Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Шилдгүүдэд халгаатай шинэ улирал эхэллээ

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/31/Lega_Calcio.png/150px-Lega_Calcio.png

Италийн хөлбөмбөгийн дээд лиг буюу Сери А -н шинэ улирал эхэллээ. Энэ жилийн Калчио топ багуудад тун халгаатай эхэлж байна. Нөгөөтэйгүүр Италийн лигийн багууд бүгд сайжран, өрсөлдөөн ширүүсэх төлөвтэйг харуулж байж ч болох юм. Ямар ч байсан 2007 онд Интер нилээд хэдэн тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангаж байсан явдал шиг зүйл энэ жил  давтагдахгүй нь бололтой. Ингээд эхний тойргийн үр дүнгүүдийг сонирхоё.

Удинезе – Палермо 3 : 1 (Ди Натале -2 ,Гохан Инлер – 1) ,(Марк Брескиано- 1) \
Зуны турш багаасаа явахад ойрхон хэмээн шуугиан тарьсан Ди Натале ямар ч байсан багтаа үлдэж, эхний ялалтыг авчирлаа.

http://www.goal.com/images/34867_news.jpg

Сампдориа  – Интер 1 : 1 (Делвикио – 1) ,(Ибрахимович -1)
Супер цомын эзэд эхлэлээ, муухан тавьлаа. Гэхдээ ‘Онцгой нэгэн’ энэ тэнцээд нэг их санаа зовохгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Аталанта – Сиена 1 : 0 (С.Падойн – 1)

Каглиари – Лацио 1 : 4 (Лерривеи – 1) , (Зарате – 2 , Фоггио – 1 ,Пандев)

Катанья – Женоа 1 : 0 (Жузеппе Маскара – 1)

Киево – Режжина 2 : 1 (Марколини – 1,Италиано – ) ,(Бернардо Корради – 1)

http://www.goal.com/images/34891_news.jpg

Милан – Болонья 1 : 2 (Амбросини -1) ,(Ди Вайо -1, Ф.Валлиани -1)
“Шинэ улирал – хуучин милан” гэж энэ тоглолтыг хүмүүс нэрлэж байна. Ронние, Шева, Фламини гээд өчнөөн тоглогчид авч хүчээ зузаатгасан тэднийг ингэж эхэлнэ гэж хэн мэдэхэвдээ. Гэхдээ энд дебютээ хийсэн Р10 -н хувьд тун муугүй байсан гэж ихэнх фенүүд нь үзэж байна.

http://www.asroma.it/UserImages/15664.jpg

Рома – Наполи 1 : 1 (Акуйлани -1) ,(Хамсик – 1)
Мөнхийн хотын цэргүүд Олимпикодоо улирлыг тэнцээгээр эхлүүллээ. Үүнийг хэд хэдэн гол тоглогчид нь дутуу байсантай холбож болох юм. Спаллетти Менез, Рийз, Баптиста гээд бүх шинэ цэргүүдээ туршаад амжсан ба 2 -р хагаст Наполи арвуулаа үлдсэн ч Ромчууд гоол оруулж чадалгүй байсаар цаг дууслаа.

Торино – Лецци 3 : 0 (Росина – 1, Занетти – 1 ,Бианки -1)

Фиорентина – Ювентус 1 : 1 (Жилардино – 1) ,(Недвед – 1)
1 -р тойрог Виола – Юве -н тулаанаар өндөрлөлөө. Миланд байхдаа тийм ч үнэлэгддэггүй байсан Жила ,Флоренцэд ирээд л гоолдлоо. Харин Хуучин ноёдод хал цэрэг Недвед ганц гоолыг авчирчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: