loading...
Сүүлийн хэдэн хоног Их Британий сонин хэвлэлүүд Ньюкасл Юнайтэд багийн эргэн тойронд болж байгаа мэдээллүүдээр дүүрч байна. 9 сарын 2ноос Киганийг багийн удирдлагууд болон эзэнтэй үл ойлголцлын байдалтай байгаа талаар мэдээллүүд цацагдаж эхэлсэн ба гол нь багийн эзний арилжаа наймааны асуудалд хандаж байгаа хандлага нь энэ асуудлын эхлэл болсон бололтой.
Нэн ялангуяа багийн бүрэлдэхүүн тийм ч хүчтэй биш байхад гол тоглогчдийн нэг Жеимс Милнерийг түүний саналыг асуулгүй зарсан нь Кевиний эгдүүг хүргэсэн бололтой. Цаашлаад цонх хаагдахын өмнө 2 -3 шилдэг тоглогч авна гэж түүнтэй ярилцсан хэрнээ Киганий төлөвлөгөөнд огт багтаагүй Испани довтлогч Чиско болон Гонзалез гэсэн тоглогчдийг авчирснаар байдал бүр ч бишэджээ.
‘Би тэдэнтэй учраа олох гэж байдгаараа л хичээсэн ,гэхдээ ямар ч үр дүнд хүрээгүй’
‘Дасгалжуулагч бол тухайн багийг удирдаж байгаагийн хувьд ,ямар тоглогчоо явуулж ,ямар байрлалд ,тоглогч авах зэрэг асуудлыг өөрөө мэддэг байх ёстой л гэж би үзсэн’
Ийнхүү асуудал хурцдаж ‘ Хаан Кев’ -г явах тухай асуудал гарч эхлэх үед хөгжөөн дэмжигчид нь түүнийг үлдээхийг шаардсанаар Английн дасгалжуулагчдийн холбооноос 2 талыг асуудлыг нааштайгаар шийд гэж зааварджээ.
Гэвч Пүрэв гарагт ‘Хөгжөөн дэмжигчид ,багийхан ,болон удирдлагуудаас уучлалт хүсье ,надад явахаас өөр арга зам алга’ гэж мэдэгдээд Кевин Киган хоер дахь удаагаа Ньюкасл Юнайтэд багаа орхилоо.
‘Ньюкасл’ -н фенүүд энэ бүх үйл явдалд ,багийн эзэн Эшли -г буруутгаж байна. Тэд ‘Жеимс парк’ -н цэнгэлдэхийн гадаа 200 гаруй фанатууд цуглаж Майк Эшли болон гүйцэтгэх захирал Денис Уйас -г гарч ирэхийг шаардан ‘Киганий нэрийг хашгиран ,дотогш орохоор үймээн дэгдээжээ.
Харин удирдлагууд ‘харамсалтай байна’ гэхээс өөр мэдэгдэл хийгээгүй нь эднийг бүр ч цухалдуулсан бололтой.
Ер нь английн премиер лигийн энэ улирал үнэхээр дуулиан шуугианаар дүүрэн үргэлжилж байна. Арилжаа наймааны цонx хаагдахаас өмнө ‘Манчестер сити’ багийн эзэн Шинаватра санхүүгийн асуудлаасаа болж ,багаа АНЭ улсын Аби Даби групт худалдаж ,тэдгээр эрхмүүд нь дөнгөж багаа авангуутаа л ‘Челси’ -н өмнүүр орон Робиньо – г мөнгөр ‘цохин’ багтаа авчирсан.
Уэст Хэм багийн шинэ дасгалжуулагч Алан Курбэсли , Алхнуудтай хамт ердөө гуравхан тоглолтонд оролцоод л халагдсан нь ,мөн түүхэнд бичигдэхээр үйл явдал боллоо.
Одоогоор Уэст Хэм болон Ньюкасл багийн шинэ дасгалжуулагчдаар хэн гэгч эрхэм ирэх нь тодорхойгүй байгаа ч Италийн шигшээн дасгалжуулагч асан Донадони ,Ювентусыг уналтаас гаргасан Дидье Дешам , формер Интер милан роберто Манчини ,Челсигийн домог Ж.Зола, болон Рой Кийн нарын нэрс түлхүү сонсогдож байна.
loading...




Уэст Хэм багийн шинэ дасгалжуулагч Алан Курбэсли , Алхнуудтай хамт ердөө гуравхан тоглолтонд оролцоод л халагдсан нь ,мөн түүхэнд бичигдэхээр үйл явдал боллоо. Tashaa medeelel tsatsahgui bvl zugeer sht.
loading...
Bas transferiin suuliin odor M.Oweniig avaya gj sanal ireed ezen n zarah gsn-s bolj ted muudaltssan gj dam yaria sonsov.
loading...
Ene ulirliin 3-n toglolt gee bailgui dee…
loading...