Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » 20-р тойрог буюу Татар Ардын Yлгэр

GD Star Rating
loading...

Хэдийн навчис шарлаж намар болсон ч хавар эхэлсэн Татар ардын vлгэр vргэлжилсээр л… Казаний Рубины тvvхэндээ анх удаа Оросын Премьер Лигийн аварга болох заяa тавилан нь улам илvv ойртcоор л…

20-р тойрогт Казанчууд єєрсдєєс нь холгvй яваа Пермийн Амкарийг 2-1-ээр буулгаж авсaнаар аман хvзvvний Динамогоос 6 оноогоор тасарлаа. 2-т бичигдэж буй Динамо нутаг нэгт Москвачуудтай эвийн гэрээ байгуулсан бол Армийнхан Тємєр Замчдыг 2-0-ийн харьцаатайгаар ялсанаар 5-т бичигдэж эхлэв. Харин Динамо Киeвтэй тоглохдоо шившгээ дэлгэсэн Спартакчууд орон нутгийнхаа талбарт ялалт байгуулж чадлаа. УЕФА-гийн Сvпер Цомд хvчээ vзсэн Зенит энэ тойрогт тоглоогvй юм. 9 сарын 13, 14-нд явагдан єнгєрєх 21-р тойргийн гол анхаарал тэргvvлэгч Рубин, удаалагч Динамо нарын халз тулаан дээр хандаад байна. Татарууд энэ тоглолтыг єєрсєддєє ашигтайгаар эргvvлж чадах аваас тэд тvvхийн хуудсанд бичигдэхэд тун ойрхон болоод байна…
Химки 0:0      Шинник
Локомотив 0:2      ЦСКА
Динамо 1:1     Москва
Луч-Энергия 1:1     Терек
Томь 0:4      Крылья Советов
Спартак М 2:1      Спартак Нл

1 Рубин (20 тоглолт)     42 оноо
2 Динамо (20 тоглолт)     36 оноо
3 Спартак М (20 тоглолт)     33 оноо
4 Амкар (20 тоглолт)     32 оноо
5 ЦСКА (20 тоглолт)     32 оноо
6 Крылья Советов (20 тоглолт)    30 оноо
7 Зенит (19 тоглолт)    28 оноо
8 Спартак Нл (20 тоглолт)    25 оноо
9 Терек (20 тоглолт)    25 оноо
10 Локомотив (19 тоглолт)    25 оноо
11 Москвa (20 тоглолт)    23 оноо
12 Томь (20 тоглолт)    22 оноо
13 Сатурн (19 тоглолт)    21 оноо
14 Луч-Энергия (20 тоглолт)    18 оноо
15 Шинник (19 тоглолт)    15 оноо
16 Химки (20 тоглолт)    14 оноо

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: