Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Баяртай, Олли!

GD Star Rating
loading...

Германы төдийгүй дэлхийн шилдэг хаалгачдын нэг явсан “Баварийн баавгай” хочин Оливер Канн их хөлбөмбөгийг ялгуусан замналаа өнгөрсөн улирлын эцсээр өндөрлөөд байсан билээ. Харин түүний үдэлтийн тоглолт орон нутгийн цагаар өнгөрсөн Мягмар гаригийн орой Мюнхен хотын “Аллианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

69 мянган хүн үзэж сонирхсон энэ тоглолт Каны тоглож байсан Бавари Мюнхен болон Германы шигшээ багуудын хооронд болж 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна.

«Бавари» – Германий шигшээ – 1:1 (0:1).
Гоол:
Троховски, 33 – 0:1, Клозе, 51 – 1:1.
«Бавари»: Кан (Рензинг, 76), Оддо (Хайнце, 76), Лелль, Брено, Лам (Штирле, 76), Соса, Боровски, ван Боммел (Оттль, 46), Зе Роберто, Тони (Клозе, 46), Подольски.
Герман: Энке (Визе, 46), Фритц (Хинкель, 46), Таски (Вестерманн, 46), Метцельдер, Янсен (Пандер, 46), Троховски, Рольфес (Хитцльшпергер, 46), Швайнштайгер, Марин, Гомес (Кураньи, 46), Хельмес.
Шүүгч: Маркус Мерк.

Тоглолтын 75 дахь минутанд Германы хамгийн алдартай шүүгч Маркус Мерк тоглолтыг түр зогсооход Кан ногоон талбайгаа бүрмөсөн орхиж, нөөц тоглогчийн суудалд шилжлээ. Энэ үед “Аллианз Арена”-г зайгүй болтол цугласан түүний болон Бавари, Германы шигшээ багийн хөгжөөн дэмжигч нар “Баярлалаа, Олли!” хэмээн хашхирч байсан байна. Хөлбөмбөгийн ертөнц ийнүү нэгэн агуу тоглогчоо ногоон талбайгаас үдэж байна. Гэхдээ түүнийг залгамжлагч залуу тоглогч нар ар араасаа төрөн гарч байгаа нь эргэлзээгүй.

Оливер Каны хөлбөмбөгийн кареер сайн, сайр аль алинийг нь дайрч өнгөрсөн гэхэд болно.

2002 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтонд барьж чадалгүй алдсан бөмбөгнийхөө араас мөлхөж буй агшинг бүгд санаж байгаа байх. Энэ гоолыг алдсанаар Германы шигшээ дэлхийн аварга цолонд хүрч чадаагүй юм. 2000, 2004 оны Европын аваргаар түүний баг хэсгээсээ ч гарч чадаагүй муу амжилтыг үзүүлж байлаа. 2006 онд ДАШТ-д Юрген Клинсманн түүнийг сэлгээний хаалгач болгосон юм.

Гэхдээ сайхан дурсамжууд нь олон.

2001 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтонд Валенситай тоглоход торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан билээ. “Сан Сиро” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтонд Кан 3 цохилт хаан, багаа Европын клубуудын оргилд хүргэсэн юм.

2002 онд ДАШТ-д шигшээ тоглолтын тэрхүү мөч хүртэл дэндүү сайн тоглож, сулхан багаа финалд авчирсан гол хүн нь Кан л байлаа. Улмаар тэрхүү тэмцээний шилдэг тоглогч, шилдэг хаалгач болж байв.

Түүний авч байсан зарим томоохон шагнал, амжилтуудаас дурдвал:

Шигшээ багаараа:

1996. Европын аварга
2002. ДАШТ-ын дэд аварга
2006. ДАШТ-ын хүрэл медаль

Клуб:

Бундеслигийн аварга:   1997, 1999, 2000, 2001, 2003, 2005, 2006, 2008
Германы цомын аварга: 1998, 2000, 2003, 2005, 2006, 2008

УЕФА-ын цом : 1996. Аваргуудын лигийн аварга: 2001
Хувийн шагналууд:
* IFFHS. Дэлхийн шилдэг хаалгач: 1999, 2001, 2002
* Европын шилдэг хаалгач: 1999, 2000, 2001, 2002
* Европын шилдэг хөлбөмбөгчин – “Хүрэл бөмбөг”: 2001, 2002
* Германы шилдэг хөлбөмбөгчин: 2000, 2001
* FIFA. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин: дэд байр: 2002
* Бундеслигийн шилдэг хаалгач: 1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002
* FIFA. ДАШТ-ын шилдэг тоглогч: 2002
* ДАШТ-ын шилдэг хаалгач:  2002

GD Star Rating
loading...
Баяртай, Олли!, 2.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Onset says:

    Баярлалаа. Баяртай. Өөр шигээ олон сайн хаалгачдыг төрүүлээрэй гэсэн

    GD Star Rating
    loading...
  2. Zochin says:

    2006-nd tuuniig togluulah bsan yum daa… Sain haalgach shuu…

    GD Star Rating
    loading...
  3. batnemeh says:

    aguu kahn-d bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  4. manduul says:

    olli sn shvv!!! chi aguu haalgach shvv!!! tsaashdin amidral ajildchin amjimt!

    GD Star Rating
    loading...
  5. Enkhee says:

    thank you so much Kahn

    GD Star Rating
    loading...
  6. uuganaa says:

    tiimee bayrtai Kahn chi bol jinhene baavgai

    GD Star Rating
    loading...
  7. SekE says:

    bayartai Olli . Aguu xaalgach bsan shu !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: