Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бен Гордоныг “ЦСКА” сонирхож байна

GD Star Rating
loading...

- Чикаго Буллз багийн лидер тоглогчдын нэг, оноо түүдэг гол хүн болох 25 настай, 191 см өндөртэй хамгаалагч Бен Гордоныг ОХУ-ын лигийн “ЦСКА” баг сонирхож байгаа тухай “Спорт-Экспресс” сонинд мэдээлжээ.

Энэ зун NBA-ын олон тоглогч Евролигийн зориод байгаа бөгөөд одоогоор арай ч Бен Гордоны хэмжээний сайн тоглогч Европт ирээгүй байгаа юм. Өнгөрсөн улиралд 18.6 оноо дунджаар авч байсан тоглогчтойгоо Буллз гэрээний талаар ярилцаж байгаа бөгөөд Бен Гордон багтаа буулт хийж, багийнхаа тавьсан нөхцөлөөр гэрээг байгуулах магадлалтай гэнэ.

- Филадельфи 76 баг самбар доор хамгаалж чаддаг, 3 онооноос довтолж чаддаг туршлагатай довтлогч Доннейль Маршаллыг өөрийн болгожээ. 35 настай тэрээр ахмад тоглогчийн доод цалин болох 1.26 сая доллараар цалинжих юм байна. Маршалл кареерийнхаа туршид лигт нийт 932 тоглолтонд оролцохдоо  дунджаар 11.4 оноо, 6.8 удаа самбараас авч байжээ.

- ЛеБрон Жеймсийн Кливленд Кавальерс бас нэгэн туршлагатай довтлогчтой гэрээ байгуулахаар ярилцаж байна. Тэр нь 2 жилийн өмнө Рокитст 9.7 оноо, 5.9 самбар гэсэн статистикийг 27 минутанд үзүүлдэг байсан Жован Ховард ба өнгөрсөн улиралд тэрээр Далласын замены сандалд суусан юм. Кливленд мөн Лоренцен Райтыг сонирхож байгаа ба энэ нь Бен Уоллес, Андерсан Варежао нарын нөөцийг хайж байгаа хэрэг юм.

- Өнгөрсөн улиралд хөгөө чирсэн Майами Хит ирэх улиралд сайн тоглох шаардлагатай. Ингэхийн тулд хамгийн гол нь Дуэйн Уэйд гэмтэлгүй байх хэрэгтэй. Уэйд олимпийн наадамд маш сайн тоглож байсан ба удаан хугацааны амралтын дараа дахин лигийг байлдан дагуулахад бэлхэн мэт харагдаж байлаа. Багийн босс Пэт Райли Уэйд болон Шон Мэрионд сайн хамтрагч олж өгөхөөр ажиллаж байна. Найдвартай сайн сонголт гэж хэлэхэд хэцүү ч өмнө нь Бүх оддын тоглолтонд оролцож байсан Жамал Маглойрыг багтаа элсүүлсэн байна, одоогоор. Мөн холбон тоглогчийн байрлалд тоглогч хайж байгаа бөгөөд урт хугацаанд гэмтэлтэй байсан авьяаслаг Шон Ливингстоныг онилж магадгүй гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Uuganaa says:

    Кливленд-d Жован Ховард hereggui bizde.

    GD Star Rating
    loading...
  2. DD says:

    Arai onigiitoi yum shig TSKA-d ochchih yum bish bizdee

    GD Star Rating
    loading...
  3. DD says:

    Arai onigootoi yum shig TSKA-d ochchih yum bish bizdee

    GD Star Rating
    loading...
  4. fan of chicago says:

    tska d orku bhoo arai ch tiim aldaa chicago giin udirdlaga gargahgui blguidee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: