөрлөжээ. Энэ тоглолтонд Виллареалийн шинэ цэрэг Ариел Ибагаза сэлгээнээс дебьютээ хийжээ.
Реаль Бетис 0-1 Рекративо Хельва
Рекративо Бетисийн нутагт зочлон тоглосон тоглолтонд 36 дахь минутанд Рекративогийн Адриан Колунгагийн оруулсан цорын ганц гоолоор Рекративо зочлон тоглосон тоглолтоос 3 оноо халаасалж чаджээ.
Рэсинг Сантандер 1-1 Севияьа
Рэсинг нутаг дээрээ сүүлийн хэдхэн жилийн дотор ла лигийн шилдэг клуб болж чадсан Севияьаг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 36 дахь минутанд Рэсингчууд торгуулийн цохилт цохих эрх авсан хэдий ч багийн лидер Гарай торгуулийн цохилтыг алджээ. Гарай-н хувьд өнгөрсөн зуны арилжааны цонхоор Реал Мадрид клуб худалдагдсан ч энэ улиралд хуучин клуб Рэсингтээ нэг улирлын зээлээр тоглохоор болсон билээ. Тоглолтын 71 дэхь минутанд өнгөрсөн улирлын Севияьагийн мэргэн бууч Луйс Фабиано багтаа тэргүүллийг авчирсан ч үүнээс 5 хн минутын хойно талбайн эздээс Хуаняа тоог тэнцүүлж чадсан байна. Ингээд тоглолт 1-1 ийн харьцаагаар өндөрлөжээ. Севияьагийн хувьд өнгөрсөн зуны арилжааны цонхоор багийг лидерүүд болох Кэйта, Альвес нарыг Католоны Барселона клуб руу худалдсан юм.
Спортинг Гиёон 1-2 Хетафе
Ла лигийн шинэхэн цэрэг Спортинг Гиёон өнгөрсөн улирлын УЕФА-ын цомын сенсаацийн эзэн Хетафег талбай дээрээ хүлээн авч тоглож ялагдлаа. Эзэн багаас Диего Химинез гоолдсон бол Хетафегийн Хуан Альбион, Франческо Каскюро нар хариуг нь бариж Хетафе улирлын анхны ялалтаа авлаа.
Атлетико Мадрид 4-0 Малага
Энэ улиралд Аваргуудын лигт өрсөлдөхөөр эргэж ирж байгаа Атлетикочууд Висент Калдерон цэнгэлдэх хүрээлэндээ Малагаг булшилсанаар ла лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ла лигийн дебьютээ хийж буй аяксийн ахлагч асан Хэйтинга 26 дахь минутанд тооны харьцааг 1-0 болгосон бол 38, 43 дахь минутанд Диего Форлан 2 гоолыг дараалан оруулсан байна. 2-р үед Атлетикогийн өөр нэг шинэ цэрэг Синама Понголле тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна. Энэ тоглолтонд Атлетикогоос Хэйтинга, Томас Уяфалуши, Пауло Ассансуо, Синама Понголле нар Атлетикогийн төлөөх ла лигийн дебьютээ хийжээ.
Атлетико Бильбао 1-3 Алмериа
Баскийн баг Бильбао алдарт Сан Меместээ өнгөрсөн улирлын нээлт болсон Алмериаг хүлээн авч тоглож ялагдал хүлээлээ. Алмериагаас Хернан Дарио Пеллерано, Негредо, Хуан Мануэль Ортек нар гоолдсон бол Эзэн багаас 56 дахь минутанд Ион Велез цорын ганц гоолыг оруулжээ. Бильбаод тооны харьцааг ойртуулах сайхан боломж 67 дахь минутанд гарсан хэдий ч Хавиер Иесте торгуулийн цохилтоо алдсан байна. Алмериагийн хувьд энэ улирлыг шинэ дасгалжуулагчийн удирдлаган доор эхлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил тэднийг амжилттай удирдсан Унай Эмери Валенсиаг зорьсон билээ.
Нюмансиа 1-0 Барселона
Католоны алдарт клуб Барселона лигийн шинэ цэрэг Нюмансиагийн талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолт нь Барселоны домогт тоглогч энэ улиралд дасгалжуулагчаар ирээд буй Пеп Гуардиалогийн анхны лигийн тоглолт байсан юм. Гэсэн хэдий ч анхны дурсамд Пепд тийм ч таатай байсангүй. Тоглолтын 13 дахь минутанд Марио Нюмансиад тэргүүлэл авчирсан бөгөөд үүнээс хойш оддын баг Барса тооны харьцааг өөрчлөх гэж оролдсон ч амжилтанд хүрэлгүй 90 дэхь минутыг дуусгалаа. Барсагийн шинэ цэрэг Дани Альвес гараанд гарч дебьютээ хийсэн бол сэлгээнээс Кэйта, Хлеб нар барсагийн төлөөх анхны лигийн тоглолтоо хийлэээ. Барсагийн хувьд энэ зун багаа шинэчилхэд хангалттай зарцуулсан билээ.
Депортиво 2-1 Реал Мадрид
Аваргууд энэ улирлын нээлтээ Депорын эсрэг тэдний Риацор цэнгэлдэхэд хийлээ. Эзэн хааны баг Риацорт ялалт байгуулалгүй даруй 16 улирлыг үдээд байсан бол энэ хараалыг зогсооч чадалгүй 17 дахь улирлаа эхлүүллээ. 27 дахь минутанд цагтаа ла лигийн мэргэн бууч явсан Миста тоглолтын салхийг хагалж Депор тэргүүлж эхэлсэн бол 47 дахь минутанд Гоол машин Рүүд тооны харьцааг тэнцүүлсэн ч 52 дахь минутанд Алберто Лопо ялалтын гоолыг Икерийн хаалганд орууллаа. Мексикийн легионер Гуардадо энэ тоглолтын баатраар шалгарчээ.
loading...






