loading...
Хэд хонгийн өмнө Орос гаралтай бөх Ваканохо хар тамхинаас болон сумогийн холбооноос хөөгдсөн билээ. Өчигдөр Мэрэгжилийн Сумо бөхийн холбоо Жюрогоос дээш зиндааны 69 бөхчүүдэд хар тамхины гэнэтийн шинжилгээ хийснээс Макүүчи зиндаа, баруун Маэгаширэ 3ийн Рохо, Жюро зиндаа, зүүн 6 Хакурозан ах дүү 2ын цуснаас нь хар тамхи илэрчээ. Энэ явдалаас болон цагдаагийн газар ах дүү 2ийн гэр, дэвжээнд шалгалт хийсэн боловч хар тамхи илрээгүй байна.
Өөрсдөө хэрэглээгүй гэж мэдэгдэл хийж байгаа ч хэрэв батлагдвал Сумогоос хөөгдөх магадлал өндөр байна. Хакурозан Сумогийн холбооны дарга Китаноумигийн дэвжээнд харъалагддаг бөгөөд Шавийн гаргасан асуудалд багш хариуцлага хүлээх ёстой гэж хэлсээр ирсэн Китаноуми цаашид ямар шийдвэр гаргах нь сонирхол татаж байна. Холбооны дарга Китаноуми өнгөрсөн долоо хар тамхи биедээ авч явсан хэрэгээр Ваканохог сумоогоос хөөсөн билээ.
Өчигдөрийн хар тамхины шинжилгээнд Асашёорү, Хакухо нарын Монгол бөхчүүд бас хамрагджээ.
loading...




Ed nar yag doping hereglediin bn l daa…
loading...