loading...
Солилцоо наймааны цонх хаагдах мөчтэй зэрэгцэн Манчестер Сити багийн дасгалжуулагч Марк Хьюз нэгэн шуугиантай мэдэгдэл хийлээ.
Тэр нь Ман.Сити баг Тоттенхэм Хотспураас Болгарын шигшээ багийн довтлогч Димитар Бербатовыг авсан тухай юм.
Бербатлв зуны туршид трансферийн хамгийн эрэлттэй 3 тоглогчийн нэг байсан бөгөөд гэхдээ Сити бус М.Юнайтедтай зунжингээ холбогдсон билээ. Гэвч түүнийг Манчестер Сити Алекс Фергюсоны хамар доороос булааж чадсан гэж өчигдөр мэдэгдээд байсан юм. МЮ үнэндээ шилжилтийн мөнгөн дүнгийн талаар Лондоны багтай тохирч чадалгүй байсаар өдийг хүргээд байлаа.
Эх сурвалжууд мэдээлж Бербатовын төлөө Манчестер Ситигийн төлсөн үнэ ямар ч байсан 30 сая фунт буюу 60 сая доллараас давсан гэж мэдээлж байлаа, өчигдөрийн байдлаар. Энэ нь Британий хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их мөнгө болох байв.
Гэвч Манчестер Юнайтед хотынхоо ривалд тийм боломж олгосонгүй, цонх хаагдахтай зэрэгцэн шахуу Бербатовыг 60 сая доллараар өөрийн болгож, 4 жилийн гэрээ хийлээ.Гол нь тоглогч өөрөө “Олд Траффорд”-ыг илүүд үзэж байжээ. Бербатов манайх хэмээн том дугарч байсан Марк Хьюзд томоохон цохилт болсон нь дамжиггүй. Фергюсон Бербаг авсандаа сэтгэл хангалуун байгаа Болгар довтлогч өөрөө “Манчестер Юнайтедэд нэгдсэн нь мөрөөдлийн минь биелэл” гэсэн байна.
Нөгөө талаар Манчестер Сити маш баян баг болоод байна. Энэ багийн эзэн Тайландын тэрбумтан Таксин Шинаватра багаа “Абу Даби Юнайтед” группт 365 сая доллараар зарсан бөгөөд багийн шинэ удирдлагууд: “Бидний зорилго маш энгийн. Ман. Ситиг Премьер лигийн шилдэг баг болгох. Харин энэ улиралд топ-4 багт багтах” гэжээ.
Тоттэнхем бас зүгээр суусангүй. Оросын шигшээгийн хамт “Евро-2008″-аар гялалзсан Роман Павлюченког Спартакаас 14 сая фэнтээр авч, 4 жилийн гэрээг 1 жил сунгаж болох нөхцөлтэйгээр байгууллаа. Мөн хамгаалагч Ведран Корлука тэдэнтэй нэгдэж байна. Хэд хоногийн өмнө Челсигээс Шон Райт Филиппсийг эргүүлэн аваад байсан Сити ийнхүү бүрэлдэхүүний хувьд ихэд хүчирхэгжлээ.
Мөн Италийн Сери-А лигийн хамгийн анхаарал татсан баг болсон Интер Милан Португаас 24 настай Рикардо Куарезмаг 30.6 сая еврогоор авч, Жозе Моуриньогийн санааг амраалаа. Түүний наймаанд Интер Пелег оролцуулан, Портуд өгсөн аж. Куарезмаг хүмүүс К. Роналдутай харьцуулах нь олонтаа бөгөөд тэр хоёр хамтдаа Спортингийн хүүхдийн сургуулиар хүмүүжиж, нэг жил Барса, МЮ рүү одоцгоосон юм. МЮ-д очсон хөвгүүн супер од болсон бол Барсад очсон Куарезма 1 улирлыг нөөцийн сандалд үдээд Декугийн наймааны нэгэн хэсэг болон Портуд очиж байсан билээ. Куарезма Интерт 77 дугаартай тоглох юм байна.
Премьер лигт болсон бусад наймаануудаас дурдвал Эвертон Алан Смит, Шола Амеоби нарыг Ньюкаслаас эргүүлээд бүтээгүй, мөн Шведийн ахмад тоглогч Хенрик Ларссоныг чангаагаад мөн амжилт олоогүй бөгөөд харин Луис Сахаг сонгосон байна.
Ливерпулын хамгаалагч Стив Финнан Испаний Эспаньолыг зорьжээ. Ливерпул түүнийг явуулсан ч Бразилын Ботафагогоос Вито Флора гэдэг 18 настай залууг үнэгүй, МТК Унгараас Петер Гулаксиг, мөн Эспаньолийн хагас хамгаалагч Алберт Риераг тус тус авчээ.
Ньюкасл Валенсигаас Игнасио Гонзалесыг зээлээр, Депортивогоос довтлогч Хиско бүүр худалдан авч 5 жилийн гэрээ хийсэн байна.
loading...






Eoo. bayan garuud munguur zodchihiimaa. Inter odoo boloo sh dee. R.Quearesma ug ni dajgui toglogch sh dee. daanch sain tanigdahgui bsaar 25 hurleedee. Bayan tom baguud avbal ch superstar bolgovol goe doo. Robinho premier league-t edeeshih bolov uuu daa. uyhan turihan amitan sh dee.
loading...
Manchester United baihaa naizuudaa . city geed anduurtsan bololtoi
loading...
Berbatov Robinho 2. 2uulaa City ochsiin bish uu?
loading...