loading...
Энэ оны сүүлчийн “Их дуулга”-ын цуврал болох “US Open” АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилж байна. Одоогийн байдлаар шөвгийн 8-д шалгарагсад эхнээсээ тодроод байна.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэг 8-д дэлхийн номер нэг теннисчин Рафаель Надаль нутаг дээрээ одтой тоглож байгаа Мерди Фиштэй, өмнөх тойрогт Японы Нишикориг ялсан Аргентиний Хуан Дел Потро Британий ганц найдвар Энди Мюррейтэй тоглохоор болсон байна.Надалийн хувьд энэ онд “Роллан Гаррос”, “Уимблдон”, Бээжингийн олимпод түрүүлээд байгаа юм. Хэрэв энэ тэмцээнд түрүүлэх юм бол тэрээр Род Лэвер 1969 онд “Роллан Гаррос”, “Уимблдон”, “US OPEN”-д түрүүлж байснаас хойшхи анхны теннисчин болно. Надаль олимпийн наадамд түрүүлээд төдийлөн сайн амарч чадаагүй энэ тэмцээнд орж байгаа тул ядарч байж болох талтай. Мөн гэмтэл нь үе үе түүнийг зовоож байгаа юм. Өрсөлдөгч Фишийн талаар Испани эр хэлэхдээ “Хатуу талбайд тэр аюултай тоглогч” гэжээ. Хэрэв Надаль энэ тэмцээнд түрүүлэхийг хүсэж байгаа бол довтолж тоглох шаардлагатай. Хатуу хучилттай талбайд хамгаалж тоглодог хүн амжилт олоход хэцүү. Гэхдээ хамгаалж тоглодог Ллейтон Хьюитт 2001 онд энэ тэмцээнд түрүүлж байлаа.
Харин нөгөө бүсийн хувьд АНУ-ын Энди Роддик өмнө нь 7 хожиж, 3 хожигдож байсан Чилийн Фернандо Гонзалестай тоглох ба хожсон нь Сербийн Новак Жокович Испаний Томми Робредо нарын хожсонтой дунд шөвөгт тоглоно.
Дэлхийн тэргүүн тоглогч асан Рожер Федерер ОХУ-ын Игорь Андреевийг аргалж чадвал түүний шөвгийн 8-ын өрсөлдөгч нь ОХУ-ын Николай Давыденко болон “Их дуулга”-ын 4-р тойрог хүрсэн анхны Люксембург теннисчин болоод байгаа Гиллес Мюллер нарын дийлсэн нь байх болно.
Эмэгтэйчүүдийн хувьд:
Венус Уиллиамс(7) – Серена Уиллиамс(4)
Динара Сафина (6)- Флавиа Пенетта (16)
Елена Янкович (2) – Сайбилл Баммер (29)
Елена Дементьева (5)- Пэтти Шнайдер (15) гэсэн оноолтоор тоглоно.
loading...






